“ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ

2016-10-03  

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр үдээс хойш болсон юм. Уг хуралдаанаас 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргажээ. Ингэхдээ өмнөх Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны харьяа “Монгол зэс” компанид шилжүүлэхтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид үнэгүй шахам очсон. Мөн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа ч эрх мэдэлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луйврыг Засгийн газар судалж, нягтлах ёстой” гэж мэдэгдэж байсан юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг судлахаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллаж байгаа юм.

Онцлоход, УИХ-ын сонгуулийн санал хураалт болохын өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын эзэмшилд ирсэн тухай мэдэгдэж, хувьчлалыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгээ онцолж байсан билээ. Энэ асуудлаар манай сайт удаа дараа нийтлэл гаргаж байсан билээ. Уншигчдад дахин сануулах үүднээс доор дахин нийтлэв.

Нийтлэл 1

ИХ РЕКЛАМДААД ИРЭХЭЭР ЦААНА НЬ АСУУДАЛ БАЙНА БУЮУ

ЭРДЭНЭТИЙН ХУВЬД ШИЛЖСЭН 49%

 

Хэн их рекламдуулж байна, түүнд асуудал байна. Монгол парадокс буюу ийм нэгэн гаж тогтолцоо Монголд бий болжээ. Нуух хаах зүйл үүсэхээрээ түүнийгээ хаахын тулд нүүр нүдгүй рекламаар "шуурдаг" жишиг тогтсоныг ажиглагчид анзаарчээ. Сүүлийн үед реклам сурталчилгаанд хамгийн их мөнгийг Эрдэнэт УБҮ цацаж байгаа нь хэний ч нүдний өмнө ил болов. Ард иргэдээсээ нуух далдлах зүйл Эрдэнэт УБҮ-т үүссэн байх магадлалтай гэх харыг энэ их сурталчилгаа дагуулж эхэллээ.

Тэр нь юу байж болох вэ?

Агуулахаар нь дүүрэн овоолоостой байдаг шахааны бизнес л лав биш болж таарлаа. Энэ бол түүнийг хол давсан асуудал гэж хэлэх нэгэн ч таарна. Бараа товар, мөнгөхөн гэдэг бол хуучирсан пянз. Энэ бол огт өөр зүйл. Тэр нь Эрдэнэтийг алгуурхан "залгих" эртнээс сайтар бэлдсэн нүүдэл гэж шударга иргэд хардаж,CONTROL.MN-д хандаж байна. Энэ алхмыг хэн гэдэг аавын зоригтой хүү хийж чадах вэ? Үнэндээ, Монголын жижиг байтугай том компани ч үүнийг дангаараа зориглон хийж чадахгүй. Тийм зүрх, зоригтой аавын хүү байхгүй гэнэ. Засаг ч дангаараа хүчрэхгүй. Яагаад гэвэл, Эрдэнэт УБҮ хэзээнээсээ Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчийн хараа хяналтад байж ирсэн. Багабанди - Отгонбилэг- Баяр гэсэн гурвал байсныг монголчууд мэднэ. Да.Ганболдыг ерөнхий сайдаар томилохоос Н.Багабанди яагаад 7 удаа татгалзсан түүх хуучраагүй байна. Гол нь ГОК-ын даргаар хэнийг томилох дээр санал нийлэхгүй байсан. Тиймээс ч ГОК-ын даргын суудал Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэтэй байсан цаг бий. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын үеэр асуудаг хамгийн гол асуулт нь :

- Таныг дэмжвэл, та ГОК-ын даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуулт байлаа.

