НЯЛХ ХҮҮХДИЙН АЛТАН АМИЙГ АВАРСАН МУУР

2021-03-17  

Рой, Бернита Рожерс хоёр бие биедээ хайртай Америк хосууд бөгөөд хүүхэдтэй болохыг ихэд мөрөөддөг байжээ. Хурим хийсний дараа бүсгүй ч жирэмсэлсэн. Харамсалтай нь, төрөлт хугацаанаасаа өмнө болж тээж явсан үр нь өөд болжээ. Гурван ч удаа ийм зүйл тохиолдсон юм. Тэд гэр бүл зохиох хувьгүй юм гэж өөрсдийгөө бодож сэтгэлээр унасан. Хэд хэдэн удаагийн оролдлогын дараа хосууд хувь тавилантайгаа эвлэрэхээр шийджээ. Берната өөрийгөө хүүхэд тээж төрүүлэх чадваргүй гэдэгтээ бүрэн итгэсэн.

Гэтэл нэг л өдөр ээж болох олон удаагийн амжилтгүй оролдлогын дараа бяцхан Стейсигээ өлгийдөн авчээ!

Хосууд гэртээ мууртай болсноос хойш азын тэнгэр ивээсэн гэж үздэг. Рожерсийн гэр бүлд ирсэн гил хар муужгайг тэд Шөнө Дунд гэж нэрлэжээ.

Рой, Бернита хоёр охиноо нүдний цөцгий мэт хайрлан, өөр өрөөнд байхдаа ч байнга харж байхын тулд радио асрагч суурилуулжээ. Гэвч Стейсигийн бие муудахад түүний эцэг эхэд энэ байдлыг техник биш харин Шөнө Дунд л анхааруулсан юм…

Муужгай охиныг эмнэлгээс гараад гэртээ ирсэн эхний өдрөөс хойш алхам ч холдоогүй бөгөөд тэр зoлгүй явдал болохоос ч хамгаалж чадсан билээ.
Стейси 6 долоо хоногтоо байхдаа гэнэт өвдсөнөөс энэ түүх эхэлсэн юм. Бернитагийн хандаж үзүүлсэн эмч охиныг жирийн ханиад туссан байна гэж хэлээд явуулжээ. Гэртээ ирээд Бернита охиноо өрөөнд нь унтуулаад өөрөө гал тогоонд орсон байна. Бараг тавхан минутын дараа түүний зүрх зүсэгдэх шиг л болжээ. Охиныхоо өрөөнөөс Шөнө Дундыг аймшигтай орилох чимээг сонсжээ. Сандарсан ээж шууд л муур руу дaйрсан. Өмнө нь Шөнө Дунд хэзээ ч ингэж муухай орилж байгаагүй. Тэд охиныхоо унтлагын өрөөнд орж иртэл аймшигтай дүр зураг харсан юм. Охин нь амьсгалж чадахгүйгээр барахгүй бүр царай нь xөхөрчихсөн хэвтэж байлаа.

Бернитагийн дуудсан яаралтай тусламж ирж тэднийг эмнэлэгт хүргэж өгчээ. Охин вирусын халдвар авснаас болж амьсгалын архаг дутагдалд орсон байв.

Охиныг үзсэн эмч нарын хэлснээр, Шөнө Дунд яг цагаа олж дохио өгсөн гэжээ. Хэрвээ хэдхэн минут хоцорсон л бол бүх зүйл дэндүү оройтохоор байлаа. Охиныг том болсны дараа эцэг эх нь юу тохиолдсоныг ярьж өгчээ. Рожерсийн гэр бүл бүгд хайртай муурандаа өртэй гэж Стейси үздэг.

Энэ явдлаас хойш олон жилийн дараа Рой, Бернита хоёр Опрагийн шоунд оролцож байсан удаатай. Гэр бүлдээ чин сэтгэлээсээ хайртай муурны тухай дэлхий дахин энэ шоуны ачаар мэдэцгээжээ.

Шөнө Дунд хар мууртай холбоотой элдэв мyхар cүсгийн талаар юу ч мэддэггүй бололтой. Яагаад гэвэл тэр өөрөө Рожерсийн гэр бүлд зөвхөн амжилт, аз жаргал л авчирсан амьтан шүү дээ!

 


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?