ЭРЧҮҮД ЯАГААД ЭХНЭРЭЭ АРААР НЬ ТАВЬДАГ ВЭ?

2020-09-08  

Энэ дэлхий ертөнц дээрх хамгийн тэвчишгүй, сэтгэл шархлуулж, гунигт автуулахад хүргэдэг зүйл бол араар тавилт, хууран мэхлэлт гэдэгтэй санал нийлэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Бие биедээ үнэнч байх явдал бол дурлалт хосуудын хайр сэтгэлийн баталгаа бөгөөд энэ нандин холбоо үгүй болоход сэтгэл хөрж, хайр мөхдөг гэж ярих нь бий. Тэгвэл ямар тохиолдолд эрчүүд эхнэрээ хуурдаг тухай мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя

Тэдний эрх чөлөөг хязгаарлах

Хувь хүн бүр өөрийн гэсэн орон зайтай байх бөгөөд тэр тусмаа эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдийг бодоход илүү орон зай руугаа хэн нэгнийг ойртуулж, өөрийнх нь эрх чөлөөг хааж, боогдуулахад дургүй байдаг. Энэ нь тэдний төрөлхийн зан чанар гэж хэлж болох бөгөөд байнга хэн нэгний хараанд амьдарна гэдэг тэдний хувьд хар дарсан зүүд мэт санагдах нь бий. Нөгөөтэйгүүр өөрсдийг нь торонд хийж, хорьж байна гэж үздэг бөгөөд шувуудын адилаар торноосоо гарч, хүссэнээрээ эрх чөлөөтэй нисэхийг хүсдэг ажээ. Өөрийг нь дураараа байлгаж, эрх ашгийг нь хүндэтгэдэг нэгэнтэй учрахыг тэд эрхэмлэдэг нь эхнэрээ араар тавихад хүргэдэг байна.

Гомдоох

Эр хүн ч гэсэн зүрх сэтгэлтэй учраас эмэгтэй хүн шиг гомдож, туних нь гарцаагүй бөгөөд эр хүн бүрийг дуу цөөтэй, намбатай, харьцангуй тогтвортой зан характертай гэж бодох нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт юм. Тиймээс тэднийг хэр баргийн юмыг тоох биш дээ гэж бодон, үл ойшоосон байдалтай хандвал хайртын чинь гомдох сэтгэл нэг л өдөр нэгнийг хүсэмжилвэл бүү гайхаарай.

Урмыг нь хугалах

Тэр тантай учрахаасаа өмнө ямар амьдралыг туулж, хэнтэй, хэрхэн амьдарч байсан гээд энэ бүхэн бүгд ард хоцорсон зүйл шүү дээ. Тиймээс түүнийг хэзээ ч бүү өнгөрснөөр нь дүгнэж урмыг нь хугалаарай. Өөрийн чинь сэтгэлд нийцэж, танд таалагдахын тулд тэр байдаг чадлаараа хичээж байж болно шүү дээ. Гэтэл түүний өнгөрсөн түүхийг сөхөх нь дүрэлзэж байсан галыг юу ч үгүй болтол нь унтраахтай адил зүйл юм шүү.

Анхаарал халамж бага тавих

Эр хүн ч гэсэн эмэгтэй хүнээс дутахгүй анхаарал, хайр халамж нууцхан хүсэх нь бий. Нэгэнт амьдралд тохиолдох жаргал, зовлонг хамтдаа туулна гэж сэтгэл зүрхээ холбочихоод бүх зүйлийг хувааж, бие биедээ ногдуулах нь утгагүй юм. Жишээлбэл дан ганц эмэгтэй хүн хайр халамж хүртэх ёстой гэсэн дүрэм, журам энэ ертөнцийн хаана ч байхгүй шүү дээ. Тиймээс тэд ч гэсэн хайр халамж хүсч байдаг учраас өөрт нь тэр таны хувьд хэр чухал эр хүн болохыг нь байнга мэдрүүлж, хайр халамжаар хэзээ ч дутааж болохгүй юм шүү. Таниас гадна түүнийг хайр халамжаар дутаах нь бүү хэл, дулаахан харцнаас нь дүрэлзэм хайрыг олж харахыг хүсч байгаа олон бүсгүйчүүд байгаа гэдгийг битгий мартаарай.

