ТАНЗАНИ УЛС МОНГОЛЫН АРААС ОРЖ БОЛОХГҮЙ

2020-09-01  
  Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули түүний өмнө тус албыг хашиж байсан Жакая Кикветегийн үед гарын үсэг зурсан 10 тэрбум ам.долларын зээлийн гэрээг хүчингүй болгожээ. Уг зээлээр шинэ боомт барихаар төлөвлөж байсан аж. Энэхүү гэрээг хүчингүй болгосон Магүфули:- Хятадын зээлийн гэрээний нөхцөлийг зөвхөн согтуу, эсвэл галзуу хүн л хүлээн зөвшөөрөх гэрээ байв гэж мэдэгдлээ.
  БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай хийсэн уг боомтыг барих зээлийн гэрээнд:  
30 жилийн хугацаанд өрөө төлж барагдуулах - 99 жилийн турш боомтыг Хятадын талд түрээслүүлэх - Түрээслэх 99 жилийн хугацаанд тус боомтод Хятадын тал дангаараа бүрэн эрх мэдлээ тогтоох Танзанийн зүгээс уг боомтод ямар ч хяналт шалгалт хийх эрхгүй зэрэг хөрөнгө оруулагчийн талд үйлчилсэн заалтыг тусгасан нь өнөөгийн ерөнхийлөгчийн эгдүүцлийг хүргэсэн байна. Тиймээс гэрээнд өөрчлөлт оруулах, тухайлбал, 99 жилийн түрээсийн хугацааг 33 жил болгон наашлуулахыг Хятадын хөрөнгө оруулагчдаас Магуфулийн тэргүүлсэн Засаг захиргаа шаардсан.
Дээр нь , Хятадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэхгүй, боомтод шинэ үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд засгийн газрын зөвшөөрөл авах ёстой хэмээн тулгасан байна. Энэхүү шаардлагыг нь хөрөнгө оруулагч тал зөвшөөрөхгүй гэсэн тул Танзанийн засгийн газар уг гэрээг цуцалсан байна.
  Хятад улс Африкийн ядуу орнуудын ирээдүй бүхий дэд бүтцийн төслүүдэд зээл олгож, өр төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд тэдгээр улс орны стратегийн ач холбогдол бүхий объектуудыг өрөөндөө суутган авах болсон. Үүнийг нь “Хятадын өрийн урхи” гэж нэрлэх болсон. Саяхан Кенийн засгийн газар өрөө төлж чадаагүй учраас тус орны далайн гол боомтын нэгийг мөн л 99 жилийн хугацаатай эзэмших гэрээ хийсэн байна. Үүнтэй адилаар Шри Ланкийн Хамбантата хэмээх боомтыг 99 жилийн түрээсээр авсан байдаг. Ингэж Хятад улс Африк тивийн өрийн урхинд унагасан.   Тэгвэл яг энэ ажлыг үргэлжлүүлэхээр МАН УИХ дотор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих Түр хороог 20 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах ажилдаа ханцуй шамлан орлоо. Энэ түр хороо нь яагаад 4 хүн биш, 20 хүнээс бүрдэв? гэдэг нь өөрөө стратегийн чухал асуудал юм. Гадаадын хөрөнгө оруулагчид тэдгээр 20 гишүүнээр дамжуулан УИХ-ыг бүхэлд нь атгандаа оруулахаар зэхжээ.
 
Ц.ЭНХБАТ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?