Сонгодог галерей: ЗУГАА ЦЭНГЭЛ

2020-08-31  
  Нэг эр хоёр хүүхэнтэй наргиж сууна. Урд талын эр эм хоёр улам дотносон гараа атгалцжээ. Хүүхэн жүнзтэй дарсыг хархүүд өгөх гэсэн үү, эсвэл өөрөө уух юм болов уу дээр гэгч нь өргөв. Архи харсан эр баруун гарынхаа ядам хуруугаар сэржим өргөх маягийн дохио үзүүлнэ. Хархүүг араас нь тэвэрсэн нөгөө хүүхэн нь хуруугаараа заан анхаарлыг нь өөр тийш хандуулахыг зорьжээ. Маасганагч гурвын хажууд гүцтэй дарс аягалж суугаа эмгэн хүүхэн залуу хоёрын аяг аашийг сонжин харна. Тэрбээр энэ үедээ ширээн доороос дээшээ өлийх бяцхан хав нохойн хөлийг өхөөрдөн атгана.    Энэ дөрвийн анзаарах сөхөөгүй далимыг ашиглан ард нь ширээн дээр тавиастай тавагтай идээнээс муур гуай тайван нь аргагүй хумсална. Нүд нь гэхдээ хулгайгаар зугаацагчдыг харжээ. Онгорхой хаалганы нэлээн цаанаас үнэгүй шийг сонирхох үзэгчид зогсоно. Хархүү сууж, хоёр бүсгүй нааш харна. Дундад зууны Фламандын их зураач Ян ван Хемессен 1543 онд зугаацагчдын хөргийг зурсан нь энэ. Ший янгуу үргэлжилсээр өрнөл нь хаа хүрэх нь бидэнд бараг л тодорхой...
Ө.Рагчаасүрэн 2020 он

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Орилж хашгирах нь хийморьлог мэдрэмжээ гаргаж байгаан хэлбэр. Баар цэнгээний газар бас хэрэгтэй 2021-08-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?