МОНГОЛ УЛС ИЧГҮҮРТЭЙ ТҮҮХИЙГ БҮТЭЭЖ БАЙНА

2020-09-17  
БИ ИЙМ БОДОЛТОЙ БАЙНА
Шү Мори гэдэг хүн үнэхээр айхтар дүгнэлт хийж, түүнийг нь ч Р.Энхтуяа маш сайн орчуулжээ. Ер нь энэ удаа Ван Игийн айлчалалаар Монголын ард түмэн удирдагч нарынхаа үнэн нүүр царайг сайтар ойлгосон байх аа.
Өнөөдрийн Гонконг маргаашийн Тайвань болох вий. Өнөөгийн Шинжаан, Төвдөд үүссэн байдал маргааш Өвөрмонголд үүсэх вий гэдэг маш эгзэгтэй хүнд нөхцөлд Монголын удирдагчид үсэрсэн цус тасарсан мах Өвөрлөгч ахан дүүсээ өлөн барсын аманд хээвнэг "хаяж өгчихөөд" 700 сая юань халааслаж орхив.
Энэ цаг үед Монголын удирдагчид "Өвөрмонголчуудын бичиг соёлын асуудал нааштай шийдэгдээсэй гэж Монголын төр анхааралтай ажиглаж байна. Энэ бол нийт Монгол түмний хүсэл эрмэлзэл юм шүү." гээд мэдэгдчихсэн бол манай ард түмэн төдийгүй дэлхий нийт даяараа бахдан хүлээн авах байлаа.
Хятадын удирдагчдын хувьд төрийн хар хайрцагны бодлогынхоо дагуу эхлээд Гонконгийг, дараа нь Тайванийг......гэсэн дэс дарааллын дагуу үйл явц үргэлжлэсээр байна. Бас дотооддоо салан тусгаарлах боломж бүхий Төвд, Шинжаан, Өвөрмонголыг хурдхан хятадчилж, хэл соёлыг нь устгах ажиллагаа эрчимжиж эхлэсэн нь тэнэг хүнд ч ойлгомжтой байгаа л даа.
Тайваний асуудлыг Хятадын удирдагчид хэзээ шийдэх бол гэж уншигчид гайхаж байна уу? Энэ оны 11 сард байх магадлалтай гэж Америк, Тайваний шинжээчид урьдчилан таамаглаж зохих хариу бэлтгэлийг хүчтэй базааж байна. Учир нь Америкийн ерөнхийлөгчийн сонгууль гээд ид оволзож байх үед "Чоно борооноор" гэдэг шиг асуудал дэгдэж болзошгүй байх нь л дээ. Эсвэл ирэх оны 1 сард буюу хоёр ерөнхийлөгч халаагаа өгөх үеэр засаглалын хий хоосон орон зай үүссэн үед бас нэг удаа оролдоод үзэж мэдэх юм гэдэг таамаглал байгаа. Өөрөөр хэлбэл аюул гамшиг хаяанд иржээ.
Тайваний асуудал шийдэгдсэний дараа......гэдэг нэг айхтар явган яриа явагдаад л байдаг. Хэрвээ тийм асуудал тулгарвал дэлхийн хамтын нийгэмлэгийн өргөн фронтоос урваж, ардчиллын үнэ цэнэт зүйлийг таягдан хаясан манай улсыг хэн өмгөөлөх вэ гэдэг асуудал тулгарчихаад байгааг энэ комментийн эзэн япон хүн сайтар бодож үзээсэй гэсэн болов уу даа? Миний л хувьд тэгж санаж байна. Та нар юу гэж бодож байна вэ?
КОММЕНТИЙГ ОРЧУУЛАВ.
Shu Mori: Дээр үед Монгол улсыг ойр орчмын бусад улс орнууд нь дундыг барьсан бодлого явуулахдаа сайн гэж үнэлдэг байсан.
Одоо, адилхан үндэстэн нь ийм хэрцгий дарамт үзэж байхад мөнгө аваад нэг ч үг хэлэхгүй удирдагчтай улс орон болжээ. Ичгүүртэй түүхийг бүтээж байна.
Ялангуяа ийм ичгүүртэй түүхэн шийдвэрээсээ нийт ард түмэн бас ичих ёстой ба ийм удирдагч сонгосон буруугаа ойлгох хэрэгтэй.
Одоо монголчууд юуны төлөө монгол хүн болж төрсөн бэ гэсэн асуултыг хүн бүр өөртөө тавих ёстой.
 
ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/boldbaatar.dorjsuren.75
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sara:bitgii turhir.olon yum **** ****aaski.iim hetsuu yed busdiin heregt hondlongoos.oroltsohgui gesen.uls torjij bsanaas hogjimoor bn. 2020-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?