РОНАЛДО ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

2017-06-15  

“Реал мадрид” клубийн Португал тамирчин Кристиан Роналдог 14.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан шийдвэр Испанийн прокурорын газраас гарч шүүхэд шилжүүлснээ зарласан. Энэ явдалтай холбогдуулан “Реал мадрид” клубийн удирлагууд мэдэгдэл гарсан байна. “Бид багийнхаа хөлбөмбөгч Криштиан Роналдог татварын хууль журмыг зөрчилгүй, үргэлж хууль ёсны дагуу ажилласаар ирсэн хэмээн үзэж, бүрэн дэмжиж байна. 2009 онд клубт ирсэнээсээ хойш Криштиано Роналдо татвараа үргэлж цаг тухайд нь төлсөөр ирсэн. Тиймээс Криштиано Роналдог тус хэрэгт буруугүй гэдгээ нотолно гэдэгт бүрэн итгэж байна. Шүүхийн шийдвэр шударга гарна гэж итгэж байна” хэмээн гэж “Реал мадрид” клубийн удирдлага мэдэгдсэн юм. Мөн тус хэрэг явдалтай холбогдуулан Криштиано Роналдог сонин сэтгүүлд нийтлэхдээ клубийн өмсгөлтэй зургийг ашиглахгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүссэн байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?