ӨВӨӨ: БИД БАГАДАА ИНТЕРНЕТИЙН БИШ ЖИНХЭНЭ ХҮҮХДҮҮДТЭЙ ТОГЛОЖ ӨССӨН

2020-08-14  
Ач хүү өвөө хоёр ийнхүү хөөрөлджээ.
Ач хүү: - Өвөө таны үеийнхэн ямар нөхцөлд амьдарч байв аа?
Өвөө: - Технологигүй, интернэтгүй, компьютергүй, дронгүй, ухаалаг утасгүй, фэйсбүүкгүй... Ингэж ач хүүдээ хариулав.
Өнөөдрийн танай үеийнхэн бол:
 • Хүнлэг чанаргүй
• Өрөвч сэтгэлгүй
• Ичгүүр сонжуургүй
• Хүндлэлгүй
• Хайргүй
• Даруу төлөв зангүй ийм үед л амьдарч байна. Та нарын “”хөгшин” гээд ад үзээд байгаа бид чинь ерөөгдсөн улсууд.
• Дугуй унахдаа бид малгай өмсдөггүй байлаа
• Сургуулийн дараа бид гэрийн даалгавраа хийчихээд харуй бүрий болтол тоглодог байлаа
• Интернэтийн биш жинхэнэ найзуудтайгаа тоглодог байлаа
• Цангалаа гэхэд савласан ус биш, худгийн, булгийн, горхины хүйтэн цэнгэг ус уудаг байлаа
• Нэг аяганаас уулаа гээд бид хэзээ ч өвддөггүй байлаа
• Талх масло идлээ гээд бид хэзээ ч таргалдаггүй байлаа
• Хөл нүцгэн алхлаа гээд юу ч болдоггүй байлаа
• Бид тоглоомоо өөрсдөө хийж түүгээрээ тоглодог байлаа
• Эцэг эх маань баян биш ч хайраар дутаадаггүй байлаа
• Бид урилгагүйгээр нэг нэгнийдээ зочилдог байлаа
• Бид хар цагаан зурагтай байсан байж болно, гэхдээ дурсамж маань өнгөтэй байсан юм.
• Бид чинь их өвөрмөц үеийнх, учир нь бид эцэг эхийнхээ үгийг сонсдог байсан.
Харин өнөө үеийнх хүүхдүүдээ сонсох ёстой болсон үе аж . Номоор зүйрлэвэл ид, бид чинь цөөн тоогоор хэвлэгдсэн ховор ном л юм даа гэж өвөө нь нэмж өгүүлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?