Хонконг Англи улсын колони байсан цаг түүх болон үлджээ. Англи улсад 99 жил түрээсэлсний эцэст 1997 онд Хонконгийг Хятад улс эх нутагтаа буцаан нэгтгэсэн. "Нэг улс , хоёр систем " гэдэг бодлого энэ цагаас эхэлсэн түүхтэй. Тэгвэл "Нэг улс, хоёр систем" бодлого туйлын үр дүнтэй, өгөөж сайтай байсныг Хятадын удирдагчид онцлон тэмдэглэж байна. -Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай улсаар Хонконг шалгарсан нь "нэг улс, хоёр систем" бодлогын үр дүн гэж хятадын эдийн засагчид дүгнэж байна. Өрсөлдөх чадвараараа Швейцарь, Сингапур, АНУ-ын дараа Хонконг улс хоёр дахь жилдээ орсон нь санамсаргүй тохиолдол биш гэж тус улсыг эх газартайгаа нэгдсэний 20 жилийн ойн баярын хурал дээр Си Жин Пин дарга онцлон тэмдэглэлээ.
Ц.ХИШГЭЭ