ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХОЁРДУГААР ХЭЛБЭР

2022-03-09  
Чихрийн өвчний 2-р хэлбэрийг эмчилдэг эм гэж байхгүй .
“ТЭГЭЭД ЮУ ЭМЧЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ ?” гэсэн асуулт тавигдана. Энэ асуултыг эмч нар бид байнга бодож явах ёстой.Чихрийн өвчний эмчилгээ гэдэг нь цусан дахь глюкозын молекулыг багасгаж хэт өсөхөөс хамгаалсан эмнүүд байдаг. Эсийг инсулинд мэдрэг болгож ,глюкозын молекулыг эсрүү оруулдаг болгох эмчилгээ хийх ёстой байтал өнөөгийн анагаах ухаан ийм эмчилгээ хийдэггүй. Дээр нь уг өвчний үед гардаг 5 төрлийн хүндрэлээс хамгаалсан эмчилгээ гэж байхгүй. Бас нэг аюултай юм нь чихрийн өвчтэй хүмүүст судасны хатуурал маш хурдацтай явагддаг ба өвчтөнүүдийн 75% нь зүрхний шигдээсээр нас бардаг ба цус харвалт 4 дахин их тохиолддог. Үүнээс сэргийлж хүн болгонд холестиринийг багасгадаг эм статиныг уулгадаг. Статин бол ямарч өвчнөөс сэргийлдэггүй , ямарч өвчнийг эмчилдэггүй , амьдрах хугацааг богиносгодог эм. Тиймээс манай эндокринологийн эмч нар холестерин ,статин гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаях хэрэгтэй . (Холестерин,статины тухай би 20 оны 4-р сарын 6,8нд бичсэн байгаа)
Инсулин гэдэг нь гормон бөгөөд глюкозын молекулыг эсрүү зөөдөг үүрэгтэй. Инсулингүйгээр глюкозын молекул эсэд нэвтэрч чадахгүй .
Нойр булчирхай инсулинийг ялгаруулдаг боловч биеийн эсүүд инсулинийг өөрлүүгээ нэвтрүүлэхгүй болохыг чихрийн өвчний 2-р хэлбэр гэж нэрлэдэг. Инсулинийг эс оруулахгүй болоход цусан дахь чихрийн хэмжээ их болдог. Эс инсулинд мэдрэг биш буюу “инсулины хориг” боллоо гэж үүнийг хэлдэг.
Ундны ус хүчиллэг 6.2-6.9 pH уудаг хүмүүс 7.7 pH-тэй ус уудаг хүмүүсээс чихрийн өвчнөөр өвчлөх магадлал 4 дахин их байдаг байна . Dr.Robert Young организм хүчиллэг болоход бүх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг ба нойр булчирхайд маш муугаар нөлөөлж чихрийн өвчнөөр өвчлөх суурь тавигддаг гэж дүгнэсэн байдаг.
Хүнд металлууд , химийн хортой нэгдлүүд, пестицидууд , цацраг идэвхт бодисууд, зарим эмнүүд, пенициллинээс эхлэн маш олон антибиотикууд нойр булчирхайг гэмтээж чихрийн өвчнийг үүсгэх шалтгаан болдог. 2006 онд American Chemical Society сэтгүүлд мөнгөн усны нэгдлүүд нойр булчирхайн эсийг гэмтээж үхүүлдэг болохыг баталсан судалгаа хэвлэгдсэн.
Aspergillus-н төрлийн мөөгөнцрийн ялгаруулдаг микотоксин болох Aflotoksyna В1 гэдэг хор нь глюкоз болон энгийн нүүрс усыг организмд задрахгүй болгодог.
Мөөгөнцөр, микотоксин нь эсийн түвшинд гэмтэл учруулж дархлааны эсийг ажиллагаагүй болгож үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болгодог байна.
Pennicillium, Aspergillus төрлийн мөөгөнцрүүд Ochratoksyna гэдэг хорт бодисыг үүсгэж энэ нь эсийг үхүүлж глютатионы нөөцийг байхгүй болгодог. Глютатион нь олон хорт бодисоос эсийг хамгаалж глюкозыг эсрүү нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Чихрийн өвчтэй хүмүүсийн глютатион нь эрс багассан байдаг.
