ХЛОРТ ЦЕЗ , СУЛЬФАТ ГИДРАЗИН

2022-03-30  
Хлорт Цез : Хавдрын эсийн бодисын солилцоо хүчиллэг орчинд явагддаг ба шүлтлэг орчинд хавдрын эс удаан амьдарч чаддаггүй . Хавдрын эсийн дотор талд нь рН 8 болоход бодисын солилцоо нь эрс удааширч хавдрын эс удаан амьдрах чадваргүй болдог . Кали, рубид, цез зэрэг бодисууд хавдрын эс дотор нэвтрэн орж чаддаг ба ялангуяа С-вит, А-вит, селен , цинкийн нөлөөгөөр дээрхи бодисууд хавдрын эсэд илүү хурдан орж хавдрын эсийг шүлтлэг болгодог . Ингэж хавдрын эсийг шүлтлэг болгож өсөлтийг нь зогсоож болохыг олон эрдэмтэд баталсан ба уг эмчилгээнд хамгийн сайн тохирдог бодис нь Хлорт цез юм . Хлорт цез нь :
-Зөвхөн хавдрын эсийг шүлтлэг болгодог
-Цусыг хэт их шүлтлэг болгодоггүй
-Глюкозын эс хавдрын эсрүү орохыг нь сааруулж хавдрын эсийг тэжээлгүй болгодог
-Хавдрын эс сүүний хүчил үүсгэж үүнээсээ глюкозыг үүсгэж хооллодог ба хлорт цез нь сүүний хүчлийг бас саармагжуулдаг.
Dr. Sartori хавдрын сүүлийн шатанд байгаа, хими, туяа эмчилгээ үр дүн өгөөгүй 50 өвчтөнд уг бодисыг хэрэглэж 50 % нь эдгэрсэн байна . Эдгээр өвчтөнүүд хөхний, бүдүүн гэдэсний, түрүү булчирхайн, нойр булчирхайн, уушгины , элэгний , лимфийн системийн, ясны , цөсний хүүдийн хавдартай байсан байна . Нийт өвчтөнүүдийн 26% нь эхний 2 долоо хоногт, 24% нь 12 сарын дотор нас барсан ба үлдсэн 50% нь эрүүл болсон байна .
Ийнхүү хлорт цез нь хими, туяа эмчилгээнээс хамаагүй илүү үйлчилдэг гэдгийг баталсан байна .
Хлорт цезийн эмчилгээнд уг бодисыг нунтаг хэлбэрээр хэрэглэдэг байсан ба одоо Америкт шингэнээр Lonic Cesium Chloride Concentrate гэдэг нэртэй гарсан байгаа . Уг бодисыг 1000 мг-р 3 удаа юм идэх үедээ уудаг . Үүнээс бага тунгаар бол үйлчлэхгүй . Хлорт цезийг 7 хоног уугаад 3 хоног завсарлана , эсвэл 5 хоног уугаад 2 хоног завсарлана . 1 курс эмчилгээ нь 3 сар үргэлжилдэг . Хэрэв давтан эмчилгээ хийх бол 1 сар завсарлаад дахин үргэлжлүүлнэ . Маш хүнд тохиолдолд дозыг ихэсгэж 9 гр болгодог . Энэ эмчилгээний үед кали, магни заавал уудаг . Кали-г багасгадаг тул зүрхний ажиллагааг хямруулах магадлал их байдаг . Тиймээс 7 хоног бүр кали-н хэмжээг үзэх ёстой. Зарим тохиолдолд кальци бас хэрэглэдэг .
Энэ эмчилгээний үед мах , өндөг, сахар, жимсний шүүс , гурилан бүтээгдэхүүн , сүүн бүтээгдэхүүн , алкоголь , кофе, хар цай , самар зэргийг хориглодог.
Хүхэрт Гидразин : Хавдрын эс глюкозыг исэлдүүлж энерги авдаг (хооллодог) ба бодисын солилцооныхоо үлдэгдэл бодисыг өөрөөсөө гадагш гаргадаг ба энэ үлдэгдэл бодис элэг, бөөрөнд очиж phosphoenol pyruvate carboxykinase (PEP-CK) гэдэг ферментийн тусламжтайгаар дахин глюкоз болон эргэн ирж хавдрын эсийг хооллодог. Энэ ферментийг идэвхгүй болговол хавдрын өсөлтийг зогсоож болох юм гэж эрдэмтэд үзсэн байна .
