ТЭР ОХИН БОЛ НАМАЙГ ДОРОМЖЛООГҮЙ ХУРЦАЛЖ ӨГСӨН ЮМ

2020-08-27  

“Би Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. 9 нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихэж. Би герман хэл байтугай цагаан толгой байхгүй. Одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яахав энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид нар соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байгаа ш дээ, Герман шиг ийм нарийн соёлтой орон руу ийм хүн явуулж байдаг. Энийг эх орны нэрийг хөөдөхөөс өмнө буцаавал таарна” гэж байгаа юм. Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан. 1962 оны 8-р сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал юм. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр оноод, Монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэггүй занг мулт цохиод хаячихсан. Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний толь гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө.. Тэрнээс хойш 18 мянган өдөр шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж ирсэн. Хүн болгоныг доргиох хэрэгтэй байгаа юм. Чамайг онож байгаад нэг доргичихвол чамаас ямар их эрч хүч гарах бол. Хүнд маш их хүч байдаг юм. Тэр охин бол намайг доромжлоогүй харин хурцалж өгсөн юм”.

Ч.Галсан

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sara:namaig oddog,hor.****riig min maltdag daisanuud bh heregtei.daraa n mai gd haruulaad ineegeed suuj bh n ymar ih kaif taa****aliig ogdog geech.bi hen hund baimgui ****rtai ch zov taldaa.magtaal huniig evddeg,zalhuu bolgodog zogsoodog. 2020-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?