НЭНСИ РЕЙГАН 94 НАСАНДАА ӨӨД БОЛОВ

2016-03-08  

АНУ-ын 40 дэх ерөнхийлөгчийн эхнэр, бэлэвсэн хатагтай Нэнси Дэвис Рэйган Лос Анжелос хотынхоо гэртээ 94 насандаа өөд болсон тухай мэдээ дэлхий ертөнцийг бүрхлээ. Зүрх нь гэнэт зогссон Нэнси Рэйган 1981-1989 оны хооронд АНУ-ын тэргүүн хатагтай байсан юм. Тэрбээр архидан согтууралт, хар тамхи, хүчирхийллийн эсрэг тууштай зогсож ирснийг түүний түүх намтар өгүүлнэ. Экс тэргүүн хатагтай 1921 оны долдугаар сарын 06-нд Нью Йорк хотод мэндэлсэн байна. Чикагод өсөж, Массечус хотын Смиф коллежийн урлагийн сургууль төгсөж, жүжигчнээр мэргэшсэн байна. 1949-1956 оны хооронд Нэнси 11 кинонд тоглосон гэж бичдэг. Рональ Рейгантай Лос Анжелос хотод гэрлэсэн Нэнси 1981 оноос АНУ-ын тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдөх болсон. Тэрбээр кино урлагаа бүрмөсөн орхисон шалтгаанаа "Эмэгтэй хүний жинхэнэ аз жаргал бол гэр бүл, үр хүүхэд байдаг" гэж тайлбарласан байдаг. Тэд дундаасаа хүү, охинтой болсон. Охиныг нь Патрисиа Анн, хүүг нь Роналд Прескотт гэдэг. 1967-1975 онуудад эр нөхрийгөө Калифорнийн мужийн захирагчийн албыг хаших үед Нэнси өндөр настан, тахир дутуу, бие сэтгэлийн өвчтэй хүмүүсийг асрах, хар тамхи, архинд донтох өвчин, хүчирхийллийг зогсооход бие сэтгэл, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж байв. АНУ-ын 40 дэх ерөнхийлөгчийн гэр бүл бол хайр сэтгэл, халамжаар бие биенээ бүлээцүүлсэн халуун дулаан үлгэр жишээ гэр бүл байсан гэж түүхэнд тэмдэглэжээ.

 

Тоймч Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?