ОРОСЫН ТӨРИЙНХЭН ЗӨВХӨН АЭРОФЛОТООР Л ЗОРЧИНО

2016-03-14  

Төр, засгийн албан тушаалтнууд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн Аэрофлотоор зорчих шинэ журмыг баталлаа. Билет нь дууссан, Аэрофлотийн нислэггүй чиглэл гэсэн хоёрхон тохиолдолд гаднын нислэгийн компанийн үйлчилгээг авч болно гэж журамд заасан байна. Энэ журмыг зөрчөөд гадны компанийн онгоцоор үйлчлүүлсэн тохиолдолд, нислэгийн төлбөрийг нь хувиас гаргуулах юм байна. Үүнийг Оросын эдийн засаг муудсантай холбож ойлгож болохгүй. Учир нь АНУ-д гэсэн ийм журмыг мөрддөг. Солонгос, Япон гээд олон оронд энэ журам нэвтэрсэн. Монголд ч гэсэн ийм журам гарсан санагдана. Харин хэрэгжилтэд хяналт тавьсан сураг одоо ч гараагүй. Тэгэхээр манайхан журам гаргаад мартсан байх талтай.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?