1949 онд Mervyn Griffiths шээсний хүчил нь чихрийн өвчний шалтгаан болдгийг баталсан байна. Шээсний хүчил нь аллоксан гэдэг бодисыг үүсгэдэг ба уг бодисоор лабораторын хулганд чихрийн өвчин үүсгэдэг. Аллоксан нь шээсний хүчлээс мочник үүсэх замд үүсдэг завсрын бодис юм. Амьтанд глютатион хангалттай их байгаа тохиолдолд чихрийн өвчин үүсдэггүй нь батлагдсан. Saccaromycec төрлийн дрожууд шээсний хүчлийг үүсгэдэг. Cryptococcuc төрлийн мөөгөнцрүүд бас аллоксан-г үүсгэдэг.Kaufman , Holland нар олон төрлийн мөөгөнцрүүд шээсний хүчил болон аллоксан-г үүсгэдэг болохыг баталсан байна.
1980 онд Роgо , 1990 онд Coleman туршилтын хулганыг 10%-н пивоны дрожоор хооллоход чихрийн өвчин үүсэж байжээ.
Хүний биед 45 наснаас хойш содын хэмжээ багасдаг ба үүнээс болж хүчиллэг хорт бодисуудыг саармагжуулж чадахгүй болж хорт бодисын хэмжээ организмд жилээс жилд ихээр хуримтлагддаг ба үүнээс шалтгаалж олон өвчин (цус өтгөрөх, зүрхний өвчин, остеопороз, тулай, даралт ихсэх, бөөрний үрэвсэл, хавдар) үүсдэг ба чихрийн өвчний бас нэг шалтгаан болдог байна.Чихрийн өвчтэй хүмүүсийн цусанд С-вит маш бага болсон байдгийг олон судлаачид баталсан байна.(Ginter 1978, Som 1981, Stankova 1984 , Mooradian , Morley 1987 , Simon 1992)
Глюкоз, С-вит 2 эсэд болон митохондрид орохын төлөө хоорондоо өрсөлдөж байдаг мөнхийн өрсөлдөгчид болохыг олон судлаачид баталсан байдаг. (Bidley 1983, Kapeghian ,Verlangieri 1984, Khatami 1986, Sagun 2005, Wilson 2005 ) Чихрийн өвчтэй хүмүүст чөлөөт радикал их болж оксидативный стресс ихэссэн байдаг ба үүнээс болж чихрийн өвчний хүндрэлүүд үүсдэг болохыг эрдэмтэд баталсан байна. (Hunt ба бусад 1992 , Gupta , Chari 2005 )
Чихрийн өвчнийг үүсгэдэг ийм олон шалтгаан байхад өнөөгийн анагаах ухаан дээрхи шалтгаануудыг ерөөсөө ярьдаггүй . Нэг үгээр хэлбэл өвчний шалтгааныг нь бүү хай, заасан эмчилгээг үг дуугүй хий гэж тулгадаг.
Хүнсний сод, магни, иод нь ундны ус, хүнс, агаарт байгаа химийн хортой нэгдлүүдээс организмыг хамгаалдаг байна.
Чихрийн өвчний эмчилгээ: Аз болоход альтернатив анагаах ухааны аргаар эмчилбэл өвчтөний амь насыг уртасгаж олон янзын хүндрэлээс сэргийлж болохыг эрдэмтэд баталсан байна.
Үндсэн эмчилгээ нь хоолны дэглэм , нүүрс ус багатай хоол хэрэглэнэ. Ж/нь : LOGI (low glicemic index ) гэдэг хоолны дэглэм 50% өөх тос, 30% уураг, 20% нүүрс ус агуулдаг , эсвэл кето хоол, өдрийн авах илчлэгийн 90% өөх тос, 8% уураг, 2% нүүрс уснаас авах ёстой. Иймэрхүү нүүрс ус багатай, юмуу маш бага агуулсан хоолны дэглэм чихрийн өвчий 2-р хэлбэрийн үед хэрэглэвэл чихрийн хэмжээ багасч эм уух шаардлагагүй болдог.
