ЯМАР ОРДНЫХОН ЯАГААД АРААР ТАВЬДАГ ВЭ?

2020-09-18  

Аль ордууд ямар хүчин зүйлээс болж бурууг үйлддэгийг олж мэдэцгээе.

Аль орд намайг араар тавих магадлалтай вэ? гэж асуувал -Бүх орд гэж би хариулах байна.

Гайхаж алмайрахаас чинь өмнө аль орд илүү их эсвэл бага араар тавих нь гол биш яагаад араар тавьдаг гэдэгт анхаарлаа хандуулахыг хүсье.

1.Зарим нь сэтгэл догдлуулсан зүйлийг хайж явдаг бөгөөд өөрийнх нь таньж мэдээгүй нууцлаг ертөнцийг олж нээхийг хичээнэ.
2.Зарим нь харилцаандаа сэтгэл дундуур болж, аз жаргалгүй, ганцаардсан байдаг.
3.Харин ихэнх нь өөрсдийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхийг хүсч өөрийг нь онцгой, сэтгэл татам гэж мэдрүүлэх нэгнийг хайж явдаг бол 4.цөөн хэд нь "засаршгүй" араар тавигчид байна.

Хонь: Сэтгэл догдлуулсан зүйлийг хайх(1) гэсэн төрөлд багтана. Өрсөлдөгчиддөө "эго"гоо харуулж мэдрүүлэх дуртай мөн бусдын анхаарлыг татах хүсэл нь өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх (3)ангилалд мөн оруулна. Олон хүнд сээтэн хаях бөгөөд хэр их хүн зөвшөөрнө тэр бүгдийг олж авна. Гал ордныхон ялангуяа Хониныхон хориотой зүйлд татагддаггүй.
Тэд хамтрагч нь хуурах шударга бус хандаж байгааг мэдэх юм бол араар тавьдаг.

Үхэр: Тэд үнэнч шударгаараа алдартай ч Хоньтой адил, хамтрагч нь сэжигтэй, шударга бус зүйл хийвэл хуурч магадгүй. Мөн үхрийн хувьд хайр, анхаарал, тэврэлт дутвал(2) араар тавина. Хайрлах шинж үзүүлэхгүй, үл хайхарч, ганцаардах мэдрэмж төрүүлээд байвал үүнийг хийх болно.

Ихэр: Хүсэл тачаалаас огт болдоггүй
Оюун ухаанаар араар тавьдаг. Дотно яриа хийнэ...биеэр ойртсоноос ч дор. Энэ мөнхийн амрахыг мэддэггүй орд нь сэтгэл догдлуулсан зүйлийг (1) хайж явдаг. Мөн хаягдсан ганцаардсан мэдрэмж төрвөл (2) эсвэл сэтгэл санаагаар өөр нэгэнтэй дотносч ижил сонирхолтой тэмүүлэлтэй байвал хуурч мэдэх юм.

Мэлхий: Бас нэг үнэнч орд. Араар тавих хүчин зүйл нь нэг их биш. Хэрэв тийм асуудалд орох бол хайр-боол гэсэн харилцаанд татагдан ордог. Эдгээр сарны хүүхдүүдийг сэтгэл хоосролоо дүүргэх хүсэл, өөрийн үнэлэх үнэлэмжээ мэдрэх (3)хүсэл нь ийм замд оруулж мэдэх юм.

Арслан: Энэ гал орд Сэтгэл догдлуулам зүйлийг(1) хүсдэг, мөн хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай зан нь (3)өөрийгөө өндөр үнэлэх төрөлд ч багтаана. Цөөн хэд нь яах ч аргагүй хуурагч (4) өөрийгөө энэ дэлхийн хамгийн сайн амраг гэж бодох ба үүнийгээ батлахаар оролдоно. Арслангийн ордныхон дунд насны хямралд их өртөж өөрөөсөө 20д насаар дүү хүмүүстэй ч орооцолдож мэднэ. Учир нь тэд залуу сэтгэлгээтэй.

Охин: Бас л оюун санаагаар хуурч магадгүй . Тэд биеэр биш оюун ухаанаараа араар тавьж болно. Араар тавих шалтгаан нь тэд бүхий л харилцааг төгс байлгах гэдэгтэй холбоотой байж болно. Мөн сэтгэл дундуур, уцаартай үедээ..

Жинлүүр: Бусдыг гомдоох дургүй.
Тэд зарчимч, зөн совингоо сонсдог, өгсөн амлалтандаа үнэнч тул араар тавигчдын жагсаалтад дээгүүр байранд орохгүй.
Гэхдээ тэд бусдад үгүй гэж чаддаггүй бас маш аюултай бусдыг соронздогчид. Жинлүүрт хайр болоод анхаарал халамж маш их хэрэгтэй. Мөн тэд чин үнэнч хайрыг олох хязгааргүй гэнэн мөрөөдлөөсөө болж амархан уруу татагдаж мэднэ.

Хилэнц: Омогтой нууцлаг Хилэнцүүд тэдний үнэнч байдлыг шалгах үед бүдэрч мэднэ. Тэд хуурсан ч бай үгүй ч бай секси хандлага нь буруутан болгоно. Нууц явуулга, далд бүхэнд дуртай зан нь түүнийг сэтгэл хөдлөлийн хэрэгцээний (1)ангилалд оруулна.
Тэд бие махбод ийн маш өндөр аппетиттай ихэнхи нь үүнийгээ хянаж чаддаггүй. Мөн хамтрагч нь хуурсан тохиолдолд өшөө авах хүслээр үүнийг хийдэг бас нэг орд юм.

Нум: Бас нэг сэтгэл догдлол хайгч орд (1). Өөр газар, булангийн цаана өөр илүү сайхан сэтгэл хөдөлгөм зүйл хүлээж байх ч юм билүү. Эцэст нь романтик,гэнэгүй сээтэгнэл нь илүү гүнзгийрч хүндхэн явдалд орооцолдож үлддэг. Бусдын дур хүслийг татаж харьцаа гүнзгийрэх гээд ирэх үед их цочирдох бөгөөд иймээс ч тогтвортой харилцаанд орсон үедээ ямагт зөв зүйл хийхийг хичээдэг байна.

Матар: эдгээр өш хонзонгийн бурхад түүнийг хайрлаж хүндлэхгүй байна гэж үзвэл өөрийгөө үнэлэх үнэлэмжээс(3) болж хуурдаг. Мөн цөөн хэд нь сексийн адал явдал хайж(4), зарим нь сэтгэл догдлом зүйлийг хайдаг(1)

Хумх: Анхаарал халамж их шаарддаг бас бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэхийг хүсдэг.
Мөн тэд хамгийн их мэхлүүлдэг орд. Учир нь түүний хамтрагчид романтик байдал хэрэгтэй. Ихэртэй адил биеэр бус оюуны хууралт, сэтгэл санааны араар тавилт хийнэ.

Загас: Хүчин зүйл нь: Өөрийгөө үнэлэх үнэлэмж.
Арслан шиг дунд насны хямралд өртөнө. Амьдрал богино гэдгийг ойлгонгуутаа тэд өсч том болохыг хүсэхээ больж гайхамшгийг хүсч эхэлнэ.
Ингээд Хилэнц шиг нууцлаг адал явдалд дурлаж эхэлнэ. Үргэлж романтик байж халуухан шинэ хувь заяаг хүсч эхэлнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?