УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛНА

2017-07-16  

Азийн хөгжлийн банк, Германы Подсдамын уур амьсгалыг судлах хүрээлэн энэ сарын 14-нд Филиппины нийслэл Манилд хамтарсан тайлан нийтэлж, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарахгүй бол энэ зууны сүүлчээр Азийн эх газрын агаарын дулаан 6 хэмээр нэмэгдэж, Ази Номхон далайн бүс нутгийн хүмүүсийн амьдралд ноцтой хор хөнөөл учруулна гэжээ.

Тайланд улсад одоогийн байдлаар төсөөлөхөд Ази Номхон далайн зарим улс орон, бүс нутагт энэ зууны сүүлч гэхэд туйлын халуун болно. Тухайлбал, Тажикстан, Афганистан, Пакистан, Хятадын зүүн хойд нутагт агаарын дулаан дээд тал нь 8 хэмээр нэмэгдэх магадлалтай. Үүний зэрэгцээ тус бүсийн дийлэнх газар далайн хар салхи, халуун бүсийн агаарын урсгал үүсэх тохиолдол 50 хувиар нэмэгдэж, Пакистан, Афганистанд борооны хэмжээ 20-50 хувиар буурна. Дэлхийн хэмжээнд далайн эргийн 25 хотын далайн түвшин 1 метрээр дээшилнэ. Энэ 25  хотын 19 нь Ази Номхон далайн бүсийнх бөгөөд үүнд Филиппиний 7 хот багтаж байна. Индонезэд 2100 он гэхэд жил бүр 5.9 сая хүн үерийн гамшигт өртөнө  гэжээ. 

Азийн хөгжлийн банк тэмдэглэхдээ, тооцооны дүнд эдгээр өөрчлөлт тус бүс, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, 2050 он гэхэд үерийн гамшгийн эдийн засгийн хохирол 52 тэрбум ам.долларт хүрнэ. 2005 оны үед иймэрхүү хохирол 6  тэрбум ам.доллар байсан юм. Гамшигт хамгийн ноцтой өртөх 20 хотын 13 нь Ази Номхон далайн бүсэд бий. Тухайлбал, Хятадын Гуанжөү, Шэньжэнь, Тяньжинь,  Жаньжян, Шямэнь, Энэтхэгийн Бомбей зэрэг дөрвөн хот, Вьетнам, Тайланд, Япон  зэрэг улсын хотууд болно гэжээ.

 

 

Эх сурвалж : Мongol.cri.cn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?