Тэгэж тохирч чадаагүйгээс болоод Да.Ганболд ерөнхий сайд болж чадаагүй түүхтэй. Дараа нь Н.Энхбаяр ба түүний хүрээллийнхэн бас Эрдэнэттэй бизнесээр холбогдсон тухай бичиж ярьдаг. Хяналтандаа Эрдэнэт УБҮ-ийг байлгаж байсан гэдэг. Одоогийн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ч энэ жишгээс гажаагүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа С.Баяр ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ГОК-ийн асуудлаар Казахстаныг зорьж байсныг Монголын сэтгүүлчид тухайн үедээ дэлгэж байсан. Одоогийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг ч Эрдмэн үйлдвэртэй зэрэгцээд зэс боловсруулах Ачит ихт компанийг хувьдаа байгуулсныг нутгийн иргэд мэдээлдэг. Тэгэхээр Эрдэнэт УБҮ-ийг хэн хяналтандаа байлгадаг вэ?гэдгийг тааж цөхөх зүйл байхгүй. Монголын эрх мэдэлтэй, эвэр туурайтангууд л ГОК-ыг мэдэлдээ байлгаж ирсэн. Ерөнхийлөгчийн хараа хяналтад байдаг Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг нэг л нартай өдөрт Худалдаа Хөгжлийн Банкны Эрдэнэбилэг гэгч дангаараа авч хэзээ ч зүрхлэхгүй. Түүний ард улс төр, бизнесийн маш бат бөх хана хэрэм байна гэдгийг уншиж болно. Оросын талын эзэмшиж байсан Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг Монголын хувийн компани авсан гэх мэдээлэл сонгуулийн санал хураах өдөр анх хэвлэлээр цацагдсан. Үүнийг шалгана, улсын мэдэлд буцаан авна гэж сүр дуулиантай мэдэгдэж байж, сонгуульд ялалт байгуулсан МАН хярсан туулай шиг бутны араар ороод нам гүм боллоо. Бүтэн 2 сар өнгөрлөө, сонгуулиас хойш. 10 гаруй хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч таг чиг. Бас л сураг алдрав. Харин түүний оронд, улс орон дампуурч байна гэх зүйлийг дэс дараатай ярьж, анхаарлыг өөр тийш хандуулахыг зорьж байна. Харин Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын тал, тэр дундаа Монголын хувийн компани хувьдаа авах асуудал оны эхээр шийдэгдсэн байх магадлалтай гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Магадлалтай юу гэвэл, магадлалтай. Яагаад гэвэл Эрдэнэт УБҮ тавдугаар сараас хэвлэлийн сурталчилгаагаа онцгой идэвхжүүлсэн. Жил бүрийн 5-р сарын 03-нд тэмдэглэдэг Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээг санаачилгаараа санхүүжүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын дунд "Сайн мэдээ" аяныг ч ГОК зарласан. Сайн мэдээнийхээ уралдааны дүнг оны төгсгөлд дүгнэнэ, шагналын санг дангаараа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Сайн мэдээ хийхийг уриалсан. Тухайн үедээ, зөв санаачилга юм гэж хэвлэлийнхэн дэмжсэн. Ингэж л хэвлэлийнхнийг урхидсан байна. Дээр нь Монголын өдөр тутмын сонин, телевизүүдээс гадна, том жижиг гэж ялгалгүй бүх мэдээллийн сайттай их бага мөнгөний дүнгээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж барьцаа улам чангаруулсан байжээ, эргэн санахад. Хамгийн сүүлд Рио-2016 олимпод спонсороор оролцов. Ашигтай ажилласан учраас спонсордож байна гэж хоногштол, мэдээлэл цацлаа. Тийм байж болох. Нэг их чухал биш ч гэсэн хэдэн сая төгрөгөөр спонсордсон гэдгийг ил болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, 49%-ийн асуудал яагаад чимээгүй болов? гэдгийг сөхөх цаг болсон. Сонгууль, наадам, олимп аль аль нь өндөрлөлөө. Амласнаа санаж, ажилдаа орцгооё. Тэгэж байтал гэрээг өөрчлөх боломжгүй гээд нэг үг өгүүлбэр, гэрээний заалт гаргаад ирэх вий. Завшигчид цаг хожсон байх бий. Тэд маш нарийн тооцдог. Завшигчид, голдуу л, цагаан сар, наадам,шинэ жилээр л ийм зүйл хийцгээдэг. Оюутолгойг мөн л сонгуулийн дараахан, наадмын өмнө шийдсэн. ГОК-д ч мөн адил давтагдлаа, цаг хугацаа нь. Олимпийн медалиас ч үнэтэй Монголын эрх ашиг, Монголчуудын хүсэл сонирхол гэж бий шүү гэдгийг санацгаая. Энэ шалгалтыг хэр шударга хийхийг харцгаая. 

