Зурхайгаар хүмүүсийн янз бүрийн чанаруудыг шинжиж болдог. Эдгээрийн хамгийн сонирхолтой нь орондоо хэн байх дуртайг нь мэдэж болох доорх зурхай юм. Эрчүүдийг гаднаас нь хараад ор дэрнийхээ ажилд ямар бол гэсэн бодол төрдөг бүсгүйчүүд байгаа бол наашаа суугаарай. Та шохоорхож буй залуугынхаа ордоор нь түүний нууц хүслийг нь мэдэж болох нь байна шүү.
Хонины орд
Хамтрагчынхаа сэтгэл хангалуун байдалд ч бас санаа тавьдаг, ор хөнжлийнхөө ажилдаа төгс хүмүүс. Тэр таны юунд дуртайг мэдэх гэж шинийг сэдэх, туршиж үзэх дуртай. Түүний хувьд хоёр тал харилцан гайхалтай мэдрэмж авна гэдэг юу юунаас илүү чухал байдаг тул тэр таныг жаргаахдаа гаргууд байж чадна. Тэднийг амрагаараа сонгосон бүсгүйчүүд өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй
Үхрийн орд
Үхрийн ордны эрчүүд сексийн өмнө болон дараа хамтдаа хэвтэж тэврэлдэх, нарийн холбоо тогтоож ярилцах дуртай. Тиймээс тэд хамтдаа хэсэг хугацааг өнгөрүүлж бие биенээ мэддэг болсон тохиолдолд л хэн нэгэнтэй нэг оронд ордог. Тэдэнд "нэг шөнийн" гэсэн үг огтхон ч зохидоггүй, тэд бол унтлагын өрөөнд ч тэр, амьдрал дээр ч тэр хамгийн романтик залуус байдаг.
Ихрийн орд
Ихрийн ордны эрчүүд хайрттайгаа жаргахын тулд заавал унтлагын өрөө шаардлагагүй. Тэд хаана ч, хэзээ ч байнгын бэлэн байдалтай байдаг. Бие засах өрөө, машинд, ой модонд гээд л тэд хүссэн газраа секс хийдэг. Мөн үүнээс гадна шинэ зүйлсд нээлттэй хандаж, элдвийг турших дуртай. Түүнтэй хамт байгаа эмэгтэйчүүдэд энэ азаа сорьсон байдал нь ихээхэн таалагдаж, адал явдлын хөлөг онгоцонд суусан юм шиг л догдолдог аж
Мэлхийн орд
Энэ ордны залуусын төсөөлөл, дэлхий дээрх хамгийн эротик зохиолоос ч халуухан байдаг. Гэвч тэд үүнийгээ ил гаргахаас ихээхэн санаа зовдог гэнэ. Тиймээс унтлагын өрөөнд түүнийг өөрийнхөөр нь байлгаж чадвал хэний ч мэдэрч байгаагүй зүйлийг мэдрэх сугалаанд хожлоо л гэсэн үг. Ингэхийн тулд хамтрагч эмэгтэй нь бага зэрэг сахилгагүйтэж түүний "дотоод мангасыг" сэрээх үйлдлүүдийг хийх хэрэгтэй.
Арслангийн орд
Тэд сексийн үед бага зэрэг хувиа хичээх хандлагатай байдаг. Хоёр биенийхээ жаргалаас илүүтэй өөрийнхөө хүслийг төгс хангахыг хүсдэг учир заримдаа мэдрэмжгүй загнадаг ч, ийм ширүүн байдалд нь дуртай бүсгүйчүүд бий. Тэд ордныхоо нэрний адил орондоо ч арслан байж, таныг зүгээр байж байхад л өөрөө бүхнийг зохицуулчихдаг тул бүсгүйчүүд хойшоо суугаад, тэдэнд биеэ тушааж таашаал авах дуртай байдаг.
