ТА СУУСААР Л БАЙГАА БОЛ УУРТАЙ БОЛЖ ЧИХРИЙН ШИЖИН, ХОРТ ХАВДАР ТУСАХ МАГАДЛАЛ ӨНДӨР

2020-09-03  

Орчин үед ихэнх хүмүүс суугаа амьдралтай болсон нь тэдний ажил хөдөлмөрөөс гадна амьдралын хэв маягтай нь ихээхэн холбоотой байна. Тэгвэл зогсоо байх эсвэл дасгал хөдөлгөөн хийх зэргээс ялгаатай нь суугаа амьдралын хэв маяг нь хүний биед маш олон сөрөг үр дагавар авчирдаг.

  1. Хөл болон өгзөгний булчин сулардаг. Суугаа үед хөл болон өгзөгний булчин огт ашиглагддаггүй. Булчинг ашиглахгүй байх тусам улам сулардаг. Ийм ч учраас хөл өгзөгний булчингийн сулралтай хүмүүс гэмтэлд өртөх нь амархан байдаг байна.
  2. Суугаа амьдралын хэв маяг нь таргалалтыг үүсгэдэг. Булчин ажиллаж байх үедээ липопротейн липаза хэмээх даавар төст бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь өөх тосыг хайлуулахад эерэг нөлөөтэй байдаг. Гэтэл суугаа байдалд удаан байснаар уг дааврын үйл ажиллагаа алдагдаж таргалалт үүсэхэд нөлөөлдөг.
  3. Хэрвээ та өөрт тохирсон эргономикийн шаардлага хангасан зөв ширээ сандалгүй л бол нурууны муруйлт ямар нэгэн байдлаар тохиолдож байдаг. Энэ нь удаан хугацааны дараа илрэн гарах бөгөөд нурууны муруйлтыг эрт үед нь л эмчлэх боломжтой байдгийг санаарай.
  4. Суугаа байдалд удаан байдаг хүмүүсийг зөв амьдралын хэв маягтай хүмүүстэй харьцуулахад уушигны болон бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэл өндөр байдаг талаар судалгааны үр дүн гарсан байна.
  5. Долоо хоногт 23 ба түүнээс дээш цагаар зурагт үзэн суудаг хүмүүсийн зүрхний өвчнөөр нас барах магадлал 7 хоногт 11 цаг зурагт үздэг хүмүүсээс 64 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Суугаа амьдралын хэв маяг гэдэг нь дан ганц суугаа ажил биш бөгөөд зурагт хэт их үзэн суух, олон цагаар комьпютер тоглоом тоглох зэрэг ч мөн багтдаг.
  6. Суугаа амьдралтай хүмүүсийг байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг хүмүүстэй харьцуулахад чихрийн шижингээр өвдөх магадлал 112 хувиар өндөр байдаг байна.
  7. Удаан хугацаанд сууснаар хүзүү болон мөр хөшиж, хуянтай болдог. Хуян гэдэг нь шилэн хүзүүнээс дээшээ өгсөн тархийг тэжээлээр хангаж байгаа судаснуудын нарийсал болон хатуурал бөгөөд удаан хугацаанд дэлгэц ширтэн сууснаар хүзүү болон мөрний булчингийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг.
  8. Суугаа байдал нь сэтгэцийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж ууртай уцаартай мөн сэтгэл гутралтай болгодог байна. Учир нь тархины хүсэн хүлээдэг үр дүн нь булчингийн хөдөлгөөн бөгөөд булчингаа хөдлөхгүй байгааг мэдрэн сөрөг сэтгэл хөдлөлийн бодисуудыг ялгаруулж эхэлдэг ажээ.

​ЭХ СУРВАЛЖ: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?