МҮИС НЭР АВСНААРАА ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ТАНАЙ ДАРГА НАР ИЙМ НЭР ӨГСНӨӨРӨӨ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН

2021-09-02  
Дэлхийд сургуулиудын нэр ойролцоо байх тохиолдол зөндөө. Жишээ нь Boston University, Boston College - хүмүүс их сургууль нь нэр хүндтэй гэж боддог бол Boston College нь Дэлхийд 35-д жагсдаг нэр хүндтэй сургууль, Cornell University, Cornell college гэж байна Cornell University нь илүү алдартай. University of Michigan гэж байхад Michigan State University гэх сургууль ч бии. Монгол хэлэнд орчуулбал утга дуудлага бараг нэг.
Сургуулийн нэр андуурч ордог оюутан гэж байх уу бас нэр андуурч ажилд авдаг байгууллага байх уу? Ер нь бид юмны нэр ус гэсэн зүйлээр сайдынхаа түвшинд хүртэл оролддогоо хэзээ болих вэ. Сургуулийг нэр нь тодорхойлдоггүй СУРАГЧ нь тодорхойлдог гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас сургалтын чанартаа анхаараа. Мөн БСШУЯам нь өөрөө нэр усыг нь зөвшөөрчөөд дараа нь ийм залгамж халаа, ой санамжгүй байж болохгүй. Нэр авсан хүмүүсийг биш, нэр өгсөн ялзарсан дарга нартайгаа л наад соёл, үндэсний дархалаагаа ярь. МУИС-ийг дэлхийд зөвшөөрөгдсөн сургууль болгох стратеги тактик сонсмоор ярьмаар байна. Түүнээс хэдэн хөгшчүүлийн өгч авсан нэр усны хэрүүл сонсмооргүй байна. Урагшилъя л даа. Нэмж хэлэхэд МҮИС нэр авсанаараа гэмт хэрэг хийгээгүй танай дарга нар ийм нэр өгсөнөөрөө гэмт хэрэг хийсэн ... Зөв ярина уу
 
Эх сурвалж: Tumee Naidandorj
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
мэргэн:Төв аймгийн Лүн сумын салдаг уулзвараас эхлээд хот орж иртэл Монголын хамгийн том их сургууль гээд самбарууд хаа сайгүй Тэгээд танайх МУИС аас багш боловсон хүчин сургалтын материаллаг бааз хичээлийн байр цол хэргэмтэй багш нараар илүү юм биз ээ. Хэнч итгэхгүй үнэмшихгүй зүйлээр дөнгөж хот үзэж байгаа хөдөөний багачуудыг аав ээжтэй хуурч мэхэлж байгаагаа өмгөөлж байгаа юм биз дээ. Хэдэн оюутан сургаад хэд нь эзэмшсэн мэргэжилээрээ ажиллаж байгаагаар үнэлэх ёстойгоос биш бид том манайх том гэж ярьж самбар өлгөснөөр болдоггүй юм . 2021-09-03
Төгсөгч:МҮИС төгссөн гэхээр тоож ажилд авахгүй бна даа.Сургалтын чанар муу, багш нар нь арга зүйн хувьд боловсроогүй гээд муулах юм их бна өө 2021-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?