ЦЭЭЖ ХОРСОХЫГ ЭМЧЛЭХ АРГА

2023-06-08  
Цээж хорсох юмуу гашуун оргих нь ходоодны өвчний үед тохиолддог түгээмэл зовиур юм. Энэ бол таны ходоод цаашид энэ чигээрээ байж чадахгүй боллоо гэж тусламж гуйж байгаа хэлбэр юм. Энэ талаар анагаахын номонд худлаа бичсэн байдаг тул эмч нарыг хамгийн их худлаа яриулдаг сэдэв. Ходоодны хүчил ихэссэнээс болж цээж хорсдог гэж буруу тайлбарладаг.
Ходоодны хүчил нь багассан үед Shigella, Salmonella, Campilobacter, Bacteriodes fragilis , гэдэсний савханцар, Е.coli зэрэг бактериуд ходоодны салстад үүрлэж ходоодыг үрэвсүүлдэг. Salmonella, Bacteriodes fragilis нь цөсөөр хооллодог, хүчилтөрөгчгүй амьдарч чаддаг тул ихэнх хүмүүсийн элгэнд байдаг ба цөстэй хамт ходоодруу ордог.
Bacteriodes fragilis бактерийг Askaris гэдэг шимэгч тээвэрлэж организмд ордог бол Shigella, Salmonella нь сүүн бүтээгдэхүүнээр дамжиж организмд ордог. Сүү зохидоггүй хүмүүс нь лактоза фермент багатай байхаас гадна Шигелла, Салмонелла-г ходоодноос зайлуулах чадваргүй байдаг тул гүйлгэх, гэдсээр базлах, өвдөх зовиур байнга гардаг байна. Тиймээс сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж , нийтийн хоолны газруудад хооллохгүй байвал зохино.
Салмонелла, Шигелла болон бусад бактериуд нь ходоодны салстад гүн шигдсэн байдаг тул антибиотик ямарч үр дүнгүй байдаг гэдгийг Dr. Hulda Clark 1980-д онд судалгаагаар баталсан байна.
Ходоодны хүчил хэвийн буюу 1,2-3,5 рН байхад энэ бактериудыг устгадаг тул хүчил нь багассан ходоодонд бактер үржих таатай нөхцөл бүрэлддэг. Ходоодны хүчил багассан үед хоолыг дутуу боловсруулж энэ нь бактерийн хоол болдог.
Энэ бактериуд ходоодны дээд хэсэгт их байвал улаан хоолой-ходоодны хумигч булчинг сулруулж гүйцэт хаагдахгүй болгодог. Тиймээс юм идсэний дараа гулгих, хэхрүүлэх, цээж хорсох зовиур үүсгэдэг . Салмонелли дээш өгсөж ходоодноос улайн хоолой руу орж доод хэсгийг нь гэмтээж, өргөсгөдөг(улаан хоолойн ивэрхий) ба энэ үед улаан хоолойд өвдөлт үүсдэг. Ходоодны доод хэсэгт энэ бактериуд байрлавал ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг муутгаж цаашилбал доод хумигч булчинг агшихгүй болгодог.
12 хуруу гэдэсрүү элэгнээс цөстэй хамт хорт бодисууд, паразитууд, бактериуд орж ирдэг ба ходоодны доод хумигч булчин суларсан үед эдгээр нь ходоодруу цөстэй хамт орж ходоодны салстыг гэмтээж үрэвсүүлдэг ба цаашдаа улайлт, шарх үүсгэдэг .
Ходоод-12 хуруу гэдэсний хумигч булчин хаагдахгүй байнга нээлттэй байхыг Академич Болотов "катастрофа" (сүйрэл) гэж хэлсэн байдаг.
