2020 ОНД ЖИНХЭНЭ АЛАХ ЗУРХАЙН ЗУРГААН ОРДТОЙ ТАНИЛЦ!

2020-08-31  

2020 он хэдий дэлхий даяар харуусал дагуулсан олон зүйл тохиож байгаа ч  зарим ордуудын хувьд баяртай мэдээ дуулгая. Яагаад гэвэл бид та бүхэнд энэ жил “жинхэнэ алах” зурхайн ордуудын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. 2019 онд зарим ордуудын хувьд сайхан жил болж өнгөрсөн бол, заримд нь хүнд хэцүү байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Чухам энэ жил аль зурхайн ордууд бусдаас илүү азтай, одтой байх юм бол? Хийж гүйцэтгэсэн ажил бүр нь амжилтыг олж, олон зүйлд азтай одтой байж, санасан зорьсондоо хүрч чадах зурхайн 6 ордыг мэдэж авахад бэлэн үү? Та тэдний нэг мөн болов уу? Хамтдаа мэдэж авцгаая! Хонь Оны эхэн үе танд бага зэрэг хэцүү санагдаж мэдэх юм. Гэвч та бусад хүмүүсийг юу туулж байгааг хараад үзээрэй. Танд энэ жилийн турш олон сайхан боломжууд гарч ирэхээс гадна, тусламжийн гараа сунгах цөөнгүй хүмүүстэй танилцана. Ирээдүйгээ яг одоо хараахан төлөвлөөгүй байгаа бол, тэгтлээ яарах хэрэггүй. 2020 он таны хувьд өөрийгөө илүү сайн таньж мэдэх, өмнөх зорилгоо тодорхойлох жил байх болно.

АРСЛАН

 2020 оны эхлэлд таны толгойд эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн асуудал ундарч болзошгүй. Гэхдээ та бүү санаа зов. Богино хугацааны дараа та асуудлыг төвөггүй шийдэж чадна. Энэ жил бусдад тусламжийн гараа сунгавал өлзийтэй сайн. Та амьдралдаа ноцтой хэд хэдэн өөрчлөлтийг хийх бөгөөд үр дүн нь танд ашигтайгаар нөлөөлнө. Зорилгодоо хүрэх бүрт, амьдрал таныг шагнаж байгааг та анзаарч ойлгоно.

ХИЛЭНЦ

 2020 он Хилэнцүүдийн хувьд 2019 оноос илүү үр өгөөжтэй байх нь ээ. Гэхдээ та дотоод сэтгэл дэх зөрчилдөөнөө хэвийн болгох тал дээр анхаарах хэрэгтэйг сануулъя. Өөрийнхөө юунд хүрэхээр зорьж буйгаа сайтар ухамсарлаж, юуны төлөө тэмцэх ёстойгоо эргэцүүлж бодоход гэмгүй. Таныг амьдралыг 10 сая дахин илүү дээрдүүлэх олон гайхалтай боломжуудтай энэ жилийн турш нүүр тулах бөгөөд айдсаа түр хугацаанд гээж, зөв сонголт хийгээрэй гэж хүсье.

МАТАР

 Жилийн эхэнд та хувь хүнийхээ хөгжил болон орлогын эх үүсвэрээ өсгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж чадвал, өр зээл, мөнгө санхүүтэй холбоотой бүхий л асуудал чинь хоромхон зуур шийдэгдэнэ. Тэгтлээ их бүү санаашир. Энэ жил таны амьдралд олон сонирхолтой, адал явдалтай зүйлс тохиолдоно. Тэр ч бүү хэл ямар ч асуудлыг та төвөггүй, хялбар аргаар даван туулж чадна.

ХУМХ

 2020 онд Хумхууд хайрцагнаас давж сэтгэх шаардлагатай бөгөөд зоригтой алхам хийх нь ээ. Өөр ертөнцийг нээх тусам таны амьдралд гайхалтай зүйлс ар араасаа тохиолдох болно. Нэг таатай мэдээ дуулгахад, Хумхууд энэ жил удаан хүсэн хүлээсэн жинхэнэ хайрттайгаа учирч, аз жаргалд бялхана. Харин сайхан хайрыг олох юм бол бүү тавьж явуулаарай гэж хүсье.

ЗАГАС

 2019 он Загаснуудын хувьд давгүй жил байсан. Тэгвэл 2020 он тэдэнд бүр ч их зүйлийг зориулахаар төлөвлөжээ. Та олон шинэ зүйлийг сурч мэдэхээс гадна өөрийнхөө хийсэн үйлдэл бүрээс баяр жаргалыг эцэст нь мэдэрч эхлэх нь ээ. Харин хэрэггүй зүйлсэд үнэт цагаа үрэхээс сэрэмжилж, өөрийн чинь үнэ цэнийг мэдэрдэггүй хүмүүсээс зайгаа барихыг зөвлөе.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?