ХОЁРОЛ ХӨГЖИМЧИН

2020-09-07  

Хаан зугаалганд явж байгаад тосгонд гоё аялгуу сонсжээ. Хэн тоглож байгааг нь олж ир хэмээн шадар цэргээ илгээв. Удсан ч үгүй хоёрол хөгжимчнийг олж авчирчээ. Хаан тэднийг ордондоо очиж тоглохыг зарлиг болгов. Тэр хоёр очиж тоглов. Шил толь болсон харшид олон ноёд хатадын өмнө хөгжимдлөө. Эгэл боргил хоёр хөгжимчин урьд нь хэзээ ч ийм газар тоглож үзээгүй болохоор их сүрдэж сандрав. Аялгуу ч олигтой гоё гарсангүй. Хаан харин уурласангүй. Ан хийхдээ танай тосгонд очиж тоглохыг чинь дахин сонсое гээд буцаажээ. Хаан үнэхээр удалгүй ирэв. Хоёрол хөгжимчин ч дуртай нь аргагүй тоглож үзүүллээ. Хаан сонсож байгааг ч умартан лимбээ үлээхэд, чавхдаст пийпаа ч хослон эгшиглэв. Аялгуу нь хачин цовоо уянгалан дуурсах нь тэр. Хаан бусдаас түрүүлэн магтаж алга ташин урамшив. Бэлэг сэлт ч өгөв. Хөгжим дууны ая эгшигийн увьдас ийм учиртай буюу. Яруу хөг нь таарч нийцсэн газартаа, санаа нийлсэн хүндээ гоё дуугардаг ажээ. Эгшиг дуун ч сэтгэл зүрхтэй. Арван долдугаар зууны Нидерланди орны хөдөө тосгоны хоёрол хөгжимчин энэ байна. Хөргийг нь зураач Матиас Стом 1640 онд бүтээжээ.

Ө.Рагчаасүрэн 2020 он
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?