Хэт их зүйлийг шаардах

Хүн бүр төгс биш шүү дээ. Алдаж, онож, түүнээсээ суралцаж амьдрах нь хүн бүрт л тохиолддог зүйл юм. Тиймээс түүнээс хэт их зүйлийг шаардаж, өөрчлөгдөхийг нь хоног өдөр хүлээн тоолох хэрэггүй л болов уу. Алдаа, оноотой нь хайрлах гэдэг өөрөө жинхэнэ хайр гэж ярих хүмүүс ч цөөнгүй байдаг шүү дээ. Өдөр бүр элдэв янзын зүйл түүнээс шаардах бүрт магадгүй та түүнийг өөрөөсөө бага багаар холдуулж байж ч болох юм.

Үр хүүхэдтэй холбоотой асуудал

Тэдний зарим нь хэтэрхий эрт үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол зарим нь хэтэрхий хожуу үрийн зулай үнэрлэхийг хүсдэг байна. Энэ нь магадгүй залуучуудын амьдралаа яг одоо авч явж чадах уу гэх асуулттай нүүр тулгарч, улмаар хариултыг нь өөрөө олж мэдсэн учраас түүндээ тохируулан гаргаж буй шийдвэр байж ч болох юм. Тэгэхээр дурлалт хосууд хүүхэдтэй болох тал дээр сайтар ярилцах хэрэгтэй ажээ. Түүнээс гадна зарим эмэгтэйчүүдийн хувьд хүүхэдтэй болох тал дээр биеийн байдал болон өвчин зовлонгоос шалтгаалж, эр нөхөртөө үрийн зулай үнэрлүүлж чадахгүй болох үе тохиолддог нь нууц биш юм. Энэ үед хайртай байсан ч гэсэн, эхнэрээ орхиод явах эрчүүд цөөнгүй байдаг аж.

Өөрийг нь хуурах

Тэд өөрсдөө эхнэрээ хуурахдаа амьдралд байх л асуудал гэж үздэг мөртлөө эхнэр нь өөрийг нь хуурсан гэдгийг мэдвэл галзуурах дөхдөг болох нь олон удаагийн судалгаагаар тогтоогдож байжээ. Мэдээж тэдний хариу үйлдэл эхнэрээ хуурч, мэхлэх бөгөөд үүний үр дүнд олон сайхан гэр бүлүүд хоёр тийш болж байгаа юм. 

Хэт их шүүмжлэх

Шүүмжлэлд дуртай хүн гэж хаана байх билээ. Хүн ер нь ямар ч тохиолдолд шүүмжлэлд таатай хандах нь юу л бол. Энэ нь магадгүй шүүмжлүүлж байгаа хүнийг хэрхэн шүүмжилж байгаатай холбоотой байж ч болох юм. Шүүмжлэх, муулж, доромжлох хоёр хоорондоо асар их ялгаатай зүйл учраас таны түүний сул талуудыг засах гэж байна гэж бодоод, шүүмжилж байгаа чинь магадгүй түүнийг хэт их доош нь хийгээд байж ч болно шүү дээ. Тиймээс шүүмжлэх арга барилаа солиод үзээрэй. Уурлаж, бухимдалгүй түүнтэй эвтэйхэн ярилцаад үзэж яагаад болохгүй гэж...

Хүссэнийг нь түүнд өгөхгүй байх

Хайртай, дуртай, таалагддаг мөртлөө эр нөхрөө зөвхөн гэр бүлээ тэжээх үүрэгтэй, гэрийн ноён нуруу гэж хардаг бүсгүйчүүд олон байдаг билээ. Тэд эрчүүдийг зүгээр л нэг бэлэг тэмдэг шиг хажуудаа байлгадаг бөгөөд эр хүнд хайр халамж, хүсэл мөрөөдөл байдаг гэдгийг мэддэггүй гэлтэй амьдралд буруу бодож явах нь олонтаа. Тиймээс эрчүүд өөрсдийг нь үнэлж, хайрладаг бүсгүйчүүд рүү тэмүүлэхэд хүрдэг байна.

