2020 ОНД ЗУРХАЙН ЭРҮҮЛ МЭНД ЯМАР БАЙХ ВЭ?

2020-09-03  

Одон орон судлаачид ирэх жил зурхайн ордууд эрүүл байхын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.

Хонь

Стресс таны толгойг зовоох гол асуудал. Оюун санааны эрүүл мэндээ асуудалд орохоос сэргийлэхийн тулд хийж чадах бүхнээ хийгээрэй. Шээс хөөх үйлчилгээтэй эм уухаас татгалз. Мөн хооллолтондоо анхаар.

Үхэр

Таны амьсгалын замын систем гол санаа чилээх асуудал байна. Гэхдээ сайн мэдээ гэвэл, та дээрх асуудлыг хялбархан арга замаар шийдвэрлэх болно. Бага зэрэг ханиалгах, ханиад хүрснээс болж амьсгалын замын систем чинь асуудалд орсон бол эмчид үзүүлээрэй.

Ихэр

Ирэх жил Ихрүүд багагүй өвчин ороох бололтой. Тиймээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэх үед нь яаралтай арга хэмжээ аваарай. Тэр тусмаа өмнө нь өвчилж байсан, хэрхэн эмчлэхийг нь мэддэг нөхцөлд эрүүл мэндийн нөхцөл байдлаа үл ойшоох хэрэггүй.

Мэлхий

Ирэх жил таны эрүүл онцгой сайн байх болно. Харин жижиг хэмжээний өвчин эмгэгийг тоолгүй өнгөрч болохгүй. Тэр тусмаа удаан эдгэрдэг, тэсвэртэй өвчин тусахаас сэргийлээрэй.

Арслан

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаараарай. Өмнө нь та хоол боловсруулах асуудалтай нүүр тулгарч байсан ч, ямар нэгэн арга хэмжээ авдаг байсан байж мэдэх юм. Аль болох эрүүл хооллохыг хичээгээрэй гэж хүсье.

Охин

Та ирэх жил чихрийн шижин өвчин тусах эсвэл цусны даралттай холбоотой асуудалтай нүүр тулгарах эрсдэлтэй байна. Тиймд 2020 онд эрүүл мэнддээ тавих анхаарлаа бүү сулруулаарай.

Жинлүүр

Ирэх жил таны эрүүл мэнд тун давгүй байх нь. Бага зэрэг халуурах эсвэл ханиад тусаж магадгүй. Гэхдээ санаа зовоох асуудал биш учир тайван байж болно.

Хилэнц

Ирэх жил таны дархлааны систем гайхалтай ажиллана. Та бүх төрлийн жижиг өвчнүүдээс маш амархан сэргэлт авч, хурдан биеэ тэнхрүүлнэ. Хэдий тийм боловч уур уцаараа хянахгүй бол даралт ихсэх аюултай гэдгийг санаарай.

Нум

Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хооллох цаг үе иржээ. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь танд ач тустай байна. Хүнсний ногоог урьд өмнөхөөсөө илүү их хэрэглээрэй.

Матар

Ирэх жилийн турш та ямар нэгэн ноцтой өвчин тусахгүй учир санаагаа чилээх хэрэггүй. Гоё санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хумх

Хэрэв та шөөс хээх эм уувал, илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа болон эрүүл бус хоол хүнснээс татгалз. Тогтмол эмчийн хяналтанд байж, шинжилгээ өгөөрэй.

Загас

Зөв хоолло. Түүнчлэн та гэнэтийн таамаглаагүй гэмтэл бэртэл авч болзошгүй тул, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.

 

ЭХ СУРВАЛЖ: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?