Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ерөнхий сайд Медведев Оросын эрдэмтэд болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзав. Уулзалт зөвхөн баяр хүргэлтээр зогссонгүй, шинэ технологийг амьдралд хэрхэн нэвтрүүлэх, боловсролын системийг хэрхэн хөгжүүлэх, шинээр бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих гэсэн өргөн сэдвээр хэлэлцүүлэг болон өрнөсөн тухай Оросын хэвлэлд мэдээлж байна. Шинжлэх ухааны байгууллагыг дэмжих, лабораторийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, тулгамдаад байгаа хөрөнгө, газрын эзэмшил зэргийг нь ч төр хамгаалалтандаа авах тухайгаа Медведев илэрхийлэв. Газар эзэмшлийн асуудал нь, зөвхөн төв байгууллагаар хязгаарлахгүй, орон нутагт буй үржил селекци болон мал аж ахуйн олон эрдэм шинжилгээний байгууллагад ч хамааралтай гэж байр сууриа Медведев тодотгосон байна.
Ц. ДОРЖГОТОВ