Сексийн сонирхол

Эр хүн бүрийн дотор нууцхан хүсч явдаг сексийн дур сонирхлууд гэж байх бөгөөд тэрийгээ эхнэр, найз охинтойгоо ярилцаж байгаад хамтдаа туршиж үзэхийг хүсдэг хэдий ч, эмэгтэйчүүдийн ихэнх нь тэдгээр этгээд хачин хүслийг нь биелүүлэхээс шууд татгалзаж, үгийн муухайгаар харааж, доромжлох тохиолдлууд байдаг байна. Ингэснээр тэд энэ хүслээ дарахын тулд зөвшөөрч буй хэн нэгэнтэй учир ургуулахад хэзээд бэлэн байдаг гэнэ.

Өөрийг нь үл ойшоох

Эр хүн бүрийн дотор би бол тэнгэр заяат, босоо хийморьтой хүн учраас омог бардам байна гэх ойлголт байдаг бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Тиймээс тэд ихэвчлэн таны хажууд бусдад онгирч, зарим тохиолдолд хэвийн үеэсээ хэт их бардам болох нь ч бий. Гэтэл зарим охид, бүсгүйчүүдийн хувьд энийг нь мэдэлгүй бусдын дэргэд эр нөхрөө үл ойшоож, доош нь хийдэг бөгөөд энэ нь тэдний хувьд юу юунаас илүү их гутамшигтай санагдахад хүргэдэг байна.

Найзуудын нөлөө

Найз нөхдийнхөө мөн чанарыг ялгаж, салгаагүйгээс болж тэдний ятгалганд өртөж, гэр бүлээ үгүй хийх тохиолдол залуусын дунд түгээмэл тохиолддог билээ. Тэд ихэвчлэн "Чи эхнэргүй байхдаа ийм байгаагүй биздээ? Одоо найзуудыгаа хаяж байгаа юм уу? гэх мэтээр өдөөн хатгадаг бөгөөд эцэстэй тэдний замаар явсаар гэр бүлээ алддаг байна. Жинхэнэ найз нөхөд гэр бүлтэй боллоо гэж гомдолдоггүй бөгөөд харин ч эсрэгээрээ найзынхаа амьдралыг ойлгодог гэнэ шүү.

Дур сонирхол

Хэрвээ та тэдний дур сонирхлыг үгүйсгэж, хэнд ч хэрэггүй зүйл гэж хэлдэг бол энэ нь яавч сайны дохио биш бөгөөд тэр тантай учрахаасаа өмнө энэ хоббигоо олон жилийн турш хийж, түүнээсээ кайф авдаг байсан байж болно шүү дээ. Тиймээс дур сонирхлыг нь ойлгож, дэмжиж байхыг эрхэмлэж байгаарай. Эс бөгөөс түүнийг дэмжиж, ойлгохоос гадна ижил хоббитой нэгэн энэ ертөнц дээр олон байгаа гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

Хэрүүл

Дурлалт хосуудын харилцааг хөндийрүүлж, хооронд нь ан цав үүсгэдэг зүйл бол хэрүүл маргаан бөгөөд өдөр бүр үл ойлголцлоос болж хайр сэтгэлээсээ залхаж эхэлдэг байна. Тийм ч учраас энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг бодоход эрэгтэйчүүд маань илүү амархан залхдаг бөгөөд тэд хэрэлдэж, маргалдсанд орвол эртхэн харилцаагаа эцэслэж, чих амар байхыг боддог ажээ. Юм л бол хэрүүл өдөж, бүх бурууг өөрт нь тохож байдаг эмэгтэйчүүдээс харилцаагаа таслахыг хүсэхгүй эр хүн гэж тун ховор биз ээ.

Өөртөө итгэлтэй байдал

Охидыг өмсөж буй оймс шиг ээ сольдог, өөрийгөө хэт их дөвийлгөсөн залуус өнөөдрийн нийгэмд олширсон бөгөөд энэ төрлийн залуучууд хаа сайгүй байх аж. Гагцхүү эдгээр залуучуудыг биеэ ингэж тооход хүргэж байгаа тэдгээр охидын үнэ цэнэ гэх зүйл хаана байгаа юм бол гэх асуулт байдаг нь нууц биш юм. Өөрийгөө бусдаас илүүд үзэж, хорвоо дээр ганцаараа хамгийн сайхан залуу мэт аашилдаг эдгээр залуучууд эхнэрээ хуурах явдлыг байх асуудал гэж үздэг бөгөөд энэ нь тэдний хувьд буруу зүйл хийж байгаа юм шиг огтхон ч санагддаггүй байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?