ЗОРИЛГОТОЙ ХҮН ЗОГСОЛТГҮЙ УРАГШИЛДАГ. ТА ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХ ҮҮ?

2020-09-03  

Таны амьдралдаа тавьсан хамгийн том зорилго юу вэ? Зорилготой хүн ихийг бүтээдэг гэвэл та санал нийлэх үү? Хамгийн хачирхалтай нь зорилго далд ухамсарт нөлөөлснөөр та өөрийн мэдэлгүй хөдөлмөрлөн маш том амжилтыг бүтээж чадах юм. Зорилготой хүн хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, шаргуу, юунд ч эргэлздэггүй.

Зорилготой байхад тань туслах алхмууд:

Хүсэл эрмэлзэл: Хүсэл эрмэлзэл бол хүсэж буй зүйлдээ хүрэхэд түлхэц болох хамгийн агуу зүйл. Энэ нь харьцангуй хялбар, амьдралдаа хамгийн ихээр хүрэхийг хүсэж буй зүйлээ төсөөлөн бод. Томоор сэтгэ. Амжилтад хүрсэн бизнесменүүд танаас ухаантайдаа биш хүсэл эрмэлзэлтэй байсандаа л бий гэдгийг та удахгүй ойлгох болно.

Зоригтой байх: Зоригтой байх нь туйлын хүсэлтэй байх, ямар ч үр дагавартай нүүр тулахаас айхгүй байх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл үр дагаврыг үл хамааран ямар нэгэн зүйл хийх хүсэлтэй байх юм. Эцсийн эцэст ямар ч үр дүн гарсан нүүр тулах зоригтой байх хэрэгтэй. Мэдээж үүнээс айх нь тодорхой.

Гэхдээ сонголт таны гарт бий.

Сахилга бат: Сахилга бат бол яг төлөвлөсөн зүйлээ л хийх юм. Төлөвлөөд түүнийгээ биелүүлэх нь чухал гэсэн үг. Яагаад тийм хэцүү гэж үү? Төлөвлөх ч амархан л даа. Гэхдээ түүнийг биелүүлэх нь хамгийн хэцүү. Төлөвлөгөөндөө огтхон ч эргэлзэлгүй, үргэлжлүүлсээр л байх хэрэгтэй. Мэдээж эргэлзэх олон шалтгаан гарч ирнэ. Залхуурал, аль эсвэл өөрийн чадвартаа үл итгэх. Өөр бас нэг шалтгаан бол сэтгэлзүйн тогтворгүй байдал. Төлөвлөсөн бүхнээ хийх гэхэд бие тань өөр хүнийх мэт л “аашилна”. Гэхдээ боломжгүй зүйл гэж үгүй, нэн ялангуяа дээрх бүх саад тотгорыг давж гарах, залруулах боломжтой.

Залхуурал:  Залхуурал гэдэг нь ажиллах, эрч хүчтэй байхыг хүсэхгүй байна гэсэн үг. Танд ажиллах хүсэл огтхон ч байхгүй бол та ажиллахгүй, бүр амьд үлдэж ч чадахгүй. Та одоо амьд байгаа учир ямар нэг зүйл дээр ажиллаж байгаа хэрэг биш гэж үү? Залхуурал тань таныг зогсоож чадахгүй гэдгийг харуулаарай.

 

ЭХ СУРВАЛЖ: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?