1974 онд Dr. Joseph Gold олон бодисонд судалгаа хийж хүхэрт гидразин нь дээрхи ферментийн ажиллагааг сулруулдаг болохыг олж тогтоосон байна .
Хавдрын мэс засал, туяа, химиийн эмчилгээ хийлгээд хавдар нь дахисан , найдваргүйд тооцсон 740 өвчтөнд уг бодисыг туршсан . Эдгээр өвчтөнүүд нь олон төрлийн хавдартай байсан ба 17 жилийн дараа судалгаа дуусахад өвчтөнүүдийн 46,6 % нь амьд байжээ . Эмчилгээний үед ямар нэгэн гаж нөлөө гараагүй гэж Gold эмч хэлсэн байна . Харин уушигны хавдартай хүмүүсийн дөнгөж 4%-г эмчилсэн байдаг .
Үүний дараа Mayo-н эмнэлгийнхэн шинээр хавдартай гэж оношлуулсан 240 хүнд уг бодисыг туршиж , үр дүн өгөөгүй гэж зарласан байна . Dr. Gold сульфат гидразинаар эмчилгээ хийх үед антидепресант, барбитурат, алкоголийн төрлийн бэлдмэл хэрэглэж болохгүй гэж хэлсэн байдаг . Харин Мayo-н эмнэлгийнхэн Gold эмчийн хэрэглэж болохгүй гэсэн эмнүүдийг цуг хэрэглэж сульфат гидразин хавдарт ямарч үйлчилгээгүй гэж зарласан байдаг .
1980 онд Калифорнид байдаг Harbour-UCLA Medical Center-н эрдэмтэд 10 жил үргэлжилсэн судалгаа хийж хүхэрт гидразин хавдарт сайнаар нөлөөлж байна гэж зарласан байна .
Зарим хавдрын үед судсыг нь боож хавдрыг хоол тэжээлгүй болгож өсөлтийг нь зогсоодог ба хүхэрт гидразин нь химийн аргаар хавдрын эсийг хоол тэжээлээс нь салгаж өсөлтийг нь зогсоодог арга юм .
Хүхэрт гидразинийг 1 капсулд 60 мг байдаг ба 55 кг-с дээш жинтэй хүнд энэ тунгаар өгдөг . Харин 55 кг-с доош жинтэй , эсвэл хүүхдэд 30 мг нь 1 удаагийн тун болдог . Уух заавар нь
1. Эхний 3 өдөр өдөрт 1 удаа өглөөний цайны өмнө 1 ширхэгийг ууна .
2. Дараагийн 3 өдөр өглөө , өдөр юм идэхийн өмнө 1 капсулыг ууна .
3. Дараа нь өдөрт 3 удаа юм идэхийн өмнө ууна . 39 хоног энэ тунгаар уух ба нийтдээ 45 хоног нь 1 курс эмчилгээ болдог . Нэг курс эмчилгээнд 126 ш карсул хэрэглэнэ .
Үүний дараа 1-2 долоо хоног амраад дахин давтана .
Эмчилгээний үед тайвшруулах болон сэтгэл гутралын эсрэг эмнүүдийг хэрэглэж болохгүй. Энэ эмчилгээний үед исгэсэн , давсалсан хүнс хэрэглэхгүй . Бяслаг , хиам , тараг, вино , пиво, даршилсан байцаа , банан, авокада, малин, үзэм, чавга , ананас, шоколад , хар цай, бүх төрлийн ундаанууд , самарнууд, элэг , шар буурцаг , маёонез, кетчуп, горчиц, орос цуу, сахартай зүйл хэрэглэж болохгүй.
Шинэ мах , сүү , тахианы мах , загас, шинэ жимс ногоо , болон ногооны шөл хэрэглэж болно . Өдөрт 250 мг-с илүү С-вит хэрэглэхгүй.
Энэ хоолны дэглэмийг эмчилгээ эхлэхээс 3-4 хоногийн өмнөөс эхлэн мөрдөнө . Орост энэ эм Сегидрин гэдэг нэртэй байдаг.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2021-9-5
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?