САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ДЭЛХИЙН 16 ОРОНД БҮРТГЭГДЛЭЭ

2022-05-25  

No description available.

Африк тивээс гаралтай, бэлгийн замаар анх дэгдсэн сармагчны цэцэг өвчин нь Европын хэд хэдэн орон болон АНУ, Канад, Авсрали улсад тархаж амжсан байна. Түгшүүртэй нь , сармагчны цэцэг өвчнөөр өвчлөгсөдийн тоо Итали улсад, задгай талбайд олон мянган мянган хүнийг хамруулсан цэнгээнт шоуны дараахи өдрүүдэд 4 дахин өслөө гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээллээ Тавдугаар сард 160 тохиолдол бүртгэгдсэнээс, 92 хувь нь Европ тив буюу, Англид - 56, Испанид - 41, Португальд -37, Австри, Дани, Франц, Герман, Итали, Голланд, Швед, Швецайр улсуудад тус бүр нэг тохиолдол илэрчээ. Энэ тоо нь сармагчны цэцэг өвчин тархсан 50 жилийн хугацаан дахь дээд рекорд болон тэмдэглэгдлээ. Анх амьтнаас халдварласан энэхүү өвчин нь Европын газар нутагт хамгийн сүүлд 2003 онд бүртгэгдэж байсан бол, АНУ-д тэжээвэр нохойноос 47 хүнд халдварлаж байжээ. Европын газар нутагт салхин цэцэг өвчин дэлгэрснээс хойшхи сармагчны цэцэг өвчний өргөн хүрээг хамарсан тархалт бий болсон талаар : Калифорнийн Их Сургуулийн эпидемиологын доктор Анна Римоин - “Тархалтын нөхцөл байдал тэлэх магадлал өндөрссөн нь сэтгэл түгшээж байна” гэж хэлжээ. Европ тивээс сармагчны цэцэг өвчин туссан хүмүүсийн олонхи нь Африк тив рүү зорчсон нь бүртгэгдээгүй ч, тус өвчин нь гомо, лесби зэрэг ижил хүйстнүүдэд олноор илэрсэн байна. Тиймээс энэ өвчин нь арьсаар халддаг байж болох магадлалтай. Секс хийж байх үед арьсны гадаргуу гэмтсэнээс болж халлварласан байх магадлалтай гэж зарим эмч нар дүгнэж байна. Энэхүү өвчин нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Нигер улсаас гаралтай. Анхны тохиолдол 1970 онд бүртгэгдэж, амьтантай ойртсон, уруулсан, хазуулсан, түүхий мах идэх зэргээр халдварлаж байсан ч , хүнээс хүнд халддаг өвчин байгаагүй аж. Гэвч БНАК улс болон Нигер улсад одоогийн байдлаар нийт 18,000 дээш бүртгэл бүртгэгдсэн байна. 2010-2019 онд энэ өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж магадгүй 10,000, 2000-2009 оны хооронд 200, 2017 оноос хойш багадаа 500 тохиолдол бүртгэгдсэн байна. 2018 оноос хойш Африк тивээс гадуур бүртгэгдсэн тохиолдлууд бүгд нь Нигер улсаас гаралтай гэж Доктор Агам Рао – Халдварт өвчин судлалын төв, Эрүүл мэндийн ажилтан хэлж байна. Баруун Африкын орноос бүртгэгдсэн энэ өвчний 1 хувь нь нас барж байгаа бол Конго улсад буюу зүүн Африк тивд бүртгэгдсэн тохиолдлын 10 хувь нь нас бараад байгаа юм. - Энэхүү өвчин нь одоогийн байдлаар хаа сайгүй тархах магадлалтай байгаа гэдэг анхааруулгыг өгч байна” гэж Анна Римойн сэрэмжлүүллээ. Энэ өвчин нь халуун дулаан орноос гаралтай нь Монголд орж ирэхгүй байхын баталгаа бас биш юм. Одоогоор энэ өвчин тархсан 16 орон нь Монголоос хол байгаа нь сайн талтай.

Эх сурвалж: Global Health, World Heath Organization, nbcnews.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?