ГЕРМАНЫ ИРГЭД АНГЕЛА МЕРКЕЛЬД ХАРИУГ НЬ ӨГНӨ

2016-03-07  

Ангела Меркель, түүний Христосын Ардчилсан Нам ирэх сонгуулиар ялагдана гэсэн таамаглалыг INDEPENDENT сонины газар дэвшүүлжээ. Герман орныг дүрвэгсдийн үерт авахуулсны төлөө ийм шанг сонгогчдоосоо хүртэх боллоо гэж хэвлэлийнхэн дүгнэж байна. "Дүрвэгсдийн нүүдлийг хориглох шаардлагагүй. Сири улс дахь дотоод асуудлыг нь зохицуулахад хангалттай. Тэгснээрээ нүүдлийг зогсоох нөхцөл бүрдэнэ" гэж сонгуулийн өмнөх компанит ажлынхаа үеэр Бад Кройцнах-д болсон хуралдааны хэлсэн А. Меркелийн үг байгаа оносонгүй. Түүнийг өрсөлдөгч нь бүү хэл, хамтран зүтгэгчид нь хүртэл үгүйсгэлээ. "Тэр дэлхийг л боддог болж. Түүний сэтгэл Герман улс, герман үндэстний төлөө зовохоо больсон байна . Наад зах нь, дуртай сосискоо хүртэл идэж чадахаа болилоо" гэх шүүмжлэл давлагаа болон өндийлөө. Хэн нь энэ улсын эзэн бэ? гэдгээ эрх баригчдадаа мэдрүүлж эхэлсэн сар хоног Германд үргэлжилж байна.

 

Э.ТОТО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?