-Хүнсний сод ууж организмыг хүчиллэг болохоос хамгаалж, хорт бодисын хэмжээг багасгах ёстой. Үүний тулд өдөрт 1 цайны халбага содыг 1/2 аяга халуун усанд уусгаж өдөрт 2 удаа ууна. Эсвэл 1/2 цайны халбагыг өдөрт 4 удаа ууна.
-Паразит, мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх ёстой. Ж/нь прополис буюу зөгийн жилий маш олон бактери, паразит, мөөгөнцрийг устгадаг. Прополисны архинд хандалсан ханд гэхэд 38 төрлийн мөөгөнцөр, 60 гаруй төрлийн дрож болон олон бактерийг устгадаг. Прополисны хандыг 25-30 дуслыг бага зэрэг усанд хийж өдөрт З удаа ууна.
Хатаасан башир цэцэг(гвоздика) , цагаан гаа, куркума, ценамон зэргийг тэнцүү хэмжээтэй авч холиод үүнээсээ 1/2 цайны халбагыг өдөрт 3 удаа ууна. Үүнийг 4 хоног ууж 5 хоног завсарлаад дахин ууна ,ингэж 2-3 сар ууна. Энэ болон өөр бусад аргуудаар дрож , мөөгөнцөр, паразит болон бусад бичил биетүүдээс организмаа цэвэрлэх шаардлагатай.
-Илүүдэл жинтэй хүмүүс бүгд В12-н дутагдалтай , 50- с дээш насныхны 75% нь В12 витамины дутагдалтай . Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед хэрэглэдэг метформин нь В12 витаминыг байхгүй болгодог ба үүнээс болж цусанд гомоцистеин их болдог. Зүрхний шигдээсийн 20-30% гомоцистеинээс болдог .
В12 дутагдалтай үед тосны хүчил митохондрид орж чаддаггүй ба энэ нь шинэ эс үүсэхгүй болгож оранизмын нөхөн төлжилтийг зогсооно гэсэн үг.
В12-вит дутагдахад невропати буюу мэдрэлийн эс үрэвсэж яваандаа захын мэдрэл түүний дотор хөлний мэдрэх чадвар муудаж эхэлдэг.
Тиймээс В12 витамин 500-1500мкг-р зайлшгүй хэрэглэх ёстой.
-Цусан дахь чихрийн хэмжээ өлсөх, даарах, биеийн хүчний ажил хийх юмуу биеийн тамирын дасгал хийх, гашуун амттай зүйл идэх юмуу уухад багасдаг.
Ж/нь: Халуун усанд орж биеэ сайн халаагаад, 10-15 секунд хүйтэн усанд орвол чихрийн хэмжээ буудаг байна.
-Академич Болотов чихрийн өвчтэй хүмүүс организмаа давслаг болгох ёстой тул давс их идэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Организмд давс их болоход сахар багасдаг байна. Ө/х гашуун амт хэрэгтэй гэж үздэг. Киев хотын Эндокринологийн Клиникийг удирддаг анагаахын ш/у-ны доктор Дмитрий Криенко өвчтөнүүддээ 0.9% NaСI-н уусмал судсаар хийхэд сахрын хэмжээ багасч зарим нь
гипогликеми болж инсулиний дозыг багасгаж болохыг туршиж Болотовын зөв болохыг баталсан байна. Ялангуяа чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед энэ арга илүү тохирдог гэсэн байна.(Давсны тухай 20 оны 4 сарын 27-д бичиж тавьсан)
Горчиц, хрень, сонгино зэрэг гашуун амттай зүйл тогтмол их идвэл нойр булчирхайд сайнаар нөлөөлж чихрийн хэмжээ багасдаг байна. Сонгины шүүсийг зөгийн балтай 1:1 харьцаагаар хольж уувал сахарын хэмжээг багасгана гэж Болотов үздэг. Болотовын бальзамыг юм идсэний дараа өдөрт хэдэн удаа ууж нойр булчирхайн ажиллагааг сэргээх ёстой гэж хэлдэг. ( Болотовын бальзам бэлдэхэд: 1 литр ус , 125 мл виноны цуу, 10 мл хүхрийн хүчил, 10 мл давсны хүчил, 4ш нитроглицериний таблетка(эсвэл 1 дусал азотын хүчил) эдгээрийг
хольж бальзам бэлэн болно . Үүнээс 1 цайны халбагыг юм идэх үедээ ууна.