Охины орд
Тэд бол бүх ордноос "бохир яриаг" хамгийн сайн хийдэг хүмүүс. Хамт байхыг хүссэн бүсгүйнхээ биеийг эзэмдэхээс өмнө, чихийг нь аль хэдийн уургалчихдаг. Тэд ямар үед юу гэж хэлбэл эмэгтэй хүний сэрэл дээд цэгтээ хүрдэг тухай сайн мэддэг. Тэдний ам бол зэвсэг л гэсэн үг. Тиймээсээ ч тэд сексийн дараа эсрэг хүйстний хүн нь түүний ор дэрний ажилдаа хэр байсан талаар яриасай гэж хүсдэг, магтаалд маш дуртай залуус юм.
Жинлүүрийн орд
Энэ ордны эрчүүд ганцаараа хөдөлмөрлөхийг хүсдэггүй. Сексийн үед эмэгтэй хүний оролцоо ч мөн чухал гэж боддог учир тэдний хүслийг ойлгох нэгнийг олох хэрэгтэй. Тэд хамтрагчдаа зааварчилгаа өгч хүссэнээ хийлгэж байж бүрэн таашаал авдаг тул, туршлагатай болохыг хүссэн анхлан суралцагчид түүнтэй хамт байвал гайхалтай их туршлагатай болдог.
Хилэнцийн орд
Хилэнцийн ордны эрчүүд үнэхээр сайхан биетэй бөгөөд үүгээрээ ямар ч бүсгүйг өөрийн болгож чаддаг. Тэдэнтэй хамт унтлагын өрөөнд байхад "гал бутартал" хайртыгаа энхрийлж чаддаг. Тэд яг ийм гэсэн нэг төрлийн бүсгүйг сонирхдоггүй бөгөөд харин хэн нэгэн түүний дур хүслийг ихээр өдөөвөл заавал санаснаа гүйцээж байж санаа нь амардаг гэнэ.
Нумын орд
Тэд хамтрагчаа хэрхэн жаргаах талаараа маш их боддог ч бодлоо үйлдэл болгож чадахгүй явсаар байдаг. Тэдний бодит амьдралд хийж байгаа зүйлсээс илүү төсөөлөл нь хөгжсөн байдаг ч гэж хэлж болно. Секс хийхэд тохиромжгүй газарт сэрэл нь хамгийн их хөдөлдөг нь хачирхалтай. Энэ ордны залуус илүү туршлагатай бүсгүйтэй хамт байвал өөрийгөө нээж, эсрэг хүйстнээ энхрийлэх тал дээр туршлагатай болно.
Матрын орд
Матрын ордны залуус уламжлалт секст дуртай байдаг. Эрэгтэй нь эмэгтэйгээ үнсэж, гарыг нь зөөлөн атгаад хэвийн байдлаар "ажлаа" хийх нь тэдэнд хамгийн их таалагддаг. Тэд шинэ байрлал, эмэгтэй нь хэтэрхий сахилгагүй байх, секс тоглоом зэрэгт туйлын дургүй, туршиж үзэхийг ч хүсдэггүй гэнэ. Түүнтэй өнгөрүүлсэн шөнө галзуу, солиотой байхгүй ч мартагдашгүй байна гэж зурхайд буусан байна.
Хумхын орд
Тэд амьдрал дээр маш боловсон, ёс журамтай сайхан залуус байдаг ч сексийн үед тэднийг танихын аргагүй муу залуус болдог. Эмэгтэйчүүд түүнээс ийм зан гарна гэж бодоогүй учир эхэндээ бага зэрэг шоконд орох ч удалгүй түүний энэ байдал тэдэнд гайхалтай санагдаж эхэлдэг. Мөн тэд сексийн үед чиглүүлэгч нь байж, эмэгтэйгээрээ заалгалгүй бүхнийг гайхалтай хийдэг нь тэдний нууц чадвар гэхэд болно.
Загасны орд
Энэ ордны эрчүүд бүх л өдөржин орноосоо босолгүй хамтрагчтайгаа жаргасан ч чадна. Тэд байгалиасаа чалх сайтай эрчүүд байдаг тул боломж гарах бүрт л эмэгтэйгээ эзэмдэхийг хүсдэг. Тэднийг галзууруулахын тулд таны хөхний товч нэвт харагддаг цамц л хангалттай. Тэд сексийн үед ухаанаа алдатлаа галзуурах дуртай бөгөөд үүнээсээ огтхон ч санаа зовдоггүй гэнэ.
Эх сурвалж: caak.mn