Олон улсын Олимпийн хорооны дарга Томас Бах 9-ний өдөр Швейцарын Лозаннад мэдэгдэхдээ 2024, 2028 оны Олимпийг зохион байгуулах газрыг нэгэн зэрэг тогтооход санал нэгдсэн талаар дурдаад энэ талаарх шийдвэрийг 7-р сарын 11, 12-нд тусгай хурал хийж, Олон улсын Олимпийн хорооны гишүүд санал оруулан, хэрэгжүүлэх эсэхийг шийднэ гэлээ.
2024 оны зуны олимпийг зохион байгуулах хотыг энэ оны 9-р сард Перугийн нийслэл Лимад болсон Олон улсын Олимпийн хорооны бүгд хуралд санал оруулан, Францын Парис, АНУ-ын Лос-Анжелес гэсэн 2 хотын нэрийг дэвшүүлсэн талаараа тодотгон дурдлаа.
Гэхдээ 2028 оны олимпийг зохион байгуулах хүсэлт гаргах үйл явц одоохондоо эхлээгүй байгаа талаар мэдэгдсэн юм.
Ц.БАТТУЯА