-С-вит маш чухал яагаад гэвэл чихрийн өвчтэй хүмүүс бүгд С-вит дутагдалтай байдаг. С-вит хэрэглэхэд инсулин хэрэглээг багасдагийг эрдэмтэд баталсан байдаг. 1гр С-вит хэрэглэхэд инсулинийг 2-2,5 нэгжээр багасгаж болдог байна.
Үүний тулд С-вит 1-2 гр-р эхлэн ууж 7 хоног тутамд 1-2 гр-р ихэсгэж 2 сарын дараа 8-10 гр гэх мэтээр зугуухан ихэсгэж уухад цусан дахь сахрын хэмжээ багасдаг ба үүнтэй уялдуулж инсулинийг багасгаж болдог .
Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед С-вит 1гр-г өдөрт 3-5(хамгийн багадаа) удаа юм идэх үедээ ууна. С-вит судасны ханыг уяан хатан болгож судас хагарахаас хамгаалдаг. Үүнээс гадна С-вит холестерин , 3-глицеридийг багасгаж , цус өтгөрч хялгасан судас бөглөрөхөөс сэргийлдэг байна. С-вит уухад чихрийн хэмжээ багасж эсийг глюкозын молекулд мэдрэг болгодог . С-вит судсаар хийж сахарын хэмжээг багасгаж болдгийг 1940 онд эрдэмтэд баталсан байна.
С-вит уусны дараа цусан дахь чихрийн хэмжээ ихэссэн байвал сандрах шаардлагагүй , яагаад гэвэл С-витамины молекулын бүтэц глюкозынхтай адил тул багаж түүнийг ялгаж чаддаггүй . Харин хэдэн цагийн дараа үзвэл чихрийн жинхэнэ хэмжээ нь гарна.
-В1-вит чихрийн өвчтэй бүх хүнд дутагдаж байдаг ба инсулины хоригийг багасгаж глюкозыг задлахад чухал нөлөөтэй витамин юм.
ВТ-вит( Benfotiamin ) 150 мг өдөрт 1 удаа ууна.
-Е-витамины дутагдалтай хүн чихрийн өвчний 2-р хэлбэрээр өвчлөх магадлал 4 дахин ихэсдэг. Е-витаминыг 600-800 оун хэрэглэхэд эсийг инсулинд мэдрэг болгохыг түргэсгэж чихрийн өвчний үед үүсдэг хүндрэлээс сэргийлдэг ба 1800 оун хэрэглэж нэгэнт үүссэн хүндрэлийг газар авуулахгүй багасгаж болдог .
Е-витаминыг тогтмол хэрэглэвэл судасны хатуурал үүсэхээс хамгаалж зүрхний шигдээс болон , цус харвах эрсдэлийг багасгадаг .
-ВЗ-вит(Ниацинамид) өдөрт 500мг-р 5-6 удаа уухад инсулиний хэрэглээг багасгадаг Др. Абрам Хоффер ниацинамид ууж байсан миний сахартай өвчтөнүүдээс хараагүй болох юмуу хөлөө тайруулсан хүн байхгүй гэж номондоо бичсэн байдаг. Түүнээс гадна ниацинамид шигдээс болохоос хамгаалдаг ба шигдээс болсон өвчтөнүүдийн насыг уртасгаж үхлийг багасгаж, хавдраар өвчлөх магадлалыг багасгадаг байна.
-Алфа липоины хүчил (R-АLА) эсийн митохондрыг дэмждэг олон энзимийг идэвхжүүлж митохондрыг хамгаалж чаддаг ба ингэснээр нүд, бөөр болон бусад эрхтнүүдийг гэмтэхээс хамгаалдаг . Үүнээс гадна мэдрэлийн эсийг гэмтэхээс хамгаалж шинээр мэдрэлийн эс үүсэх явцыг түргэсгэдэг. Алфа липоины хүчил нь эсийг инсулинд мэдрэг болгож цусан дахь чихрийн хэмжээг багасгадаг байна.
