ЭРТ ГҮЗЭЭТЭЙ БОЛДОГ ШАЛТГААНУУД

2020-09-03  

Унжсан гүзээ, хэвлийн хэлбэр суналт ямар  учир шалтгаантай болохыг ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны Төвийн менежер, Хүний их эмч Б.Бат-Оргил эмчээс тодрууллаа. 

Буруу хооллолтоос, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, дотоод шүүрлийн хямралаас, хэвлийн хэлбэр өөрчлөгдөж өөхөн хуримтлал үүсдэг. Хэвлийн хэлбэр дүрсээ шалгахад хавтгай биш, бол хэвлийн хэлбэр дүрсний өөрчлөлтөө анхаарах хэрэгтэй бөгөөд 6 хэлбэрийн гэдэс байдаг.Гэдэсний хэлбэр таргалалт хоолны дэглэм барихгүй, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшлээс хамаардаг. Хэвлийн урд хананд хуралдсан өөхний хэмжээ байрлалаас шалтгаануудыг тодруулж болно.

  1. Хүүхэд төрүүлсэнийй дараах мэт тарган унжсан гэдэс

Хоол хүнсний хэтрүүлэлтийн тарга юм. Байнгийн дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж арилгана.

  1. Цүдгэр гэдэс

Бамбайн булчирхайн дутагдлын шинж, бодисын сололцооны алдагдлын тарга. TSH, T3, T4 гэсэн шинжилгээ хийлгэж эмийн эмчилгээ хийлгэдэг.

  1. Сэтгэл санааны тогтворгүй байдал, стрессын хэлбэр

Сэтгэл санаагаа тогтвортой байлгах, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэх, унтаж амрах дэглэм барих, ажлын ачааллыг багасгах хэрэгтэй.

  1. Хий дүүрсэн гэдэсний хэлбэр

Хоол их идэх, хийжүүлсэн ундаа их уух зэргээс болдог. Хоолны дэглэм барих, тусгай хооллолт шаардагдана.

  1. Алим хэлбэрийн гэдэс

Чихэрлэг хүнс их идэх, согтууруулах ундаа түлхүү хэрэглэсний уршиг.Чихэрлэг хүнс хэрэглэхгүй байх, хоолны дэглэм барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх шаардлагатай.

  1. Лийр хэлбэрийн гэдэс.

Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, удамшлын гаралтай өвчлөлийн тарга байдаг.Таргалалтыг багасгах дааврын болон мэс заслын тусгай эмчилгээ хийлгэдэг.

 

ЭХ СУРВАЛЖ: http://hidoctor.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?