ХЯТАДЫН НӨЛӨӨ АФРИКТ ХҮРЭВ

2018-07-24  

Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүн Си Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид Африкийн дөрвөн оронд албан ёсны айлчлал хийлээ. Тэд өнгөрсөн бямба гаригаас эхлэн Арабын нэгдсэн Эмират, Сенегал, Руанда, Өмнөд Африкт очлоо. Хятадын тэргүүний энэ удаагийн айлчлал ямар үр дүн дагуулах бол гэж судлаачид өөрсдийн таамгийг дэвшүүлж байна. Африкийн орнуудын хувьд Хятад нь хамгийн том худалдааны түнш нь юм. Магадгүй Си Жиньпин дарга “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийнхөө хүрээнд тус бүс нутаг руу зам татах, цэргийн болон эдийн засгийн хэлхээ холбоогоо гүнзгийрүүлэхийг ихэд зорьж байна гэж олон улсын ажиглагчид таамаглажээ. Хятадын нөлөө Африк хүрч байна гэж дүгнэв.

Си Жиньпин болон түүнийг дагалдан яваа албаныхан Сенегалд хоёр хоног саатахдаа төрийн албан ёсны уулзалтуудыг хийв. Энэ сарын 22-нд Сенегалын Ерөнхийлөгч Маки Солл Хятадын тэргүүнийг баяртайгаар Дакарт хүлээн авч уулзсан юм. Энэхүү түүхэн уулзалт хоёр талын дипломат харилцаа тогтоосноос хойш албан ёсны гурав дахь уулзалт болж байгаа юм. Сенегалын хувьд Хятад улс нь худалдааны том түнш яалт ч үгүй мөн. Тиймээс Сенегалд суугаа БНХАУ-ын Элчин сайд Жан Хун өнгөрөгч оны гуравдугаар сард орон нутгийн хэвлэлд Сенегалд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хэмээн мэдэгдсэн байна.

Түүний дараагийн уулзалт өчигдөр Руандад боллоо. Тэрбээр тус улсад  төрийн айлчлал хийсэн Хятадын хамгийн анхны дарга болж таарав. БНХАУ-ын дарга Си Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме, тэргүүн хатагтай Жаннет Кагаме нар халуун дотноор угтаж авчээ. Нисэх буудал дээр нутгийн иргэд үндэсний онцлог, хэв маягаар төлөөлөгчдийг угтан тэдэнд зориулж өвөрмөц бүжигт наадам, цохилтот хөгжмийн эгшгээр бэлэг барьж зочдыг гайхшруулсан байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаметэй уулзалт хийх үед Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Руандагийн Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд тус улсын Засгийн газар болон ард иргэдийн халуун дулаан уур амьсгалыг тэр дор нь мэдэрсэн гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр хэлэхдээ, “Хятад, Руанда хоёр 47 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс орон маань чин сэтгэлээсээ найрсаг, нөхөрсөг харилцаатай хэвээр байна. 2017 оны гуравдугаар сард Пол Кагамегийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо солилцсон тухайгаа дурдаж, жилийн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн хамтран айлчлал хийж байгаа нь бид бүхний харилцаа тодорхой түвшинд хүрснийг илтгэж байна” гэв. Цаашид хоёр орны айлчлал найрсаг хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд чухал нөлөөтэйг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин өнөөдөр айлчлалаа өндөрлөж, тэндээсээ БРИСК-ийн орнуудын уулзалтад мордох юм.

 

 Б.БУЯНЖАРГАЛ   Эх сурвалж: CHINA DAILY

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?