Яагаад сүйрэл юм гэвэл : ходоодны хүчиллэг шингэн 12 хуруу гэдэсний шүлтлэг шингэнтэй холилдож ходоод нь махыг задалж чадахгүй болж, 12 хуруу гэдэс шүлтлэг чанараа алдаж өөх тос, нүүрс усыг удаан задалдаг болж нойр булчирхайн ялгаруулдаг фермент багасч , пепсиноген идэвхжихгүй болж , гэдэсний ашигтэй бактерууд хамгаалалтгүй болон цөөрч, дархлаа муудаж ямарч өвчнөөс хамгаалж чадахгүй болдог. Ходоод хүчилгүй болоход гэдсэнд хоол боловсрохгүй илжирч, цусруу шимэгдэн элгэнд очиж элгийг гэмтээж цөс өтгөрч, цөсний хүүдий үрэвсэн чулуу үүсэж, цаашилбал элэг гэмтэж, үрэвсэлтэй болдог(үүнийг элэгний аутоиммунный үрэвсэл гэж "гоё" нэрлэдэг) ба элэгний ажиллагаа алдагдахад нойр булчирхай байнга үрэвсэлтэй байдаг. Элэг бохирдож өөрийгөө хорт бодисоос цэвэрлэж чадахгүй болоход элгэн доторхи цөсний сувгуудад чулуу үүсэн бөглөж, цөсний ялгаралтыг багасгах ба цөс өтгөрч эхэлдэг. Ингэж өтгөрсөн цөсийг эмээр эмчилнэ гэдэг нь элэг бохирдох механизмаа мэдэхгүй байгааг харуулдаг ба бохирдсон элгэнд паразит, бактери, вирус орогнох таатай нөхцөл бүрддэг.
Элэгний ажиллагаа муудахад хорт бодисууд болон хүнд металлыг шүүж чадахгүй болж хорт бодисын хуримтлал организмд ихсэж цус өтгөрч зүрхний өвчин үүсэх нэг шалтгаан болдог ба бамбайн үрэвсэл, чихрийн өвчин, аутоиммунный өвчин, үе мөчний өвчин, хорт хавдар гэх мэтээр гинжин урвал шиг өвчнүүд ар араасаа зогсоо зайгүй үргэлжилдэг байна. Товчхон дүгнэвэл ходоодны хүчил бага болоход мах амин хүчил, пептид болон задрахгүй болж задраагүй уургийн үлдэгдлүүд организмд янз бүрийн үрэвсэл, өвдөлтийг үүсгэж олон өвчний суурь болдог.
Тиймээс цээж хорсохыг ганцхан ходоодтой хамаатай асуудал гэж ойлгож болохгүй. Цаанаа ийм том үр дагавар авчирдаг.
Ходоодны хүчлийг л байхгүй болгочихвол цээж хорсохгүй болно гэж ярьж байгаа нь ямарч логикгүй бөгөөд хүчил хориглох эмчилгээ хийж ходоодны хавдар болон өөр олон өвчнөөр өвчлөх суурь тавьж байгаа юм. Хүчил хориглодог эмнүүд нь махыг задлахгүй болгож витамин, минералыг шимэгдүүлэхгүй болгож, гэдэсний ашигтай бактерийн тоог цөөлөн дархлааг муутгадаг, эсийн митохондрыг гэмтээж , теломерийг богиносгож урт наслах боломжгүй болгодог. Яг үнэндээ хүчил хориглодог эмнүүд нь ходоодны өвчний шалгааныг нь эмчилдэггүй зөвхөн үүссэн зовиурыг хэсэг хугацаанд намдаадаг. Энэ эмнүүд нь эмийн концерний төлөө хийсэн болохоос хүний төлөө хийгээгүй гэдэг нь ойлгомжтой. Хүний төлөө хийсэн бол уусан хүн бүхэн эрүүл болж ходоодны өвчингүй байх байсан. Тиймээс цээж хорсохыг монгол эмээр юмуу өөр натурал аргаар эмчлэх нь цаанаа муу үр дагаваргүй өвчтөнд хоргүй эмчилгээ болно.
Эмчилгээ :
-Юуны өмнө ходоодыг хүчиллэг болгож, элгийг цэвэрлэнэ( бичсэн байгаа)
-Куркума нь Shigella, E.coli-г устгадаг. 500мг өдөрт 4-5 удаа ууна.
