Чили улсын Сантьяго хотод энэ сарын 9-ний өдөр Хятадад үйлдвэрлэсэн ARRIZO-5 шинэ загварын суудлын автомашины худалдааны нээлт боллоо.
Чили улс бол Латин Америкийн орны машины худалдааны томоохон зах зээл. Чили бол CHERY машины худалдан авалтаар Хятадын дотоодын зах зээлийг ч давсан үзүүлэлттэй. Тиймээс машиныхаа шинэ загварыг нээлтийг Чилид хийхээр сонгосон юм" гэж тус компанийн ерөнхий захирлын туслах Жин Юубо нээлтийн үгэндээ онцоллоо. CHERY автомашин нь сүүлийн 13 жилд дэлхийн зах зээл дээр хамгийн их борлогдсон машин юм. Энэ хугацаанд 1 сая 200000 машин гадаад зах зээлд борлуулсан үзүүлэлттэй аж. Шинэ загварынхаа дараа дараагийн нээлтийг Иран болон Хятадын хэд хэдэн хотод нээхээр төлөвлөсөн гэж тус компанийнхан дурдав.
Хятадын машин, загвар хийц, энгийн үйл ажиллагаа, хямд үнэ, шатахуун бага идэлт, хямд үйлчилгээ гэдгээрээ зах зээлд хүрээгээ тэлж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Э. ТОТО