ЦӨМИЙН ДАЙН БОЛБОЛ ОРОСУУД АМЕРИКИЙН ЯМАР ГАЗРУУДАД ТҮРҮҮЛЖ ЦОХИЛТ ӨГӨХ ВЭ?

2017-06-17  

Өнгөрсөн долоо хоногт америкийн "Business Insider" сайтад АНУ/ОХУ-ын хооронд цөмийн дайн дэгдвэл оросын пуужингууд америкийн аль мужуудад хамгийн түрүүнд цохилт өгөх талаар тун сонирхолтой мэдээ гарчээ. Сонгуулийн сурталчилгаа гэхээсээ илүү талцал /маргаан/явуулга/матаас/ бөгс долоолт ид явагдаж байгаа энэ үед бичиж буй мэдээллийг уншиж байгаа хүмүүс олон байгаа гэдэгт найдаж байна.  Хүйтэн дайн төгсгөл болсны дараа АНУ/ОХУ хоёр том улсын хооронд цөмийн дайн гарах магадлал хамаагүй бага болсон ч энэ нь тийм зүйл огт болохгүй гэсэн үг бишээ.

АНУ-ын "Атомын шалгалт : 1940 оноос хойших АНУ-ын цөмийн зэвсгийн өртөг болон үр дагавар" номын зохиолч Стефен Шварц /Stephen Schwartz/ энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Түүний бодлоор хүйтэн дайн одоо хүртэл үргэлжлэн явагдахын зэрэгцээ цөмийн зэвсгийг боловсронгуй болгох, тагнуулын мэдээлэл цуглуулах /олзворлох арга технологи улам хөгжингүй болсон нь эдгээр зэвсгийн "бай"-гаа онох нарийвчлалыг эрс нэмэгдүүлж өгчээ. Тийм учраас хуучин тухайн улсын том хотууд "онилдог" байсан бол одоо цөмийн зэвсэг түүнийг хадгалах газрууд болон цөмийн зэвсэгтэй холбоотой дэд бүтцийг хараалдаг болон өөрчлөгдөж байгаа ажээ. 

Энд үзүүлсэн газрын зураг дээр АНУ-ын суурин цөмийн байгууламжууд, зэвсэг, удирдлага хяналтын төвүүдийг харуулж байна. Энэ бүхнийг нэгэн зэрэг устгах бараг боломжгүй хэдий ч ямартаа эхний боломжоор хариу цохилт өгөх чадавхийг байнга хадгалах талаар бүх талаар анхаарч байгаа нь дамжиггүй. Хэрвээ АНУ-ын бүх тив алгасагч баллистик пуужингууд, цөмийн зэвсгүүд, цөмийн бөмбөг тээвэрлэгч онгоцнуудыг устгаж амжлаа гэж төсөөлбөл АНУ-ын цөмийн пуужин тээвэрлэгч шумбагч завинууд бүтэн үлдэж хариу цохилт үзүүлэх гэнэ. 

Америкийн 4-5 нэгж цөмийн шумбагч хөлөг онгоц байнгын байлдааны жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэж байдаг ба оросууд тэдний байрлалыг илрүүлэх бараг боломжгүй байдаг бололтой. Ямартаа ч Стефен Шварцын үзэж буйгаар бол Лос Анжелес, Нью-Иорк зэрэг хотуудад амьдарч байгаа хүмүүс цөмийн цохилтод өртөх магадлал нь бага байх ажээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн америкчуудын бодол гэдгийг ойлгож уншихыг хүсье.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?