ЭДГЭЭР ЗУРХАЙН ГУРВАН ОРД СПОРТООР АМЖИЛТ ГАРГАВАЛ БИТГИЙ ГАЙХААРАЙ!

2020-08-31  

Спортын аль нэг төрлөөр амжилтад хүрнэ гэдэг асар их хүч хөдөлмөр болон хувийн сахилга бат, хичээл зүтгэл, нөөц бололцоо, амбицтай байхыг шаарддаг. Түүнчлэн урам зориг болон сайн дасгалжуулагч ч мөн хэрэг болно. Спорт болон зурхайн орд – яаж холбогддог вэ? Таныг шагналын тавцан дээр зогсох эсэхэд чинь төрөлхийн авьяас чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд та энэ талаар дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн ген болон зурхайн ямар ордод төрсөн эсэх ч бас үүнд нөлөөлнө. Бид та бүхэнд хамгийн спортлог зурхайн ордуудыг танилцуулж байна.

ХОНЬ

Хонинуудын төрөлхийн шийдэмгий байдал тэднийг юу ч хийсэн “хурдан, илүү өндөр түвшинд, хүчтэй” байхад хүргэдэг. Тэд саад бэрхшээлийг хэдэн ч удаа даван туулах чадвартайгаас гадна, харвасан сум шиг хурдан шаламгай хөдөлж, нэг тулаанаас нөгөө тулаан руу зогсолтгүй урагшилдаг. Тэдний шаргуу хөдөлмөрийн үр дүнд бэртэл гэмтэл холуур тойрох бөгөөд Хонинууд спортоор замнах юм бол, ирээдүйд алдрын танхимд залрах эрхэм хүндтэй гишүүн болж чаддаг.

МЭЛХИЙ

Багаар ажиллах чадвартай Мэлхийнүүд спортоор хичээллэснээр асар их энерги, эрч хүчийг өөрийн болгож авдаг бөгөөд тэд ихэнхдээ рекорд амжилтыг шинээр эвддэг. Мөн тэд ганцаарчилсан болон багийн спортын аль алинд нь амжилт үзүүлж чадна.

ХИЛЭНЦ

Үүрэг хариуцлагаа дээд зэргээр ухамсарлаж чаддаг энэ ордынхон өрсөлдөх чадвар өндөртэй бөгөөд зорилгодоо заавал хүрч байж санаа нь амардаг. Спортын салбарт тэд үргэлж амжилт дагуулсан үр дүнд хүрч чаддаг байна.
Эдгээр ордуудад төрсөн хүмүүс аль ч төрлийн спортод амжилт гаргаж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүний зэрэгцээ, спортлог бус зурхайн ордууд ч бас байдаг бөгөөд үүнд Үхэр, Ихрийн ордыг нэрлэж болно. Тэд спортод сонирхолтой боловч, яагаад ч юм энэ салбарт хүч үзэхэд тохиромжтой байдаггүй. Хэдий тийм ч гэлээ хүн бүрт хичээвэл, спортоор амжилт үзүүлэх боломж бололцоо байдаг гэдгийг бүү мартаарай.


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?