Нийтлэл 2 

ЭРДЭНЭТИЙН ОРОСУУД БУЦАЖ, МОНГОЛ АЖИЛТНУУД ТҮГШҮҮРТ АВТЖЭЭ

Эрдэнэтийн УБҮ-ийн нийт ажилчдын 5 хувийг эзэлдэг байсан орос мэргэжилтнүүдийн сүүлч нь Монголын хилийн дээсийг алхжээ. Тэдний дийлэнх нь удирдах албан тушаалтанууд байсан. Орос дарга, мэргэжилтнүүдийн ажлын өрөө, байрыг 49 хувийг авсан гэх Монголын хувийн компанийн төлөөлөгчид эзэлсэн байна. Хэдийгээр Ц.Даваацэрэн гэдэг өмнөх ерөнхий захирлыг өөрчлөөгүй ч, түүний эрх мэдэл 6-р сарын сүүлчээр хумигдсан, тамга тэмдэг, санхүүгийн эрх мэдэл шинэ удирдлагын гарт шилжсэн гэж баталгаатай эх сурвалж Эрдэнэтээс мэдээлж байна. Ц.Даваацэрэн бол хуурамч Дамбийжаа гэдэг шиг, бэлэг тэмдгийн төдий хүн болжээ. Гэхдээ Ц.Даваацэрэнг орхихгүй, түүнийг багтаа авч үлдээнэ ч гэж итгэлтэй хэлэх нэгэн таарч байна. Ц.Даваацэрэнгээс далдуур нууж энэ хувьчлалыг хийх боломжгүй байсан. Тиймээс түүнийг үлдээнэ, гэхдээ ерөнхий захирлаас зайлуулах нь тодорхой үзэж байгаагаа ч нуухгүй байна. Дарга нарын хувьд өгөө авааныхаа тохироог хийсэн байдаг бол ажилчдын хувьд нэн түгшүүртэй байдал үүсжээ. Тэд цомхотголд хамрагдаж, ажилгүй болж, ядуусын эгнээнд шилжихээс түгшиж байна. Ажилчид ийнхүү түгшиж байхад, тэдний эрх ашгийг хамгаалах Эрдэнэтийн УБҮ-ийн Үйлдвэрчний Хороо ямар ч хүчгүй байгууллага болохоо харуулж эхэлжээ. Тус Үйлдвэрчний хороо шинэ удирдлагын өмнө цагаан тугаа өргөөд бууж өглөө. Бүхнийг зөвшөөрч байна гэж зөөлөн дуугарлаа. Та нар хэн болохоо, ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулаач гэж хүслээ. Энэ хүслээ сониноор дамжуулан илэрхийллээ. Монголд ихэнхи ажил сониноор дамжиж явдаг жишгийг тэд дагалаа. Тэр Үйлдвэрчний Хорооны удирдлагад хамт олноо гэх хүсэл сэтгэл дутжээ. Үйлдвэрчний эвлэл гэдэг хүчтэй байгууллага ийм арчаагүй байхыг үзээгүй, сонсоогүй юм байна. Хэлэх үг ч олдохгүй байна. Цагаа тулбал үйлдвэрийнхээ ерөнхий захирлаас ч "том" дуугарч чадах нэгэн билээ. Түүнд тийм зангараг алга. Тэд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж чадна гэдэгт эргэлзлээ. Эрдэнэтийн УБҮ-ийн Үйлдвэрчний Хорооны дарга Н.Батбаатар гэж хүнийг шинэ удирдлагатай далдуур үгссэн байх магадлалтай гэсэн хардлага ч ажилчдын дунд хэсүүчилж эхэлжээ.

Сонгуулийн маргааш л УИХ-аар хэлэлцээд, Эрдэнэтийн хувьдаа авсан 49 хувийн учрыг олж, ямар ч тохиолдолд хувьд авсан тэрхүү Оросын талын 49 хувийг Монголын Засгийн Газрын мэдэлд шилжүүлж авна гэсэн МАН-ын дарга нарын мэдэгдэл усанд хаясан чулуу шиг сураггүй алга болов. Маргааш гэхэд Эрдэнэтийн УБҮ-ийн 49 хувийн асуудлыг нягталж, судлаад, тайланг миний ширээн дээр тавь гэж Эрчим хүчний сайдаар томилогдсон Дашдоржоос шахуу шаардсан шударга гэх тодотголтой Ц.Нямдорж гишүүн ч таг чиг болсоор нэг сарыг үзэх нь. Монголыг тэжээдэг ганц саалийн үнээгээ хэнд алдсанаа УИХ-ч мэдэж чадахгүй байна гэдэг эмгэнэл биш үү.

