КИМЧИ ЗҮРХНИЙ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛЖ ЧАДНА

2023-04-03  

Кимчийг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэжээ. 

Зүрхний судасны өвчлөл эрүүл мэндийн ноцтой асуудал бөгөөд дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Үүний гол буруутан нь хүн өөрөө буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал юм. Буруу хооллолт нь зүрхний өвчний гол эрсдэлт хүчин зүйл юм. Ханасан болон транс өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх нь цусан дахь холестерины хэмжээг ихэсгэж, зүрх судасны өвчлөл үүсгэдэг. Судасны хананд өөхөн товруу үүсгэж, артерийн судсаны нарийсалаас титэм судасны өвчин үүснэ. 

Цусны даралт ихсэх, хөдөлгөөний дутагдал, чихрийн шижин, илүүдэл жин, таргалалт хорт зуршил зэрэг нь зүрхний өвчний гол эрсдэлт хүчин зүйлүүд юм.

Хоолны дэглэм ба амьдралын хэв маяг нь зүрхний эрүүл мэндтэй маш нягт холбоотой байдаг тул эрүүл хоололт чухал юм. Солонгос кимчийг хоолны амтлагч, хольц болгох нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлж чаддаг байна. 

Даршилсан ногоо таны зүрхэнд тустай.

Бүх оронд даршилсан ногоог хоолны хольц болон амтлагч болгон хэргэлдэг нь зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг. Исгэг хоолны амтлагч хольц нь хоолны шингэцийг сайжруулж, өөх тосыг задлаж, судасны ханыг цэвэрлэж судасны нарийсалтыг арилгаснаар эрүүл мэндэд тустай. Мөн гэдэсний микрофлорыг эрүүл байлгахад тусалдаг. Даршилсан ногоо, кимчийг бид хэрэглэсэнээр бие махбодод шаардлагатай В бүлгийн аминдэмийг хуримтлуулдаг.

Кимчи гэдэсний ашигтай бактериудыг идвэхжүүлж, эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болох цусны даралт ихсэх, бие махбодид үрэвслийн эрсдлийг бууруулах нөлөөтэй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гэдэсний бичил биетүүд зүрх судасны тогтолцоо үйл ажиллагааг эрүүл байлгахад тусалдаг гэсэн үг юм. Иймээс даршилсан байцаа, кимчи нь зүрхийг эрүүл байлгахад тустай ч, зүрх судасны үйл ажилалгааг хэвийн байлгахад, эрүүл хоололт, дасгалыг тогтмол хийж, стресст өртөхгүй, жингээ хянаж, нойргүйдлээс сэргийлж, зүрх сэтгэлээ эрүүл байлгахын тулд холестерин болон цусны даралт, цусан дахь сахарын хэмжээг үргэлж, хянаж байгаарай.

Б.Бат-Оргил /хүний их эмч/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?