Цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй. Энэ бол Орос гүрний цөмийн зэвсгийн талаар баримталж буй төрийн бодлого. Харин бидэн рүү цөмийн зэвсгийн халдлага хийх аваас бид хариу цохилтыг өгөх болно. Тэд нүглээ наманчилж ч амжихгүй тамд унацгаах болно. Бидний цохилт хүчтэй, цөмийн пуужингийн тусгал нь маш оновчтой, нарийн байх болно гэж Валдайн клубын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлж, заалыг инээд хөөрөөр дүүргэсэн байна.
Валдайн клубын хэлэлцүүлэгт жил бүр Путин оролцдог уламжлал тогтсон. Энэ жил тэрбээр ОХУ цэрэг, зэвсгийн хөгжилд илүү ихээр анхаарах болсноо, цөмийн зэвсгээр улам хүчирхэгжсэнээ дэлхий нийтэд тунхаглалаа.