ХҮҮГИЙН МИНЬ АМЬДРАЛЫН СҮҮЛЧИЙН НАЙЗЫГ НЬ ЯЛТАН БИШ НАЙЗ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЕ...

2020-08-25  

  10 гаруй жилийн өмнө...Нэг япон жуулчин Хархорин орчим осолдож амиа алдсан юм. Жолооч нь хорь ч хүрээгүй залуу хүү.
Шүүх хурлын өмнөхөн хохирогчийн эх нь орчуулагчийн камерт үлдсэн бичлэгийг үзэж л дээ.
 
  Тэр бичлэгт жолооч хүү 6 хуушуур аваад 4-ийг нь япон залууд өгч байгаа дүрс үлдсэн байж. Энэ бичлэгийг үзсэн ээж “Хүүгийн минь амьдралын сүүлчийн найзыг нь ялтан биш найз хэвээр нь үлдээе, би гомдолгүй” гэж шүүх хурал дээр хэлээд,үүнийгээ нотлон 3 хэлээр захиа бичиж тэр жолооч хүү торны цаана суухаас аврагдсан түүхтэй. Япон эхийн уужим ухааныг бид бишрэн үлдсэн. Одоо Хархорингийн ойр жижигхэн хөшөө бий. Тэрхүү хөшөөг жолооч хүү босгож "Мөнхөд чиний найз" гэсэн утгатай үг сийлсэн байдаг аж...
 
 
Ганбаа Мугараз
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?