Ганц зүйлээр хуурахыг санаархаж байна. Оросын эзэмшлийн 49 хувийг Монголчууд авсан. Та нар баярла ! Ийм л сурталчилгааг тэд хийсээр байдаг. Тэгвэл Монголчууд гэдэг нь хэн хэн юм бэ? Хэд хэдэн хувийг эзэмшиж байна вэ ? Яагаад мэдээллийг ил гарахгүй байна вэ ? гэдэг нь өөрөө асуудал дагуулж байна. Монголчууд авахдаа хүрвэл, Монголын ард иргэддээ тэр 49 хувиа өгвөл яасан юм бэ? ч гэх давалгаа олон нийтийг хамрах болжээ. Сайхан үгэнд итгэхэд хэцүү болжээ. Дэндүү их хууртаж, хулхидуулжээ, Монголчууд. Тэд дахиж хууртахыг хүслээ гэж үү, тэгээд.

 

Нийтлэл 3

ЭРДЭНЭТ УБҮ-ЭЭС ОРОСУУД ТАТГАЛЗАХ БОЛСОН НЬ П.ЦАГААНЫ КОМПАНИ ГЭХ "АЧИТ ИХТ" КОМПАНИ НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

1. Эрдэнэт УБҮ -ийн хөрөнгө оруулалт үр ашиггүй. Тус үйлдвэрийн 5 компанийн зөвхөн 2 нь л ашиг орлоготой ажиллаж, хувь ногдол хуваарилсан.

2. Үйл ажиллагаагаа эрхлэх урт хугацааны турш Эрдэнэт УБҮ -ийн үйл ажиллагаа нь байнга доголдсон. Орлого нь буурсан.

3. Үйл ажиллагаагаа эрхлэх олон жилийн хугацааны турш үйлдвэрийнхээ цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт зэргийг тооцолгүйгээр ногдол ашгийн хувийг олгож ирсэн. Ийм шийдвэр гаргаж байсан тул зарим жилд ашгийн 30-аас доош хувийг үйлдвэртээ үлдээх, заримдаа ( 2003, 2008 онд) бүх ашгийг хувааж авцгааж, үйлдвэрийн хөгжлөө гаргуунд гаргаж байжээ. 

4. 2012 онд оногдуулсан 47 сая ам.долларыг өнөөдрийг хүртэл Оросын талын хувь нийлүүлэгчдэд шилжүүлээгүй.

5. Эрдэнэт УБҮ-ийн Совет-ийн зөвлөлийн монгол талын гишүүд Оросын талтай зөвшилцэлгүйгээр бие даан шийдвэр гаргах, түүнийг нь гүйцэтгэх баг хэрэгжүүлдэг. Ийм нэгэн дүгнэлтийг одоогоос 1 жил 4 сарын өмнө Оросын аудитын компани, түүнийг удирдсан Александр Жданьков хийсэн нь сонирхол татлаа. Түүний илтгэлээс харахад, -Эрдэнэт УБҮ маш үрэлгэн, хөрөнгө оруулалтын бодлого нь алсын хараагүй, улс төрчдийн гар хөл дүрээстэй, шахааны хэрэгцээгүй бараанд хөрөнгийг хайр найргүй цацсан, хэмнэлтийн бодлогогүй, монгол талын гишүүд нь гэрээнийхээ дүрэм журмыг мөрддөггүй, дураараа шийдвэр гаргадаг зэрэг дутагдлыг баримтын дагуу дурджээ. Аливаа шийдвэр гаргахдаа, Совет-ийн хамтарсан хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн дүрмийг урт хугацааны турш зөрчиж ирсэн нь шалгалтаар илэрчээ.

