БУСАДТАЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭД ДАХИН ИЛҮҮ АНХААРАЛ ХАЛАМЖ ХҮСДЭГ ЗУРХАЙН ГУРВАН ОРД

2020-08-31  

Та үргэлж эрүүл харилцааг бэхжүүлэхийн тулд хайртай хүнээсээ анхаарал халамж хүсдэг байх. Гэхдээ зарим зурхайн ордуудын хувьд бусад хүмүүстэй харьцуулахад илүү их анхаарал халамж хүсдэг байна. Тэгвэл чухам ямар зурхайн ордууд бусдын анхаарал халамжгүйгээр амьдарч чаддаггүй болохыг хамтдаа мэдэж авцгаая.

ҮХЭР 

Тэдний хувиа хичээх зан чанар нь эргэн тойрныхноо өөрөөс нь дайжихад хүргэдэг байна. Гэхдээ Үхрүүдийн амбиц хэрээс хэтрэх үед, тэд хүмүүсийн хоорондын халуун дулаан харилцааг үгүйлж эхэлдэг ажээ. Энэ үед Үхрүүд маш их ганцаарддаг учраас бусдаас хэмжээлшгүй их хайр, анхаарал халамж хүсэх нь бий.

АРСЛАН 

Арслан бол зурхайн ордуудын нар л гэсэн үг. Эдгээр хүмүүс дэлхий ертөнц өөрийг нь тойрон эргэдэг гэдэгт итгэдэг. Мөн тэд ойр дотнын найз нөхөд болон гэр бүлийнхэн нь өөрийг нь дэмжиж, хажууд нь байвал илүү өөртөө итгэлтэй болж, амжилтад хүрнэ гэж бодож явдаг ажээ.

ХОНЬ

Хонинууд маш ажил хэрэгч хүмүүс: тэдний хувьд өрсөлдөөн гэдэг зүйл нэн чухал. Түүгээр ч зогсохгүй тэд үргэлж амжилтад хүрэхийг эрмэлздэг. Тэд өөрийн үнэ цэнээ мэддэг бөгөөд ялалт байгуулах үедээ олон хүнээс магтаал, сайшаалын үг сонсохыг хүсдэг. Хэрэв та түүнийг магтах юм бол, тэр илүү их амжилтад хүрэхийг зорино. Гэхдээ магтахаас гадна түүнийг гэсэн сэтгэлтэй гэдгээ мэдрүүлэх нь Хонинуудад их чухал байдаг.

Таны харж байгаачлан, эдгээр зурхайн 3 орд маш их хайр халамжийг шаарддаг байна. Гэхдээ үүнд гайхаад байх зүйл үгүй. Тэднийг байгаагаар нь хүлээж авч, хэрэгтэй байгаа анхаарал халамжийг нь тавихад юу нь буруу гэж? Харин ч та тэдний амжилтад хүрэх нууц хөзөр нь болох ч юм билүү?


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?