С.ЖАВХЛАН: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ САЙД Н.ЭНХТАЙВАНЫГ ГӨЛӨГ ГЭЖ ДУУДАВ

2020-09-18  

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал  2020.09.16 өдөр өндөрлөсөн. Тус айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад 700 сая юанийн хөнгөлөлттэй зээл олгох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан. Айлчлалыг дүгнэж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэлэхдээ "Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" гэж хэлсэн нь иргэд олон нийтийг бухимдуулсан. Учир нь тус мэдэгдлээр Монгол Улс өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалах боломжгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Тэгвэл дээрх мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.

 

Тэрбээр "Эмгэнэн гашуудаж байна. Монгол Улс төргүй болжээ. Уут уут мөнгөөр угсаагаа доромжилж байна. Хэдэн бор цаасаар эх хэлээ худалдсан, тор тор мөнгөөр төрлөө худалдсан малнууд л байна. Монгол төр монгол бичиг, соёлоо 700 сая юанаар зарчихлаа. Сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүд бүгд хужаа шүү" гэх тайлбар бүхий 40 минутын лайв хийжээ. 

Лайвын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хандаж ийн ярив. "Тэр нэг Гадаад харилцааны яамны Н.Энхтайван гэж "гөлөг" байна. Би тэрнийг онцлоод гөлөг гэж хэлье. Тэрэнд хандаж хэлэхэд "Чи өнөөдөр хошного долоож, мөнгө самардаж суухынхаа оронд маргааш гараад энэ хятад сургуулиудыг хаагаач. Би чамд Монгол түмний өмнөөс тушаал өгч байна. Монголын газар нутаг дээр хятад хэл зааж байгаа ч дараа нь бидний хэл соёлыг хаах дээрээ тулна. Хэрэв маргааш энэ хятад сургуулиудыг хаахгүй бол Жавхлан миний бие тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хаана хүрэхийг нь хараарай" хэмээн мэдэгдлээ. 

Эх сурвалж: https://www.facebook.com/591423857618303/videos/650098442548866/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Яу нь гөлөг вэ гайхлаа 2021-02-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?