Риогийн олимпийн Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн уралдаанд 155 марафонч хурд хүчээ сорилоо. Гавъяат тамирчин Б.Сэр-Од 92-р байрт орж ирлээ. Түүний дараа анх удаа олимпийн наадамд оролцож байгаа Д.Гантулга 107-р байрт, Ц.Бямбажав 130-р байрт орж ирснээр манай баг тамирчид амжилттай барианд орж ирлээ. Тус бүрийг минут секунтээр нь авч үзвэл :
- 92. Б.Сэр-Од 2:24:26
- 107. Д.Гантулга 2:27:42
- 130. Ц.Бямбажав 2:36:14 секунтийн амжилттай тус тус орж ирлээ.
Нийт 155 марафонч гараанаас гарснаас 14 тамирчин замаа дуусгаж чадаагүй байна.
А.САЯН