Галт уул болон халуун хайлмагийн үнсэнд агуулагддаг бодис. Галт уул дэлбэрэхэд халуун хайлмаг болон үнс нурам урсдаг ба далай руу урсан орж тэнд байгаа олон төрлийн минералтай нэгдэн олон мянган жилийн явцад өвөрмөц минералаар баялаг нэгдэл үүсдэг байна.
150 гаруй төрлийн зеолит байдаг ба хамгийн сайн нь Klinoptylotit (CLN) бөгөөд организмыг цэвэрлэж хорт хавдраас хамгийн сайн хамгаалж чаддаг байна. Энэ нь
3-хэмжээст молекулын бүтэцтэй бөгөөд хасах цэнэгтэй тул нэмэх цэнэгтэй вирус, флюор, амониак, хүнд металлууд, болон бусад хортой нэгдлүүд болон цацраг идэвхит стронт зэргийг өөртөө нэгдүүлж организмаас зайлуулж чаддаг байна. Үүнээс гадна өөртөө кальци, магни, натри, кали, төмөр, зэрэг нэмэх цэнэгтэй ионуудыг агуулдаг.
CLN нь мөнгөн ус, кадм, хар тугалга, хүнцэл, хөнгөн цагаан, цацраг идэвхт цез , стронт-90 зэргийг организмаас зайлуулж чаддаг байна.
Үүнээс гадна эсийн түвшинд харшил үүсгэгчийг болон хорт бодисуудыг зайлуулдаг. Хасах цэнэгтэй цөөн минералын хувьд хорт бодисуудыг өартөө татан нийлүүлж организмаас цэвэрлэдэг байна . Чёрнобыль-н АЦС 1986 онд дэлбэрэхэд үүссэн цацраг идэвхит бодисуудыг цэвэрлэхэд зеолитыг туршсан ба сайн үйлчилгээтэй гэдгийг нь баталсан байна. Туяагаар хордсон хөрс, ургамал зэргийг цэвэрлэхээс гадна амьтдыг хордлогыг багасгадаг. Туяаны хордлого авсан олон зуун хүмүүст бас уулгасан байна. Японд болсон Кукушимагийн АЦС дэлбэрсний дараа бас зеолитыг хэрэглэсэн байна.
Хамгийн сайн нь уг бодисыг нунтаг хэлбэрээр хэрэглэх бөгөөд олон орны хүмүүс өргөн хэрэглэж организмаа цэвэрлэж дархлаагаа сайжруулдаг байна. Дархлаа сайжрахад организмд байгаа олон архаг өвчин түргэн эмчлэгддэг.
Эрүүл эсийн цэнэг нь саармаг байдаг . Зеолитын ион хасах цэнэгтэй тул хавдрын эсийг өөртөө нэгдүүлж чаддаг байна. Ингэж хавдрын эстэй нэгдсэн зеолит р21 гэдэг генийг идэвхжүүлж хавдрын эсүүдийг 72 цагийн дотор лабораторийн нөхцөлд үхүүлж чаддаг байна.
Зеолит ходоод гэдэсний өвчнийг сайн эмчилдэг ба шархлаа өвчнийг ч бас эмчилж чаддаг байна. Цус алдалтыг тогтоож шархыг түргэн эдгээж чаддаг байна. Kinaza B ( c-Akt) гэдэг уургийн ажиллагааг багасгаж хавдрын эсийн өсөлтийг удаашруулдаг байна. Амьтанд хийсэн судалгаагаар арьсны хавдрын өсөлтийг багасгадаг нь батлагдсан байна. Туршилтад оролцсон амьтдын 60 гаруй хувь нь хавдар нь багассан эсвэл өсөлт нь зогссон байжээ.
Малайзын Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгаагаар зеолит нь хавдрын өсөлтийг зогсоож чаддаг гэдэг нь батлагдсан байдаг.
Зеолит-г хэрэглэх үед хорт бодис түргэн гадагшлахад заримдаа хордлогын шинж гардаг ба энэ үед нь сайн чанарын ус ( ширгээсэн ус ч юмуу) их хэмжээтэй ууж хордлогоо намдааж эмчилгээгээ үргэлжлүүлнэ.
Зеолит нь пестицид, гербецид, диоксин зэрэг хорт бодисуудыг биеэс зайлуулж чаддаг байна. Хорт бодисыг зайлуулахад вирус, бактер, дрож , мөөгөнцөр зэргийг давхар устгаж дархлааг сайжруулж, хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг байна. Организмд микроэлемент шимэгдүүлж авахыг сайжруулдаг ба глюкозын задаргааг ихэсгэж цусан дахь глюкозыг багасгаж чихрийн өвчнөөр өвчлөхийг багасгадаг.
Зеолит нь чөлөөт радикалыг багасгаж антиоксодант шиг үйлчилгээ үзүүлдэг ба үүгээрээ хорт хавдраар өвчлөхийг багасгадаг байна. Хавдрын үед бусад эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд хүндрэлийг багасгаж, эдгэрэлтийг түргэсгэдэг нь батлагдсан байна .
Зеолитыг 10 дуслаар өдөрт 3 удаа устай хольж уудаг ба 6-8 долоо хоног уудаг ба удаан хугацаанд организмыг хорт бодисоос цэвэрлэхийн тулд 3 дуслаар 3 удаа уудаг байна. Ууж байх үед ус өдөрт хамгийн багадаа 2-2,5 уух ёстой байдаг.
Анхаарах зүйл нь: литийг багасгадаг, платини агуулсан химийн тарианы үед анхаарах ёстой, мөн инсулинийг багасгадаг тул чихрийн өвчтэй хүмүүс үүнд анхаарах ёстой.
Утаа, агаарын бохирдлоос хүний биед олон хорт бодисууд болон хүнд металлууд хуримтлагдаж байдаг тул үүнийг багасгах нэг арга нь зеолит тул ууж биеэ эрүүлжүүлж байвал олон өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой боловч монголд байхгүй тул гадаадаас захиж авахаас өөр аргагүй гэдэг нэг сул тал байна.