СҮҮЛИЙН 50 ЖИЛИЙН ТУРШ "УСТСАН ТӨРӨЛ ЗҮЙЛ" ГЭГДЭЖ БАЙСАН БЯЦХАН ЗААН ГЭЖ НЭРЛЭГДДЭГ АТААХАЙ ХЭМЭЭХ АМЬТАН АФРИКТ ДАХИН ГАРЧ ИРЖЭЭ

2020-08-26  

Энэ гайхмаар сонсогдож магадгүй ч 2020 он бүхэлдээ муу жил байсангүй. Тиймээс энэ нийтлэлд бид дэлхийд гэрэл гэгээ болж ирсэн зарим мэдээ, мэдээллийг онцолж байна. Бид өнөөдөр зураг дээр харагдаж буй өхөөрдөм жижиг амьтны тухай ярилцах болно. Энэхүү жижиг үслэг амьтан нь Сомалийн заан хошуут хэмээн нэрлэгддэг бөгөөд бүхэл бүтэн 50 жилийн турш устсан хэмээн бүртгэгдсэн байж байгаад саяхан Африкт дахин гарч ирсэн байна.

Сомалийн заан хошуут атаахай нь 1968 оноос хойш Африкт дахин гарч ирлээ.

Энэхүү өхөөрдөм амьтныг хэсэг судлаачид Африкийн Жибути хотод байхад нь олж илрүүлсэн байна. Эрдэмтэд Жибутид нууцлаг нэгэн амьтан харагдах болсон талаар сонсоод өөрсдийн биеэр шалгахаар очсон нь энэ байжээ.  

Багийнхан экспедицийн үеэр 12 ширхэг атаахай олжээ

“Бид Жибутид ямар зүйлийн амьтан харагдах болсныг эхэндээ мэдээгүй бөгөөд түүний жижигхэн мухар сүүлийг хараад л ямар нэг онцгой амьтан болохыг нь шууд мэдсэн” хэмээн “Duke” Их Сургуулийн “Lemur” төвийн эрдэм шинжилгээний ажилтан Стивен Өвэс “BBC”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Эдгээр Сомалийн заан хошуут буюу атаахайг барихын тулд судлаачид 12 байршилд 1000 гаруй хавх тавьжээ. Мөн тэднийг татахын тулд самрын тос, овьёос, үр тариа зэргийг ашигласан байна.  

“Бид хамгийн анхны атаахайг хавхнаас нь гаргаж харахдаа маш их догдолж байсан”

Жибутид амьдардаг хүмүүс эдгээр амьтдыг устсан төрөл зүйл гэдгийг огт мэддэггүй байжээ. “Энэ бол манай гарагийн үймээн самуунтай байгаа энэ үед тохиолдсон маш гайхалтай үйл явдал боллоо. Мөн бидний судлахыг хамгийн их эрэлхийлсэн жижиг төрлийн хөхтөн амьтны хамгийн сонирхолтой төрөл зүйл ийнхүү олдсон нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Түүнтэй адил бид Дэнвигийн алтан сохор номин, ижил төрлийн овог болох урт хошуут болон Илин арлын мэрэгч гэх мэт төрлүүдийг хамгийн чухал гэсэн жагсаалтад багтаасан байгаа” хэмээн Стивен Херес “ВВС”-д ярьсан байна.

“Сомалийн заан хошуут нь зэрлэг байгальд амьдардаг гэдгийг тогтоосон нь бидний хамгийн эхний алхам юм. Нэгэнт бид амьд гэдгийг нь мэдсэн учраас байгаль хамгаалагчидтай хамтарч дахин хэзээ ч мөхөхгүй байх талаас нь анхаарах болно” хэмээн “Global Wildlife Conservation” байгууллагын төлөөлөл Кэлси Нейм ВВС-д ярьжээ.  

Энэ амьтан маш жижиг учраас ердөө гарын алган дээр ч багтаж чадна

Дэлхий даяар нийт 20 төрөл зүйлийн заан хошуут байдгаас Сомалийн атаахай бол хамгийн нууцлаг, ховор төрөл юм. Харж байгаачлан энэ амьтан туйлын өхөөрдөм ч гэсэн их хачирхалтай бүтэцтэй. Анх удаа харахад хулганатай төстэй харагдах болно. Ингээд дараагаар нь та түүний жижигхэн зааны хошууг анзаарах болно.   


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?