З.САНЖДОРЖ: ИХЭС ДЭЭДЭСТ ТУН ХАЛТАЙ, ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ ЖИЛ ГАРЧ БАЙНА

2022-02-03  

No description available.

 XVII Жарны “Сайжруулагч” хэмээх Усан барс жилийн өнгийг тольдвол зурхайд ингэж буужээ. Хаврын урь орох өдрөөр жилийн ерөнхий төлөв байдлыг шинжин үздэг зурхайн уламжлалтай. Үүгээр шинжвэл, хаврын сардаа салхи шуурга багатай, баяр баясгалантай, зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг, намартаа Монгол орны өмнө зүгийн хил хязгаар орчмоор гандуу боловч үр тариа арвин, өвөлдөө цас багатай өнөтэй сайхан жил болно. Хаврын урь орох өдөр тэнгэр цэлмэг байлаа. Үүгээр бол түмэн бодис дэлгэрэх нь. Зурхайн ном сударт “Сайжруулагч” хэмээх усан барс жил алт мөнгө элбэг, ард олон амгалан жаргалантай хэмээн айлдсан буй. Хаврын урь орох өдрөөр жилийн “Шороон үхэр” хэмээх дүрслэлийг тодорхойлвол, шар хулгана өдөр тохиож байгаа учраас үхэр хариулаач нь шар дээлтэй, шар малгайтай, дөрвөн ногоон мэнгэтэй өдөр таарч байгаа учраас үхрийн биеийн ихэнх хэсэг нь ногоон өнгөтэй, гал суудалтай учраас үхрийн дөрвөн туурай, омруу нь улаан өнгөтэй дүрслэгдсэн. “Шороон үхэр” хэмээх дүрслэлээр “Сайжруулагч” хэмээх усан барс жил нь идэр залуу хүмүүст ээлтэй сайн, нялхас хүүхэд багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэс нарт хатуу жил болох төлөвтэй. Үхэр хариулагч нь унгасан шилбүүртэй үхрээ хариулж байгаа нь жирийн ард иргэд ихэс дээдэс, эрх мэдэлтэнтэй тэмцэлдэх утгыг илэрхийлж байна. Ийм л жил болно гэж зурхайд буусан байна. Түүхийг сөхвөл Барс жилүүдэд томоохон үйл явдал болж байжээ. Онцолбол, VII жарны “Барагдагч” хэмээх улаан барс жилд (1206 он) Их Монгол улсыг байгуулан тунхаглаж Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжилж, хаан ширээнд нь залсан. “Олон үрт” хэмээх “Шар барс” жил (1638 он) Өндөр гэгээний дайхийг үргээж “Гэнэн” санаваар хүртээж, Ишдорж хэмээх нэр өгсөн. Өндөр гэгээн Занабазар “Барагдагч” хэмээх улаан барс жил (1686 он) 52 сүүдэртэйдээ алдарт Соёмбо үсгээ зохиосон. VII-р жарны Улаан барс жил (1206 он) их хуралдайгаар хэлэлцэн “Их засаг хууль” баталсан байдаг. Барс жил нь нялхаст, өндөр настанд, эрх мэдэлтэн , мяндаг зэрэгтнүүдэд хатуу ширүүн гэж буй тул заавал засал хийлгэх шаардлагатай. Ялангуяа, жил нь орж байгаа буюу бар жилтэй хүмүүс, Логар буюу цагаан жил орж байгаа үхэр жилтэй хүмүүс, дээр нь насны мөчлөг нь таарч буй, бага харш жил орж байгаа могой, гахай жилтэн, их харш жил орж байгаа бич жилтнүүд заавал засал хийлгэх нь зүйд нийцнэ гэж зурхайд буусан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?