-Люголын уусмал Sаlmonella-г устгадаг. 6 дуслыг 1/2 аяга усанд хольж юм идсэний дараа болон унтахын өмнө ууна. Үүнийг 1 сар ууна.
-Zapper гэж др. Кларкийн зохиосон багаж байгаа. Энэ багаж давтамжаар Кампилобактер, салмонеллыг устгадаг.
-MSM (Metylosulfonylometan) цээж хорсохыг арилгаж, ходоодны үрэвслийг намдаадаг болохыг 2017 онд хийсэн судалгаа баталсан байна.
-2010 онд хийсэн судалгаагаар Мелатонин шөнө уугаад унтвал цээж хорсохыг багасгадаг болохыг баталсан байна.
-Хүчил хориглодог эмнүүд удаан уусан үед гэдэсний ашигтай бактериудыг багасгадаг тул Lactobacillus Rhamnosus GG гэдэг бактерийг уувал ашигтай бактерийг ихэсгэж өвчин үүсгэгч бактерийг багасгаж , цээж хорсох болон ходоодны үрэвслийн эдгэрэлтийг түргэсгэж, цаашид ходоодны үрэвсэл гүнзгийрэхээс сэргийлдэг байна.
-Хатаасан имбир 500-1000мг хоолноос 30 мин өмнө өдөрт 3 удаа уухад цээж хорсохыг намдаасан судалгаа байна.
Хоолны тухайд нүүрс ус багатай, махан хоол хэрэглэнэ. Мөн гич (горцица), хрень, хар перец, улаан чинжүү (чили), алимны эсвэл виноны цуу, давс зэргийг байнга хэрэглэвэл ходоод хүчиллэг болж бактери үржихгүй болно. Хар перценд пеперина , халуун чинжүүнд капсаицина гэдэг бодисууд байдаг ба хоёулаа үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ба капсаицина хавдар болохоос хамгаалдаг.
570 гаруй мянган хүнд 8-19 жил хийсэн судалгаагаар улаан чинжүү байнга хэрэглэдэг (долоо хоногт 4-с доошгүй) хүмүүс хэрэглэдэггүй хүмүүсээс үхлийн хэмжээ 25% бага, зүрхний өвчнөөр 26% бага, хавдраар 24% бага өвчилж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнээс гадна улаан чинжүү зарим төрлийн хавдрыг эмчилдэг. Ж/нь түрүү булчирхайн хавдрыг эмчилсэн тохиолдол бий. Миний нэг өвчтөн простат нь томроод шээс нь гарахгүй болж мэс засалд орох бэлтгэл хийх үедээ улаан жинжүүг тостой хольж уугаад хагалгаанд орох шаардлагагүй болсон тохиолдол бий. Халуун чинжүү ходоодонд муугаар нөлөөлөхгүй байхаас гадна ходоодны шархыг түргэн эдгээдэг. Миний багын найз халуун чинжүүгээр ходоодны шархаа 7 хоногийн дотор эмчилсэн жишээ бий. Халуун чинжүү ходоодонд муу гэж ямар чөтгөр нь манай эмч нарын чихэнд шивнэчихвээ?
Дээрхи аргуудыг бүгдийг хэрэглэх шаардлагагүй ходоодоо хүчиллэг болгож, элгээ сард 1 удаа нийт 4 удаа цэвэрлэнэ. Үүний хамт бусад аргуудаас ээлж дараалан эхлэн хэрэглээрэй. Ж/нь люголын уусмал , Zapper хэрэглэхэд зовиур арилбал бусдыг хэрэглэх шаардлагагүй.
Ходоодны өвчний үед хүчил нь ихэсдэг гэж худлаа ярихаа больж өвчтөнүүдийн ходоодны хүчлийн рН-г тодорхойлж, үүний үндсэн дээр эмчилбэл жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээ болно.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ хот 04-06-2023 он
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?