ТАЙЛАНДАД БОЛСОН ГАЛТ ЗЭВСГИЙН ДЭЭРМИЙН ХЭРЭГТ МОНГОЛ ЗАЛУУГ СЭЖИГЛЭЖЭЭ

2016-03-07  

Тайландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн баасан гарагт галт зэвсгийн  дээрмийн хэрэг гарчээ. Тухайн хэргийг Монгол залуу зохион байгуулсан байж болзошгүй гэж цагдаа нар сэжиглэж байгаа талаар “Bangkok post” сонины сайтад бичсэн байна.  Тодруулбал, таван залуу дэлгүүрээс галт зэвсэг дээрэмдэн, ямар нэгэн зүйлд ашиглах гэж байсан хэмээн цагдаа нар ярьсан бөгөөд тэднийг хүчээр буулган авчээ. Таван залуугийн гурав нь маш хүнд шархтай Бангкокийн эмнэлэгт хүргэгдэж, нэг нь газар дээрээ амиа алдсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гол зохион байгуулсан гэгдэж буй нэг залуу олдоогүй байгаа ажээ. Тэрбээр Тайландад олон жил болж байгаа бөгөөд Монгол, Тайландын хооронд ирэн очин явдаг гэжээ. Тус улсад сүүлийн 60 жилд галт зэвсгийн дэлгүүрт халдсан хэрэг гараагүй байна.

 

А.ТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?