Чихрийн өвчтэй хүмүүст зэс их болж судасны ханыг гэмтээж, судасны хатуурлыг түргэсгэдэг ба АLА организмыг зэсээс цэвэрлэж чаддаг. АLА нүд гэмтэхээс хамгаалж нүдний болор цайхыг багасгаж чаддаг. Бөөр гэмтэхээс бас хамгаалдаг.
R-ALA 200 мг өдөрт З удаа ууна.
-Карнитина нь аминхүчлээс үүсдэг ба эсийн дотор талд митохондрид тосны молекулыг зөөж аваачдаг ба эсийг нөхөн сэргээж шинэ эс үүсэх нөхцөлийг бүрдүүлэхэд оролцдог юм. Үүгээрээ глюкоз эрүүл эсийг гэмтээж, эсийг үхүүлэхээс хамгаалдаг байна. Карнитина антиоксидант тул чөлөөт радикалаас эсийг хамгаалдаг.
Acetylo -L Karnityna 500мг-2 удаа өдөрт ууна.
-КоэнзимQ10 глюкозын задралыг түргэсгэж, зүрхний булчингийн ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бодис . КоQ10 ууж эхэлсний дараа цусан дахь чихрийн хэмжээ багасдаг байна. КоQ10 нь хэдэн төрөл байдаг ба Ubichinol гэдэг нэртэйг өдөрт 3 удаа 50мг ууна.
-Д-вит 80-120 нг/мл болгох ёстой (архаг өвчтэй бүх хүмүүс Д-вит дутагдалтай байдаг) үүний тулд ДЗ-вит 10-20 мянган нэгжийг өдөр бүр ууж сарын дараа шинжилгээ өгч Д-вит хэмжээг тодорхойлж дээрхи хэмжээнд хүрсэн бол тунгаа багасгана, хүрээгүй байвал тунгаа нэмнэ.
А-вит нь С,Е витамины хамт эрүүл эсийг хамгаалж өвчтэй эсийн үхлийг түргэсгэж организмыг цэвэрлэдэг . Шигдээсээс 30% хамгаалдаг витамин .
А-вит 15000-25000 оун өдөрт 1 удаа хоол идэх үедээ ууна.
-Хром нь чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед инсулыг эсэд нэвтрэхийг нь хялбаршуулж глюкозыг задлахад чүхал нөлөөтэй бодис. Тиймээс хромыг заавал хэрэглэх ёстой. Өдөрт 200-400 мкг уух шаардлагатай.
-Магни организмд нүүрс усны солилцоо болон инсулин үүсэх, эсийн мембранаар инсулин нэвтрэн ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Магни дутагдахад инсулиний хориг улам ихэсдэг . Цусанд чихрийн хэмжээ их үед шээсээр байнга магни алдаж байдаг. Тиймээс чихрийн өвчтэй хүмүүс магни 200мг-р өдөрт 2-3удаа байнга уух ёстой.
-Цинк магни-г дэмжиж , эсийн митохондрыг хамгаалж байдаг тул зайлшгүй хэрэгтэй . 15-30мг-г өлөн үедээ ууна.
-Селен эс болон митохондрыг чөлөөт радикалын довтолгооноос хамгаалдаг ба СоQ10-г организмд задрахаас хамгаалж хэмжээг нь багасгахгүй байлгадаг .
-Селен 100-200 мкг өдөрт 1 удаа ууна.
Чихрийн өвчтэй хүмүүс кофеноос татгалзах ёстой. Кофены нөлөөгөөр глюкоген, адерналин цусанд их болж чихрийн хэмжээг ихэсгэж байдаг. Глюкоген нь гипогликемия буюу цусанд глюкозын хэмжээ хэт бага болоход нөөц глюкозыг цусруу оруулж өвчтөн амь насаа алдахаас аврах үүрэгтэй бодис юм.
Сүүнээс бас татгалзах ёстой. Сүүнд байдаг зарим уураг нойр булчирхайн бета эсийн уурагтай адил байдаг тул сүүний уургийн эсрэг үүссэн эсрэг биетүүд нойр булчирхайн эсийг андуурч гэмтээдэг болохыг эрдэмтэд баталсан байдаг .