2010 оны 9-р, 2013 оны 6-р сард л гэхэд Эрдэнэт УБҮ-ийн монгол талын удирдлага "Ачит ихт" компанитай хамтын ажиллагааны 2 гэрээ, 2 санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хамтарсан хөрөнгө оруулалтаар зэсийн баяжмалыг үйлдвэрлэх гэсэн үзэл санааг агуулсан гэрээ байгуулсан. Совет-ийн хамтарсан хурлаар л зөвхөн ийм шийдвэр гаргаж болох. Тиймээс хууль, эдийн засаг, харилцан ойлголцол, зөвшилцлийн хүрээнд "Ачит ихт"-тэй хэрхэн ажиллах талаар Совет-ийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай олон зүйл харагдаж байна. Монголын талын шалгалтаар, нийтдээ 7,8 тэрбум төгрөгний үр ашиггүй бараа, үйлчилгээ авсан нь тогтоогдлоо. Дүрмэнд тусгагдаагүй олон тооны гэрээ хэлэлцээр байгуулж, үр ашиггүй ажиллажээ. Дээрх гэрээнүүдийг хийгээгүй бол, 1,3 сая ам.доллар хэмнэх бололцоотой байв. Түүний зэрэгцээ, нэгэн ноцтой зөрчил илэрсэн. Энэ бол хамтын ажиллагааны гэрээг 2009 онд дахин өөрчилсөн байна. Оросын талаас Ростех компани төлөөлжээ. Энэ гэрээгээ баталгаажуулсан албан тоотыг дөнгөж 2015 оны 2-р сард Оросын талд мэдүүлжээ.

Ийм нэгэн илтгэлийг оросын аудитор Жданьков яг 1 жил 4 сарын өмнө хийжээ. Түүнээс хойш Монголчууд хичээсэнгүй. Ингэж ойлгож болно. Улс төрчид Эрдэнэтийг хяналтнаасаа алдахыг хүссэнгүй. Тэд үйлдвэрийг хөгжүүлэхээс илүүтэйгээр, хувааж идэхээ урьтал болгожээ. Түүний үр дүнд оросууд тоглолтоос гарсан байна.

ИТАР-ТАСС-ын мэдээллийг орчуулсан

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
**** yunm aa :ene luiwarchid ygaad hoich yue boddoggui yum be ? mgliig gants tejeej bgaa uildwer shuu dee arai ch dee ingeed mgl olgiarhuudiin erh medeld buren orjee .... ard tumen yu bodoj bdag bna daa bi law huwidaa ih haramsaj bna .....................emgenel gej eniig l helne dee ...ARDCHILAL arai ch dee 2016-10-03
Юун буруу гэж:Ямар юмны луйвар байдаг юм худалдаж авах шударга зүйл ямар хувьчилж авсан биш. Харин луйварчид боож үхэх гэж байна цаашдаа луйвраа үргэлжлүүлж хийж чадахгүй болно гэж өмдөндөө тавьж байна. Жирийн иргэн бид монгол компани авсанд баяртай байна. Манай их хурлын дэд дарга Нямдорж болхоор монголчууд 49%ийг маш өчүүхэн үнээр авлаа гэх юм түүнийхээр монгол маш өндөр үнээр авах ёстой бололтой эх оронч хүний үг мөн үү эсвэл эндээс хулгай хийдэг хүний үг үү ард түмэн Монголоо боддог хүн ийм эргүү юм ярих уу Нямдорж эрх ашиг нь байгаагүй бол ингэж үг алдах хүн биш тэгхээр гарцаагүй ашиг сонирхолтой учраас өөрөө анзааралгүй ингэж хэлж өөрийгөө 100 хувь барьж өглөа 2016-10-03
Үнэгүй шахам авлаа:Оросуудаас үнэгүй шахам 400 сая до**** аар авлаа гэх юм.Оросын тагнуулын үгүү . Эх оронч хүн гадаадууд ад бага мөнгө төллөө гэх юм. Ийм хүмүүс төрийн өмнөөс бизнес хийвэл ЯААНАА 4 тэрбум до**** аар авах ёстой гэх юм бна. Урвагч гэхээс өөр юу гэх юм бэ 2016-10-03
зочин:Хулгайчтайгаа тэмцэх цаг болсоон.Төр өмчөө мэдэх ёстой. 2016-10-03
ИРГЭН:ЭНЭ ЛУЙВРЫГ ДАРУЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛСАД ТӨР ГЭЖ БАЙДАГ БОЛ . 2016-10-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?