2016 ОНД ОХУ-ЫН ТҮҮХИЙ НЕФТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ ОРГИЛ ҮЕДЭЭ ХҮРЧЭЭ

2017-01-04  

ОХУ-ын эрчим хүчний удирдлагын төвөөс гаргасан тоо бүртгэлд тэмдэглэснээр 2016 онд ОХУ-ын түүхий нефть, байгалийн хийн олборлолт нэмэгдсэн гэсэн гэж мэдэгдлээ. Тоо бүртгэлд тэмдэглэснээр 2016 онд Оросын түүхий нефтийн олборлолтын нийт хэмжээ 547 сая 490 мянган тонн буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 2,5 хувиар нэмэгдсэн бөгөөд экспортын хэмжээ 4,8 хувиар өсжээ.

Байгалийн хийн олборлолт 640 тэрбум шоо метрт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 0,7 хувиар нэмэгдсэн байна. 

Тэгвэл тус улс ОПЕК-ийн хэлэлцээрийн дагуу өдөр бүр түүхий нефтийн олборлолтын хэмжээг 300 мянган баррелиар хасахаар болсон байна. Ирэх жилд ОХУ-ын түүхий нефтийн үйлдвэрлэлийн хэмжээ 2016 онд олборлосон хэмжээнд хүрэхгүй гэж мэдэгдэж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?