-Кето хоол Америкт 100 гаруй жил эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөад чихрийн өвчний үед үр дүнтэй гэдгийг эрдэмтэд баталсан байна. Чихрийн өвчний 1-р үед кето хоол өгөхөд инсулиний хэрэглээ багасаж хоол боловсруулах замын зовиур болон толгой , хөл өвдөх болон амьсгалын замын өвчин амархан авах нь багасч байжээ.( Dr.Eenfeldt )
Чихрийн өвчний 2-р хэлбэрийн өвчтөнүүдийн 85% нь илүүдэл жинтэй байдаг ба кето хоол нь турахад бусад хоолны дэглэмээс 3 дахин илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан байна. Түүнээс гадна кето хоол глюкозон гемоглобинийг багасгаж , эсийг инсулинд мэдрэг болгож байжээ. (Boden ба бусад 2005)
Чихрийн өвчний 2-р хэлбэртэй өвчтөнүүдэд кето хоол идүүлэхэд чихрийн өвчинд уудаг эмийн дозоо багасгаж, бүрмөсөн орхиж болохыг баталсан байна.
Кето хоол нь цусан дахь кетоны хэмжээг ихэсгэдэг ба ингэснээр цусанд байгаа глюкозын хэмжээ багасч , эс инсулинд мэдрэг болж(инсулины хориг багасна) ,чихрийн өвчний үед үүсдэг нефропати эдгэрсэн тохиолдол байдаг.
Кето хоолын үед кетон 0,5-7mmol/l , глюкозын хэмжээ ихсэхгүй , цус хүчиллэг болдоггүй. Харин чихрийн өвчний кетозын үед цусанд кетоны хэмжээ 15-25 mmol/l , глюкозын хэмжээ эрс ихэссэн байдаг, цус хүчиллэг болсон байдаг .
Кето хоолны кетоз, чихрийн шижингийн кетоз хоёр өдөр шөнө шиг ялгаатай зүйл.
(Чихрийн өвчний тухай 20 оны 4 сарын 21-нд бичиж тавьсан байгаа.)
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2022-1-23
 
ЧИХРИЙН ӨВЧНИЙ 2-Р ХЭЛБЭР (үргэлжлэл)
Чихрийн өвчний 2-р хэлбэрийг эмчилдэг эм гэж байхгүй тул эмчлэх боломжгүй. Үүнийг эмч өвчтөн аль аль нь маш сайн ойлгох ёстой. Нэг нь эмчилж байна гэж нөгөө нь эмчлүүлж байна гэж бодоод явж байтал нэг л өдөр өвчтөнд хүндрэл үүсээд эмчлэхэд хэцүү юмуу эмчилгээгүй болчихсон байх тохиолдол элбэг байдаг.
Польш улсад 2 сая хүн метформин уудаг. Хичнээн хүн эндээс эмчлэгдсэн гэвэл мэдээж "О" байгаа. Яагаад гэвэл энэ эм уг өвчнийг эмчилдэггүй. Бусад эмнүүд бас ялгаагүй. Барууны орнуудад энэ байдал бас л адилхан байгаа . Тиймээс чихрийн өвчин өнөөдөр эмчлэхэд төвөгтэй, үхэл ихтэй өвчин болсон .
Чихрийн өвчний үндсэн шалтгаан нь хорт бодис болон мөөгөнцөр, хөгц, бактери , вирус , шимэгчид , хүнд металлууд их болж организм эдгээр бохирдлоос өөрийгөө цэвэрлэж чадахгүй болж "инсулины хориг" үүсдэг .
Энэ үед глюкозын молекулыг эс өөрлүүгээ оруулахгүй болдог ба үүнээс болж чихрийн өвчний 2-р хэлбэр нь үүсдэг. "Инсулины хориг"-н (И/Х) тухай анагаах ухаан ерөөсөө ярьдаггүй тул ойлголт маш бүдэг байдаг. Инсулины хориг нь инсулиний авч очсон глюкозын молекулыг эс оруулахгүй байхыг хэлэх ба энэ үед цусанд глюкоз их болж организмд олон янзын эмгэг өөрчлөлт гардаг.
