ИЙМ БҮСГҮЙЧҮҮД БУСДЫГ АРААР ТАВИХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ

2020-08-31  

Хэд хэдэн судлаачид гурван төрлийн чанарыг өөртөө агуулсан бүсгүйчүүд бусдыг хуурах хамгийн өндөр магадлалтай байдаг гэж үзжээ.

Их Британи улсын хамгийн алдартай танилцах сайтууд 10,000 гаруй хүмүүсийн профайлыг судалсан байна. Гэрлэсэн хүмүүсийн бүртгүүлж ордог алдартай сайтууд өөрсдийн бүртгэл дээрх гэр бүлтэй хүмүүсийн профайлыг анхааралтай уншсан гэхэд болно.

Ийм сайтуудад бүртгүүлсэн, хамтрагчаа араар тавьж буй, тавих зорилготой эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь өөрсдийгөө ихээхэн ганцаардмал гэж дүгнэсэн бол 27 хувь нь хүссэн таашаалаа мэдэрч чаддаггүй хэмээсэн байна. Харин өөр 20 хувь нь гэрээс гарах боломжгүй шахам байдаг, нөхрөө удаан хугацаагаар хүлээн суудаг гэрийн эзэгтэй нар аж.

Эрчүүдийн хувьд байдал өөр. Тэд өндөр, баян, өндөр албан тушаалтай хэмээн өөрсдийгөө өргөмжлөх тусмаа бусдыг хуурдаг байх магадлал өндөр. Эрчүүдийн хувьд бусдыг хуурах нь илүү их байдаг ба бүсгүйчүүдийн хувьд хамтрагч нь хангалттай санагдаагүй үед, дутуу хайрлагдаж буй мэт хүйтэн хөндий байдлыг мэдрэхдээ араар тавих үйлдэл гаргадаг аж.

Крисиан Грант, сайтын болон судалгааны ахлагч, “Өндөр, царайлаг, ухаантай... Ингэж бичсэн, өөрсдийгөө ингэж боддог хүмүүс бусдыг илүү хуурдаг. Тэдэнд бүх зүйл байгаа гэж боддогтой ижил тэд хүссэн бүхнээ авах эрхтэй гэж өөрсдийгөө боддог” хэмээжээ.

Бүсгүйчүүдийн хувьд тэд эго гэхээсээ илүү ганцаардал, хүйтэн хөндий, уйтгартай байдлаас зугтах гэсэндээ араар тавьдаг байна. Хэдэн цагийн турш, өдөржин, оройжин нөхрөө ирэхийг хүлээн уйтгарлаж суудаг бүсгүйчүүдийн хувьд яалт ч үгүй ганцаардал гэдэг хамгийн том дайсан. Араар тавилт гэдэг зарим хүний хувьд эгоноос үүддэг бол ихэнх бүсгүйчүүдийн хувьд ганцаардал, үл тоогдсон байдал зэргээс үүддэг гэдгийг уг судалгаагаар ойлгуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: nypost.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?