БРИКС-ЫН ОРНУУДЫН УУЛЗАЛТ БА ТУРКИЙН ЭЛСЭХ САНАЛ

2018-07-30  

Жил бүрийн долдугаар сард зохион байгуулагддаг БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт энэ сарын 25-30-ны өдрүүдэд Өмнөд Африкт “Бүтээн байгуулалтын дөрөв дэх хувьсал ба хөгжил цэцэглэлт” сэдвийн дор болж, өндөрлөлөө. Энэ жилийн уулзалтаараа тэд Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу нээлттэй-хамтын оролцоог хангасан олон талт худалдааны системийг дэмжих мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Мөн гишүүн орнууд гаалийн тарифын нэмэгдэл болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэт нэг чигийг барих үзэлтэй тэмцэх болно гэж санал нэгтэйгээр нэгджээ. Бас нэг томоохон шийдвэр нь олон талт арилжааны системийг төвлөрүүлж, Дэлхийн худалдааны төвд түлхэц болох тунхаг бичигт таван улсын тэргүүн гарын үсэг зурсан явдал байв. “Олон талт худалдааны систем урьд өмнө учирч байгаагүй сорилтуудтай нүүр туллаа. Тиймээс нээлттэй эдийн засгийн ач холбогдлыг онцлох нь чухал” гэж гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үзжээ.  Харин тус уриалгыг дэмжиж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид улс орнуудын хооронд худалдаа хийхийг дэмжихийн тулд эрх зүйн шинжтэй саадыг аль болох багасгаж ажиллах ёстой” гэсэн байна.

Өнөөдөр Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо зохион байгуулагдсан БРИКС-ийн гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын сүүлчийн өдөр нь юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь энхийг сахиулах, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх байлаа. Уулзалтаас дараахь онцлох төлөвлөгөөг гаргажээ. Үүнд: Вакцин судалгааны төв байгуулах, жендэр ба эмэгтэйчүүдийн хэлэлцүүлэг, БРИКС-ийн аялал жуулчлал болон хамтын ажиллагааны талаарх төлөвлөгөө гаргасан байна. Мөн уулзалтын төгсгөлд Турк улс БРИКС-ийн оронд албан ёсоор нэгдэх хүсэлтээ өргөн барьсан юм.  

Өмнөд Африкийн “Хуриет” өдөр тутмын сонины мэдээлснээр Турк улсын Ерөнхийлөгч Режийп Тайп Эрдоган “Хэрвээ бид энэхүү БРИКС-ийн гишүүн орноор орвол тус арга хэмжээ цаашдаа “БРИКСТ” гэх нэрээр үргэлжлэх юм” гэж сэтгүүлчдэд хандан хэлэв. Харин БРИКС-ийн гишүүн орнууд Туркийн Ерөнхийлөгчийн энэ саналыг халуун дотноор хүлээн авч байна гэдгээ уулзалтын сүүлийн өдөр дэлхий нийтэд мэдэгдлээ.

Сонирхуулахад, Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болсон БРИКС-ийн 10 дахь дээд хэмжээний уулзалт дээр “PwC” компанийн стратегийн зөвлөх багаас шууд болон шууд бус аргаар явуулсан судалгаагаар БРИКС-ийн орнуудын уулзалтын нөлөө Өмнөд Африкийн аялал жуулчлалын салбарт бараг 30,000 мянган ажлын байр бий болох магадлалтай байгааг олж тогтоосон байна.

БРИКС бол Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг хөгжиж буй эдийн засагтай орнуудын хамтын бүлэг улс юм. БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь улс төр, нийгэм-эдийн засгийн хэлэлцүүлгийг хийх гэж жил бүр зохион байгуулагддаг. Жил бүрийн уулзалт БРИКС гэсэн товчилсон нэрний дагуу гишүүн орнуудын дунд ээлжлэн зохион байгуулагддаг. БРИКС-ын хамтын ажиллагаа 10 жилийн хугацаанд үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд 100 гаруй уулзалт, хөтөлбөрийг амжилттай хийсэн аж.

 

Б.БУЯНЖАРГАЛ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?