И/Х нь үрэвсэл үүсгэж организмыг бүхэлд нь муутгадаг. Эсрүү глюкоз орох боломжгүй болоход цусанд глюкоз их болж чөлөөт радикалыг ихэсгэдэг. Чөлөөт радикал судасны ханыг гэмтээж судасны хатуурлыг үүсгэдэг ба зарим хялгасан судсыг бөглөдөг. Үүнээс болж зүрхний шигдээс, цус харвалт, нүдний хараа муудах, бөөрний ажиллагаа хямарч зарим нь бөөрний дутагдалд орох , хөлөнд шарх үүсэх ба цаашилбал үхжил үүсдэг.
Цусанд глюкоз их болоход нойр булчирхайн бета эсэд ДНК-н синтез удааширч гликокиназа фермент идэвхигүй болж каспаза-3 фермент, цитохром-С ихээр ялгаруулж вета эсийг үхүүлж эхэлдэг байна.
Цусанд глюкоз их болоход глюкозын зарим хэсэг нь элгэнд очиж гликоген болж нөөцлөгддөг. Үүний зэрэгцээ элгэнд 3-глицерид их болж элэг өөхөлдөг . Энэ нь элгэнд үүсэж буй үрэвсэл юм. Тосны молекулд тосны хүчил дутагдахад (омега-3) тэр эс хатуурч хөргөгчид хийсэн масло шиг болдог гэнэ. Омега-3 тосны молекулыг болон эсийн мембраныг нь зөөллөж уяан хатан болгодог. Үүнээс гадна омега-3 эсийн митохондрид очиж түүний ажиллагааг сэргээдэг байна.
Цусанд инсулин их байгаа үед турж чаддаггүй. Үүнд И/Х саад болдог. Тиймээс
И/Х-той үед таргалах хандлагатай байдаг. Таргалахад цусанд лептин гэдэг гормон бага болж цадах мэдрэмжгүй болгодог. Таргалахад инсулины хориг улам ихэсдэг . Өөхний эдэд цитокин болон бусад үрэвслийг үүсгэдэг эсүүд олон болж үрэвсэл бүх биеийг хамардаг.
Ходоодны хүчил хориглодог эмнүүд И/Х-г улам ихэсгэж эдгэрэх боломжгүй болгодог.
Германы Воchum хотын эрдэмтдийн хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй И/Х-той хүмүүсийн митохондри глюкозоос энерги үүсгэж чадахгүй өөхөн эд болгон хувиргадгийг баталсан байдаг. Энэ бол И/Х ямар ноцтой үр дүн авчирдгийг баталсан судалгаа юм. Яагаад "ноцтой" гэвэл организмд энерги үүсэж байгаа тохиолдолд шинэ эс үүсэж нөхөн төлжилт явагддаг ба шинэ эс үүсэхгүй болоход нөхөн төлжилтгүй болж , тухайн хүний нас богиносно гэсэн үг юм.
Гэтэл эмч нар чихрийн өвчний эмээ тогтмол уувал айлтгүй гэж зөвлөх нь ямар утга учир байна. Ингэж хэлж байгаа эмч инсулины хоригийн тухай дэндүү бага ойлголттой байна гэдгээ батлахаас хэтрэхгүй .
Тиймээс чихрийн өвчтэй хүмүүс юуны өмнө организмыг цэвэрлэх эмчилгээ хийвэл эсийг цэвэрлэж глюкозын молекулыг эсрүү нэвтрүүлдэг болгох үндэс тавигдах юм. Гэхдээ тухайн организм яг юугаар бохирдож инсулиний хоригтой болсныг баталгаатай оношлодог арга байхгүй тул хүн болгон эрэл хийж янз бүрийн аргуудыг туршиж үзэхээс өөр арга байхгүй гэдгийг ойлгох ёстой.
Бас нэг юм нэмж хэлэхэд чихрийн өвчтэй хүмүүс аливаа өөрчлөлт (шинэ эмчилгээ ч юмуу) хийхдээ яаран биш зугуухан хийх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Resweratrol гэдэг улаан усан үзэмд байдаг бодис организмын сахарын хэмжээг зохистой хэмжээнд барьж чаддаг ба инсулины хоригийг багасгаж чаддаг байна.
Түүнээс гадна уг бодис эсийг гэмтэхээс хамгаалж ДНК-г хамгаалдаг.
