Тайландын Вант улсын Бангкок хотын “Хятад хороолол”-д байрлах зэвсгийн дэлгүүрт гадаадын иргэд халдсан хэрэг өнгөрсөн баасан гарагийн өглөө гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэг гарсаны дараагаар Бангкокын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр уг хэргийн Монгол иргэд үйлдсэн гэх мэдээлэл тарсан юм. Үүний дараагаар тус хотын цагдаагийн дарга Сунит Махтавом хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Монгол Улсын иргэд биш БНХАУ-ын иргэд гэдэг нь тодорхой болсон. Уг ташаа мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийхээр ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
А.ТҮВШИН