ХЭТ ХАЛСНЫ УЛМААС 114 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

2018-08-03  

 

Испани болон Португал улсад хэт халж, агаарын дулаан 40 градуст хүрсэн байна.

Өчигдөр /2018.08.02/ Испани улсын Севилл, Кордоба болон Жаен хотод 40 градус хүртэл халсан бөгөөд Португалын Засгийн газар халуунаас болж онц байдал зарлаад байгаа аж. 2017 онд хэт халалтаас болж Португал улсад гарсан ойн гал түймэрт 114 хүн амь үрэгдсэн. Ийм харамсалтай хэрэг дахин давтахгүйн тулд наймдугаар сарын 6 хүртэл улсын хэмжээнд онц байдал зарласан аж.

Мөн Португал болон Испани улсын заагт хиллэх Экстремадура мужид 44 градуст хүрсэн нь 2018 онд Европт тивд хамгийн их халсан үзүүлэлтэд багтжээ.

“Бидний тогтоосноор ирэх пүрэв гаригт Кордоба муж болон Жаен, Севиллийн орон нутагт байрлах Вегас де Гуадианад 44 градусаас илүү халж болзошгүй” хэмээн Испани улсын цаг агаар судлаач Рубен дел Кампо ярьжээ.

“Хэт халалт нь тархийг гэмтээж улмаар үхэлд хүргэж болзошгүй. Хэрэв хүүхдүүд усанд тоглож байвал тэдэнд нарны малгай өмсгөх нь зүйтэй. Тэгээд ч гадаа наранд удаан байсны хэрэггүй. Хэт ягаан туяа, халуун цаг агаар биеийн арьс эрүүл мэндэд муугаар нөлөөлнө” гэж Дурхам их сургуулийн цаг уурын шинжээч Гленн МкГрегор Их Британийн жуулчдад зөвлөжээ. Учир нь яг өдийд Их Британийн иргэд амралтаа Испани болон Португаль улсад өнгөрөхөөр олноороо хүрэлцэн ирдэг аж. Өнгөрсөн жил Их Британи улсаас 18 сая жуулчин нарлаг эрэг дээр амралтаа өнгөрөөхөөр Испани улсад ирсэн бол нэмж зургаан сая жуулчин Португал улсад аялахаар ирсэн гэсэн тоо баримт бүртгэгджээ.

Их Британийн үндэсний цаг уурын хүрээлэнгийн төлөөлөгч ирэх амралтын өдрүүдэд Европ даяар хэт халж болзошгүйг анхааруулсан байна.

 

Б.ХУЛАН 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?