Өөр нэг судалгаагаар агаарын бохирдол инсулины хориг үүсгэдэг ба Ресвератрол хэрэглэвэл уушгинд орсон хорт бодисуудыг организмаас зайлуулж И/Х үүсэхээс хамгаалдаг болох нь батлагдсан байна.
Jim Himble-н MMS гэж нэрлэгддэг бодис (NACLO2) олон тооны бичил биетүүд болох хөгц, мөөгөнцөр, шимэгч хорхой, вирус , бактерийг устгадаг ба мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлыг организмаас хөөн гаргадаг болох нь батлагдсан байдаг. Уг бодис нь хүчилтөрөгчөөс 100 дахин илүү эсийг O2-р хангадаг ба өвчин үүсгэгч бичил биетүүд О2-гүй орчинд их хуримтлагддаг байна.
Чихрийн өвчний үед энэ бодисыг хэрэглэхдээ 1-2 дуслыг идэвхжүүлж 1 цаг тутамд өдөрт 8 удаа ууна. 1-2 дуслаар эхлээд дасгаж байгаад зугуухан 3 дуслаар 8 удаа ууна.(үүнийг ууж байгаа үед С-вит хэрэглэхгүй). Ингэж 2 сар уух ба цаад тал нь 3 сар уухад уусан хүмүүсийн 80% нь чихрийн өвчнөө эмчилсэн байсан гэж Jim Humble номондоо бичсэн байна. (Энэ бодисын тухай 21 оны 4 сарын 4 нд бичсэн )
2 жилийн өмнө чихрийн өвчтэй гэж оношлогдож метформин ууж эхэлсэн ба 2 гр-г хоногт уудаг болсон. 2010оны 8 сард MMS-г ууж эхэлсэн ба 3 дуслаар өдөрт ууж эхэлж зугуухан 12 дусал болгосон ба 2 сарын дараа гэхэд чихрийн хэмжээ багасч хэвэндээ орж метформинаа багасгасан бөгөөд аажимдаа чихэр ихсэхгүй болсон тул бүрмөсөн орхисон гэж Фред гэдэг хүн Канад улсаас бичсэн байна.
43 жилийн өмнө анхны жирэмслэлтээр чихрийн хэмжээ ихэсч түүнээс хойш эмчлэгдэж байгаа бөгөөд 15 жилийн өмнөөс инсулин өдөрт3-4 удаа тарьдаг болсон. MMS хэд хоног уухад чихрийн хэмжээ багасч чихрийн өвчнөөс үүссэн хөлний өвдөлт багасч эхэллээ гэж Heidrun Eibl гэдэг эмэгтэй бичсэн байна.
Герсоны эмчилгээ чихрийн өвчний 2-р хэлбэрийг амжилттай эмчилдэг ба үүссэн хүндрэлүүд эхэн болон дунд шатанд байвал бас эмчилдэг байна. Энэ эмчилгээг хийхийн тулд химийн бордоогүй ногоо өөрсдөө тарьж бэлдвэл хамгийн хямд тусна.(Герсоны эмчилгээг 21 оны 5 сарын 2-нд тавьсан байгаа)
Hulda Clark ундааны болон эмийн шилэн савыг ариутгадаг метанол гэдэг бодис организмд их болоход шимэгчид болон вирус бактери, мөөгөнцрүүд олширч нойр булчирхайн ажиллагааг муутгаж чихрийн өвчин үүсдэг гээд дээрхи микроорганизмуудаас организмыг цэвэрлэх эмчилгээ хийхэд цусан дахь сахарын хэмжээ багасч нойр булчирхайн эсүүд сэргэдэг болохыг 1980-д онд баталсан байдаг.
Түрүүчийн бичлэгт бичсэн витамин болон антиоксидант бодисууд чихрийн өвчний шалтгаан болдог инсулины хоригийг арилгаж, уг өвчний үед гардаг хүндрэлээс сэргийлж өвчтөний амь нас эрсдэхээс хамгаалж хэвийн амьдрах нөхцөл бүрдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг юм.
Иймэрхүү олон аргаар уг өвчнийг эмчилсэн тохиолдол байдаг ба өөр олон арга байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2022-2-7
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR UROLOGIST:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум до****ыг 780,000 ам.до****аар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. 2022-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?