УЛАЙЖ ИЧМЭЭР "УЛААН БАЛ"-ЫН ЯРИЛЦЛАГА...

2022-04-20  
"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч мундагтаа ч "Сахал" Эрдэнэбилэгийг нэвтрүүлэгтээ оруулчихаагүй юм. Одоо нэвтрүүлэгт орох ёстой, өөрийгөө өмөөрөх цаг болсон гэдгийг пиарчид нь зөвлөсөн байж таарна. Тийм учраас Д.Эрдэнэбилэг баригдахынхаа өмнө (Аль хэдийнэ бэлдчихээд) нэвтрүүлэгт орж "Сүнс" биш бодит хүн гэдгээ харуулав. Мөн өөрийгөө ойлгуулах, имиж бүрдүүлэх гэж оролдлоо. Гүндүүгүй, ажилсаг, Хятадын эрлийз гэхэд хүртэл хэл ам хийгээд байдаггүй нэгэн гэсэн өрөвдүүлэх тактик нь амжилттай болов. "Баян хүн таван хаанд нүүртэй" гэгчээр хөтлөгч зусардсан, "аядуу зөөлөн" асуултаар ивэн өгсөн ярилцлага болов. Яагаад Х.Баттулга, Ц.Элбэгдорж, М.Энхболд, Т.Бадамжунай нарын онцгой харилцааг асуусангүй вэ. Х.Баттулгын үүсгэн байгуулсан "Интер" банкыг Д.Эрдэнэбилэг өөрийнх гэж нэрлэв. Жолооч нь байсан уу. Цөлмөөгүй аж ахуйн нэгж, аваагүй газар, дээрэмдээгүй аж ахуйн нэгжийн талаар ярьсангүй ээ. Нийтийн өмчийн түрээс татвар, сугалаа, хураамжаар боссон Улаанбаатар банкыг хэрхэн авсан талаар ч асуусангүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төрөөс хөрөнгө оруулалт хийлгэж дараа нь Хөгжлийн банкны зээлээр худалдан авав гэдгийг асуусангүй. Дор хаяж Ц.Нямдоржийн хэлээд байдаг тодорхойлолтуудыг асуух зориг хөтлөгчид байсангүй. Энэ ярилцлагаас Эрдэнэбилэг төр засагтай тохирч байгаа, хэлэлцээр орсон гэдэг нь тодорхой байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад төлсөн мөнгөөрөө Хөгжлийн банкны зээл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авсөн төлбөрөө хийх нь тодорхой болжээ. Ямар зүйл ангиар АТГ-т шалгагдаж буйг, Дээд шүүхийн М.Батсуурь ХХБ-ны ажилтнаас яаж суга дэвшсэн талаар ч асуусангүй. "Ахын сэтгэлд юм хийчихнэ" гэдэг аятай цаг нөхцөөн асууна. Ард түмний зарц гэсэн дүр бүтээсэн энэхүү ярилцлагаар хэн нэгнийг буруутгасангүй, гэгээрчихсэн мэт ярьж чадлаа. "Та Монгол Улсад ямар их бүтээн байгуулалтыг дэмжээ вэ" ч гэх шиг. Одоо энэ луйварчинг хайрлах, өмөөрөх хүмүүс гарч ирнэ биз.
Б.ЖАРГАЛСАЙХАН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
нөх:хаха яг л хэлсэн бна даа угийн улаан балын лодой баяжиж дуусч бгаа гсэн 2022-04-20
del:лодойсамбуу нэвтрүүлэгт ордог **** шигээ хулчгар болсон байна eр нь мөнгө их хөөгөөд ирэхээр сэтгүүлчийн нэр төр нохойн жогорхой болдог гэдгийг харж авлаа 2022-04-21
Монгол иргэн :Энэ хүн үнэн ичих нүүүргүй улаан луйварчин гэдэг нь ард түмэнд улам бүр тодорхой болчихоод байхад өөрийгөө Монголыг үйлдвэржүүлэгч болж жүжиглэж байх юм. Мөн төрөөс дэмждэггүй ч гэж байна. Харинч төрийн авилгалд идэгдсэн ажилтан зарим дарга нарыг ашиглан дээрэм луйвраа хангалттай дэмжүүлж хийсэндээ. Одоо ч хээл хахуулийг ашиглан бага шиг ял аваад гарах байх гэж итгэж байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг улаан юуч байхгүй тал байсаныг хөгжүүлсэн гэнээ. Хичнээн жил шулж тонон дээрэмдээд бараг улаан тал болгосон хүн чинь энэ хүн шүүдээ. Мөн хөтөлийг, Эрдэнэтийг мөн ч их ашиг олсондоо. Концессийн гэрээгээр тэд авахдаа ажилчидыг нь х****гүй гэсэн мөртөө 1 жилийн дараа л явцгаа Солонгос явуулж өгөе гээд хөөж явуулсан ш дээ. Энд анхны манай орны ган хайлуулагч нар төрж өсөн бий болсоныг устгасан. 2022-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?