2020 ОНД МӨНГӨ САНХҮҮГИЙН ЗУРХАЙГ САНУУЛАН ХҮРГЭЕ. ТА САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?

2020-09-08  

Одон орон судлаачид 2020 он бол давах ёстой даваа, сонгох ёстой салаа зам байх болно гэв. Ирэх жил олон зурхайн ордууд замын дундаас өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж чадна. Харин зурхайн ордуудын санхүүгийн асуудал ямар байх бол? 2020 оны мөнгө санхүүгийн зурхай 2020 онд зурхайн ордуудын мөнгө санхүүгийн байдал ямар байх тухай товч бөгөөд тодорхой хүргэе.

ХОНЬ  2020 онд овоолсон их бэлэн мөнгө Хонинуудын хэтэвчинд орж ирэхгүй ч гэлээ, жилийн хоёрдугаар хагаст тэдний ашиг орлого арвин байх магадлалтай. Гэсэн хэдий ч та ирэх жилийн тавдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл санхүүгийн тал дээр шийдвэр гаргахдаа болгоомжтой байгаарай. Эс бөгөөс тодорхой хэмжээний хохирол амсаж мэднэ.

ҮХЭР  Санхүүгийн хувьд 2020 он Үхрүүдэд ээлтэй байх нь ээ. Гавьяа шагнал хүртэж, боломжийн ашиг орлоготой байхыг од эрхэс дуулгаж байна. Ирэх жил гэр бүлийнхэн эсвэл дотнын найз нөхөдтэйгөө хөрөнгө мөнгөний асуудлаас болж, хэл ам хийхээс сэргийлээрэй.

ИХЭР 2020 онд Ихрүүд үрэлгэн зандаа хяналт тавьж, мөнгөө хуримтлуулж чадвал, ирэх жил олз омог ихтэй байж чадна. Оны сүүлээр мөнгөний яаралтай хэрэгцээ гарч мэдэх тул шинэ он гармагц мөнгөө сайтар хуримтлуулаарай.

МЭЛХИЙ Мэлхийнүүд ирэх жил сугалаагаар багагүй хэмжээний мөнгө хожих аз завшаантай байна. Нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн орлогын үүд нээгдэж, баяжих болно. Харин мөнгөө бодлогогүй үрэхээс сэргийлээрэй.

АРСЛАН Хоёрдугаар сарыг хүртэл бэлэн мөнгөний урсгал тогтвортой байх боловч, дараагийн нэг эсвэл хэдэн сарын турш таны санхүү бага зэрэг асуудалтай байж мэдэх нь. Энэ нөхцөлд мөнгөө аль болох хэрэггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээгээрэй.

ОХИН Ирэх жил Охины ордынхны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ийм байна: Дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн мөнгөний урсгал огцом сайжирна. Энэ үеийг ухаантайгаар ашиглаж, ухаалаг шийдвэр гаргахыг хичээнэ үү. Гэр бүлийн зардал ирэх жил ихсэх хандлагатай байгаа ч, энэ нь таны санхүүд тэгтлээ их нөлөө үзүүлэхгүй.

ЖИНЛҮҮР 2020 оны эхлэл үед таны санхүү ээдрээтэй байх нь. Та магадгүй хүндхэн алдагдал хүлээх эсвэл тооцоолсноосоо илүү их мөнгө зарлагадаж мэднэ. Гэхдээ энэ нь таныг дахин санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй гэсэн үг биш юм.

ХИЛЭНЦ 2020 оны мөнгө санхүүгийн нөхцөл байдал Хилэнцүүдийн зарлагаас шууд хамаарна. Тэгэхээр аль болох хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулж, ухаалаг байхыг од эрхэс сануулж байна.

НУМ Ирэх жилийн турш таны санхүүгийн байдалд ямар ч төвөг учрахгүйгээр зогсохгүй, найдвартай байна. Таны мөнгөний урсгал бодож байснаас чинь илүү ихээр нэмэгдэнэ.

МАТАР 2020 онд Матруудыг мөнгө санхүүтэй холбоотой багагүй хэдэн сорилтууд хүлээж байна. Зарим нь жилийн дундуур тохиолдох ба та магадгүй мөнгөний гачигдалд орж мэдэх юм. Асуудалтайгаа нүүр тулахаас бүү зайлсхий. Хэдийгээр мөнгөний асуудал таны урдах замд саад болох ч, гарах арга зам хайж олохын тулд хичээгээрэй.

ХУМХ Ашиггүй зарлагууд ирэх жил Хумхуудыг санхүүгийн хүндхэн асуудалд оруулна. Иймээс зарцуулж буй мөнгөндөө хяналт тавьж, тодорхой, шаардлагатай гэсэн зүйлсэд мөнгөө үрээрэй.

ЗАГАС Өөрийнхөө тооцоолж төлөвлөснөөс арай их мөнгийг ирэх жил үрэх төлөвтэй байгаа учраас төлөвлөгөөнийхөө дагуу мөнгөө зөв зүйлд зарцуулахыг од эрхэс анхааруулж байна.

2020 он бол шинэ бүхний эхлэл бөгөөд санхүүгийн тал дээр ухаалаг сонголтууд хийж чадвал, ямар нэгэн асуудал үүсэхээргүй харагдаж байна. Та зурхайд итгэдэг ч бай, үгүй ч бай ямартай ч ирэх жил таны гарт тодорхой хэмжээний баялаг, эд хөрөнгө орж ирэх нь ээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?